Заримдаа би чиний тухай асар гоёор бодох дуртай

Заримдаа би чиний тухай асар гоёор бодох дуртай, чи хэзээ ч намайг гомдоож байгаагүй юм шиг, чи хэзээ ч тэр үгсийг хэлж байгаа юм шиг тэр тусмаа чи хэзээ ч орхиод явж байгаагуй юм шиг бодох дуртай. Зүрх сэтгэлийн минь гүнд зүгээр л чамайг ариуханаараа л байгаасай гэж хүсдэг. Гэнэтийн дайралдсан тэр мөч, чи намайг таньсан ч үг хэлж чадаагүй өнгөрсөн үйл явдал. Чи үг дуугараагүй зөрсөн, гэхдээ гомдоогүй ээ гарнаас чинь атгачихвал болно доо гэж бодож явсанаас биш өөр зүйлийг хүсээгүй сэтгэл минь үнэнээрээ л байсан болохоор би чамд гомдоогүй ээ. Арван жилийн шохоорхол бүтэлгүй дурлал гэхдээ л чи надад сайн байсныг чинь мэднэ яагаад орхиод явсаныг нь ч мэднэ.

 

Хэзээ ч билээ мартагдчихсан тэр үнэр дотно санагдах шиг гэхдээ би чамайг санаагүй ээ

Хэн хайраас хагацахыг хүсэх вэ дээ...... Хагацал хүсээгүй хайр
Амрaлтын өдөр гэсэн шиг компютер дээрээ жаал юм нүдэж байгаад өрөөнөөсөө гарсан чинь гэрт хэн ч алга бага дүү маань бүр сураг чимээгүй алга гайхасхийгээд л утасруу нь залгасан чинь гадуур аймар завгүй явж байна гэхээр нь -ханиад томуу ихтэй үед дэмий тэнэлээ, 30 минутын дотор ирэхгүй бол хохино шүү гээд чангахан зандараад утасаа тавьчихлаа. Удалгүй хаалга нүдээд бага дүү, томоос том нүд гаргачихаад яасан бэ? Хүн завгүй явж байхад чинь утасны цаанаас хүн загнаад байх юм ядаж байхад спикер дээр нь тавьчихсан байсан чинь хүмүүсийн дунд хүнийг  эвгүй байдалд оруулаад л гээд гомдолж гарав аа.
"Хэн хайраас хагацахыг хүсэх вэ дээ...... Хагацал хүсээгүй хайр" цааш унших »
Утаа ( Онд орохгүй мал шиг амьдрах нь )
  Утаа утаа бүр утаа ч биш угаар! Энэ агаар бол аймшигтай бохирдож хүн битгий хэл адгуус амьдрахад хэцүүхэн л болж байна даа. Манай Улаанбаатар хот дэндүү их утаатай юм аа гэж найздаа хэлсэн чинь чи юу ярина вэ? Удахгүй урд чинь яваа хүнийг 5 алхамын цаанаас харж чадахгүй болохоороо утаатай байна гэдэгийг мэдэх болно, харин одоо утаагүй байгаа дээр нь сайхан амьсгалж ав гэж сургамжидхаар нь тэр өдөрийг хэзээ мөдгүй ирэх байх гэж айсаар л сууна. Гэртээ харинa, ажилдаа явах замдаа таксины жолооч нартай жаал хөөрөлдөх юм, жолооч нарын ярьж байгаагаар урьдах машинаа харж чадахгүй болтол утаатай болдог гэсэн, над мэт шиг 6,7н жил Монголынхоо өвөлийг үзээгүй усны шудууд шиг нүүдлийн амьтад энэ өвөлийг яаж өнгөрөөнө доо гэж тураалтай мал хэрхэн онд орно доо гэдэг шиг айдастай сууна.
"Утаа ( Онд орохгүй мал шиг амьдрах нь )" цааш унших »
Амь нас нь үнэгүйдсэн Монгол төрийн цагдаа.
 Төв шуудангийн өмнөх төв замын ногоон гэрлээр цэцэрлэгийн хүүхдүүд жагсаад зам  хөндлөн гарах гэж хичээнэ, даанч жолооч нар юм үзээгүй амьтад шиг жаахан жааханаар урагшилна. Цагаан зураасыг ногоон гэрэл нь асаж байхад л жоохон жоохоноор урагшилсаар байгаад өнгөрчихнө. Энэ үйл явдал мөрдөс зүүж тангараг хүлээсэн цагдаагийн нүдэн дээр илтээс илт тодоос тод болно. Цагдаа аажуухан урагшлах, амьхандаа л бусдаас өрсөөд урсгалд орчих санаатай дүрэм зөрчих Лексус 470 машины өмнө ирж өөрийн биеэр хаагаад
"Амь нас нь үнэгүйдсэн Монгол төрийн цагдаа." цааш унших »
Нөхөргүй бүсгүй
Түүний инээмсэглэх харах нь нэг л итгэж үл болмоор, олон жил ганцаараа явж тэр хэмжээгээр зожигорч хүнд итгэдэггүйн шинж нь нүдэнд хэтэрхий ил харагдах ч тэр үүнийгээ мэддэггүй бололтой. Гаднаас нь харахад хичнээн цэвэрхэн бас аятайхан бүсгүй гээч, хийж буй ажил өмсөж буй хувцас гээд л тэр өөрийгөө дээд зиндааныханы амьдралд аль хэдийн хөл тавьсан гэдэгийг илтгэхийг хүснэ. Хотын гудамжаар гоёмсог машинаараа тэр салхи татуулан давхина, хүүхэд насных нь хэцүүхэн амьдрал багаас л түүнийг тэвчээртэй хатуужилтай зоримог болгож өсгөсөн учираас тэр хэнд ч бууж өгөх дургүй тэр тусмаа эр хүнд,  хамгийн сүүлд эр хүнийг яаж хайрлаж энхрийлж байсан нь ч мартагдаж орхижээ, зүрх сэтгэлээсээ юу............зүрх сэтгэлээсээ хүн хайрлахий........ мэдэхгүй тэр мартаж орхисон, хаа нэгтэй болдог сэтгэл хөдөлдөггүй болзоо, түүний бүхий л зүйлд шунан дурласан залуугийн хэрцгий нүд, эсвэл албан тушаал алт мөнгө амласан түнтгэр гэдэстэнгүүдийн шүлсээ залгин байж харах шунамгай нүд, алинд нь ч тэр дургүй гэвч түүний амьдралд байсаар л байх хэвшмэл үзэгдэл.
"Нөхөргүй бүсгүй" цааш унших »
Сэтгэл хаачив Админ удирдлагуудаа
Сүүлийн үед блогдоо нийтлэл бичих тэр тусмаа банжиг блогруу орход ч уур хүрдэг болов, нууцгүй хэлхэд банжиг зар суртачилгаа, санхүү хэт хөөдөг болчихон. Би  www.news.banjig.blog.com зочлох нэлээн дуртай ч сүүй хэлхэд банжиг нэт нийтлэгчидээ дэмжихийн оронд боон зар суртачилгаа үлийн үед компани байгууллагуудын суртачилгаа зараар дүүрсэн унших ч юм байхгүй болсон. банжиг гэж хий хоосон суртачилгааны талбар болсон, гэвч өдөрөөс өдөрт хуучны итгбайсаүн вэхитэн уншигч блог нийтлэгч нар маань алга болж байгааг банжиг админ удирдлагууд тоож үзэхгүй ойшоохгүй байна. Блог нийлтэгч нар банжигийн админуудад дэндүү зөөлөн бас юм болгонд хүлцэнгүй ханддаг, тэглээ гэхээр нь аан тэгсэнүү ингэснүү гээд л өнгөрдсөн, зарлал суртачилгааг ч ойлгодог л байсан ойлгохгүй байж болохгүй, мэдээж санхүүгийн асуудал гээд л олон арван шалтгааныг админ удирдлагуудаас авхуулаад тоочно. Би битгий суртачилгаа явуул гээгүй гэтэл сүүлийн үед засвар шинэчлэл нэртэйгээр блог нь орохгүй, орохоороо гишүүнчлэл минь нэвтрэхгүй, нэвтрэхээрээ блогийн сүүлийн хуудасууд гарахгүй дургүй хүргэж алдаа заана. Банжиг блогийн загварууд аль хэдэн жилийн өмнөх шигээ хэвээрээ ганц загвар нэмэгдсэнүү үгүй? өөр юм байхгүй, хуучин загварууд нь алдаа заана, шинэ загвар хийе гэхээр энэ талаар мэдлэг чадвартай нэгнийг гуйх хэрэг болно. Блогд маань нүүрний хуудаснаас бусад хуудас нь гарахаа байлаа гэж админуудад мянга хэлсэн даанч хүлээж авч сонсдоггүй, хүмүүс ч хэлэх юм блогийн чинь сүүлийн хуудасууд яагаад ажиллахгүй байгаа юм бэ гэж хэтэл би яаж мэдэх вэ дээ алдаа заагаад байгаагаас хойш. Болжмор маань осолд орсоноос хойш энэ блог нэг л хүйтэн хөндий удирдлага зохион байгуулалтгүй болчих шиг, уриалан дуудах хүний хоолой дутаад байх шиг. Нөгөө хүний сэтгэл татсан нийтлэлүүд цөөрсөөр.... гайхмаараагийн сонин сонин зургууд, Эрхцас, Алтаргана, Сайхансанаа,
"Сэтгэл хаачив Админ удирдлагуудаа" цааш унших »
Улаанбаатарын нэг өдөр? согтуу согтуу бас дахин согтуу
Өдөрийн гурван цагийн ид халуу шатна, замын бөглөрөөнөөс залхасанаас тэрүү алхахаар шийдэн Сүхбаатарын талбаа өнгөрөөд үндэсний түүхийн музей хажуугаар алхаж явтал 16-18 насны боловуу гэмээр таван охин шал согтуу хана налан байж зогсоод хавь ойртсон хүн болгонлуу хашгична. Харахад насанд хүрээгүй байлтай энэ охидын аашлах, хашгирах дуу хоолой нь хаажууханд нь ажилаа явуулах төрийн их өндөрлөгүүдэд сонсогдсон болов уу? Таван охины нэг нь найзруугаа ярьж байгаа бололтой, - за больдоо чи, юун сүртэй юм гараад ир гээд байхад, тийн яадгийн найз нь жаахан уусын чи юундаа сүржигнээд байгаа юм гараад ир, хэмээх согтуурхана. Балай хүмүүжилгүй шаарнууд вэ, хэмээн уурссаар хажуугаар нь өнгөрвөл нээх удалгүй хоёр залуу мөн л архи үнэртүүлэн чанга чанга ярилцсаар өнгөрөв, ялалтын буудал дээр гурав дөрвөн залуу согтуурхан зодолдож ноцолдох аядацгаана, хажууд нь байх хүмүүс иймэрхүү зүйл байдаг л юм гэсэн шиг үл анзаарна. 
"Улаанбаатарын нэг өдөр? согтуу согтуу бас дахин согтуу" цааш унших »
Хүний нохой идэхээр өөрийн нохой идэг!
Өчигдөрөөс эхлээд Ж-мобайль хэрэглэдэг бүх найзуудруугаа ярьж чадахгүй болчихлоо. Мобиком, Скайтел, Юнител зэрэг компаниуд эдийн засгийн тулгуур хууль болох чөлөөт өрсдөлдөөнийг зөрчиж жижиг компани тэр тусмаа шинэлэг арга барил үйл ажиллагааны эсрэг Монопол арга хэмжээ авав. Үүнийг улс төрчид болон манай хэрэглэгчид зүгээр нэг хараад бас сууж болохгүй шиг санагдана. Өмнө нь Ж-мобайл гадаадад суугаа Монголчуудад эх оронруугаа бага төлбөрөөр ярих боломж олгож, харь оронд үр хүүхэд, хань ижилтэй хүн болгон л Ж-мобайлруу хошуурч баярлаж байсан цаг саяхан, миний ээж хүртэл Ж-мобайлын утас авчихаад хүүрүүгээ одоо хямдхан ярьна даа гээд баярлаж байсныг өчигөр мэт санаж байна. гэтэл “Мобиком”, “Скайтел”, “Юнител” мөн л монопол арга хэрэглэж өөрсдийн сүлжээрүү Ж-Мобайлын гадаад дуудлага орохыг хааж олон арван Монгол хэрэглэгчидийн эрх ашигийг зөрчсөн.
"Хүний нохой идэхээр өөрийн нохой идэг!" цааш унших »
Oлон зүрх гомдоож байж учирсан хайр юм чинь үнэнч байгаарай
Анисга нүдээ алгуурханаар бүр зөөлхөн нь аргагүй анин, юунд ч юм бэ, аль нэгэн саваагүй зүйлд давхийн сэрчихмээр эмзэгхэн нь аргагүй тайван нойрсох түүнийгээ харахаар эргэн тойроны бүхий л муу муухайгаас хамгаалмаар. Халуун бие нь хажуунаас төөнөж, зөөлөн амьсгал чихнээ эрхлэнгүй сонсогдоход яагаад түүнд одоо хүртэл хайртай байдагаа бүхнээс илүүтэй ойлгодог, зүгээр л чинийхээ дэргэд баймаар. 
"Oлон зүрх гомдоож байж учирсан хайр юм чинь үнэнч байгаарай" цааш унших »
Монголын эрх баригчидаас Хятадын төрд бэлэглэсэн 10 тэрбум төгрөг
Үхсэн хүний ясыг өндөлзүүлэхтэй адил нүгэл үйлдэж энэ үгээ хэлмүү. Өнгөрөгч засаглалын тэргүүн Н. Энхбаяр унахаасаа өмнө УИХ болон Засгийн газарын гишүүдтэй хамтран олон нийтийн дунд ухуулга суртачилгаа хийсээр байгаад төрд жилдээ 8-10 тэрбум төгрөг оруулдаг ямааны ноолууранд оногддог гаалийн татварыг тэгэлсэн билээ. Уг асуудал аль хавар шийдэгдчихсэн бол малчидад болон дотоодын наймаачидад тус болох байлаа, нэг ёсондоо ямааны ноолуур гарч эхлэхээс өмнө шийдчихсэн бол ноолуур хэдэн жилийн өмнөx шигээ дөчин мянга хүрчихсэн ч байж болох талтай гэж зарим нэгэн хүн харамсаж байхад манай төр засгийг гишүүд ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр аль зуны дунд сар ороод малчид нь ноос ноолуураа бүгдийг нь авахыг нь аваад өгөхийг нь өгчихсөн хойно энэхүү асуудаалаар тууштай ярилцаж асуудал шийдвэрлэхдээ удаж дуншдаг Их Хурал их л эрчимтэйгээр барахгүй бараг л долоо хоногийн дотор энэ асуудалыг шийдчихсэн нь гайхал төрүүлэхээс илүүтэй хардах сэтгэл төрүүлж буйг нуух юун.
"Монголын эрх баригчидаас Хятадын төрд бэлэглэсэн 10 тэрбум төгрөг" цааш унших »
Ухаант залуус минь ухаарч ойлгоно биз дээ
Яаран яаран ирсэн Эх Ороныхоо хөрсөнд хүү нь алхаллаа, агаар нь хуурай сэрүүн, бороо дөнгөж ороод чийг үнэртсэн орчинд би ирлээ. МИАТ-ын шалган дээр зогсох доо " Та Эх oрондоо тавтай морилно уу! " гэж хэлэхийг хэн нэгэнээс хүлээгээд ч байх шиг гэвч рэгистерийн дугаараа бичдээ гэсэн үгнээс өөр юм сонссонгүй. Уг нь бусад оронд аялж явахдаа та АНУ-д тавтай морилно уу! эсвэл Солонгост тавтай морилно уу гэж хэлдэг гэвч манайхан даанч хэлсэнгүй. Юм бүхэн хэвээр өөрчлөгдсөн юм цөөхөн байна аа. Харин хөдөөнөөс орж ирсэн хүмүүс нэлээн их болсон бололтой нуулгүй хэлэхэд нэгэн аймгийн төвд явж байгаа юм шиг сэтгэгдэл нэг хэсэгтээ л төрсөнийг нуух юун. Хар бараан хувцас зонхилж хүмүүс нь ууртай бухимдалтай хэн нэгэнийг хэзээ мөдгүй цохиод унагаах гэж байгаа юм шиг харна. Танидаг хүнийхээ захиасыг дүүд нь өгөх гээд хүлээж байхдаа эргэн тойроныг сайтар ажиглавал энд тэндгүй эв хавгүй баригдсан барилга, гайхалтай нь хуучин оросын угсармалууд шинэ үед баригдсан барилгуудаас өнгө үзэмжээр илүү харагдах нь сүүлийн 20-иод жилд барилгын зарим салбар яаж ард түмэнээ хулхидаж хуурч байсан нь ил тод.
"Ухаант залуус минь ухаарч ойлгоно биз дээ" цааш унших »
Сайн үйлс дэлгэрэх болтугай!
Вашингтоны цагаар өглөөний 9-н цагт аав минь залгаж  - Миний хүүгийн ирээдүй болоод Монголын минь хойч үе өнөөдөр л арай гэгээллэг харагдах боллоо. Аав нь сонгуулийн мэдээ хүлээгээд унтаж чадалгүй үүр цайлгалаа одоо сайхан амарна аа. Монгол маань Ардчилсан ерөнхийлөгчтэй боллоо шүү дээ гэж хэлэхтэй зэрэгцэн хоолой өөд нэг юм огшоод баярлах ч шиг болж билээ. Сайнтай муутай орчлонд Монголын шинэ ерөнхийлөгчид алдаа ч бий оноо ч байгаа. Ирэх дөрвөн жил ч гэсэн алдаа оноогоор дүүрэн л байх болно гэхдээ тэр хүний хийж бүтээх ажил нь өнгөрсөн дөрвөн жилд алба хашсан тэр нэгэн хүнээс  хавьгүй илүү байх биз дээ. 
"Сайн үйлс дэлгэрэх болтугай!" цааш унших »
Чамд мэдэх, харах, сонсох, хүсэх, тэмцэх эрх байхгүй! ( гэжүү? )
Би лав амрахгүй, би ямар нэгэн мөнгө шагнал харамж авдаггүй авсан зүйл минь гэвэл эрх чөлөө харин тэр л үнэ цэнэтэй олдсон эрх чөлөөний төлөө бол олдож байгаа ганц чадалаараа хашгирна л гэж мэдээрэй.  "Төрөө хямралаас Түмнээ ядруурлаас аварна" гэж уриалан ард түмэний итгэл сонголтыг авч гарч ирсэн хүнийг та санаж байна уу? Тоо статистик оруулахгүйгээр ярихад Монгол маань сүүлийн дөрвөн жилд хямралаас бас ядуурлаас тэр тусмаа төр нь авилга хээл хахуулиас гарч чадсан гэж үү? Нүд цавчихгүйгээр худалаа ярьж чаддаг хүн бол яах аргагүй манай ерөнхийлөгч л дөө, би үнэндээ миний ерөнхийлөгч гэж хэлэхээс ч ичдэг юм. Тэр хүчтэний өмнө нусаа хацартаа нааж хүчгүй нэгэний дэргэд арслан бар лугаа аашилдаг нэгэн.  АНУ-ын ерөнхийлөгч Ж. Буш ирсэн мөчийг санаж байна уу? "Манай жаахан улсыг тоож ирсэнд баярлалаa'' ухааны юм хэлж улс эх ороноо Монгол үндэстэнгээ доромжилоод авсан.
"Чамд мэдэх, харах, сонсох, хүсэх, тэмцэх эрх байхгүй! ( гэжүү? )" цааш унших »
Зарим хүмүүс юмыг байгаагаар нь харчихаад, яагаад ийм байх ёстой гэж асуудаг
1960 оны дунд болон сүүл үе нь АНУ-ын төрийн хар үе байсан гэдэг бөгөөд тэр үед байсан алдарт удирдагчид болох Martin L. King, John F, Kennedy, Robert F. Kennedy - нар нь бусдын гарт хорлогдож, улс орон даяр дайн дажин дэгдсэн эдийн засгийн хүнд үе байсан юм гэнэ лээ. Энэ үед арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл, дайн дажин төрийн буруу бодлогыг эсэргүүцэгч залуу удирдагч нар хийж бүтээх цэл залуу насандаа бусдын гарт хэрцгийгээр алагдаж мөнх бусыг үзсэн боловч тэдний тавьсан илтгэл үг өдгөө хүртэл мянга мянган хүний зүрх сэтгэлд хүрч энх тайван, эрх чөлөө, нэгдмэл байдалыг хожмоо авчирчээ.
Үг гэдэг хэзээ ч арилдаггүй хүчит зэвсэг яах аргагүй мөн юм. АНУ-ын ерөнхийлөгч асан John F, Kennedy манай ард түмэн сайн мэддэг боловч түүний дүү болох Robert F. Kennedy хүмүүс сайн мэддэггүй байх аа. Martin L. King -ын аллага болсоны дараа Америкын төрийн бүхий л хүмүүс эл аймшигт мэдээг ард иргэдэдээ дуулгахаас зүрхшээж тэр тусмаа тэрхүү аугаа удирдагч цагаан арьст хүнд хорлогдлоо гэдэгийг хэлэх зүрхтэн байгаагүй гэдэг.
"Зарим хүмүүс юмыг байгаагаар нь харчихаад, яагаад ийм байх ёстой гэж асуудаг" цааш унших »
Ээжийн бүүвэйтэй нулимс, эх ороны үзэн ядалттай удирдагч!
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама хэрэглээний тамхины татварыг нэмэх зарилаг дээр гарын үсэг зурав. Эл татварыг нэмсэнээр олох ашиг орлогыг хүүхдийн эрүүл мэндийн даатгалын салбарт нэмэх ба энэ нь мөн эргээд эрүүл нийгэм, тамхижилтаас сэргийлэх аяныг хүртэл дэмжиж буй арга хэмжээ боллоо гэж нийтээрээ сайшааж хүлээн авлаа. Сүүлийн үед бараг блог бүр дээр л энэ хүүд туслаач тэр охиныг минь ивээгээч гэж сэтгэлийн зовлон хадаан арга ядаж суугаа эцэг эхчүүдийн найдвар энд тэндгүй бичигдэх болж ээ. Цөөхөн иргэдтэй бид туслахгүй гээд яахав туслалаа гээд бас хуруу тутчих юм аа. Уг нь бид чинь хүн шиг эмнэлэгтэй мөн эрүүл мэндийн салбартайсан бол үр хүүхдээ харийн оронд хэлсэн үнээр нь эмчилэх гээд зовж суух байсан уу даа үгүй юу?
"Ээжийн бүүвэйтэй нулимс, эх ороны үзэн ядалттай удирдагч!" цааш унших »
Үртэй хүн үхдэггүйн адилаар элэг бүтэн эх оронтой хүн үхдэггүй
Үртэй хүн үхдэггүйн адилаар элэг бүтэн эх оронтой хүн үхдэггүй............ Хоёр жилийн өмнө МИАТ дээр буугаад ээж аавыгаа нүдээрээ хайгаад л байлаа, арван хэдтэй нялх байхаасаа л гэрээ орхиж гарсан нялх үр нь ээж аавыгаа тийм их өтөлчихсөн байна гэж мэдээгүй ээ. Тас хар халимаг хагалсан аав минь толгой дүүрэн мөнгөн сортой болчихсон байж билээ. Ээж минь ч гэсэн зөндөө ч намхан болчихсон юм шиг, нүдэн дээр минь өтөлсөн нь харагдах ээж аавыгаа хүү нь харахдаа үнэнийг нууж чадаагүй уулга алдаад хэлчихсээн. Миний ээж аав хөгширсөн байна лээ. Хүний газар шал шавхай, аяга таваг угаахаас авхуулаад хүний хоолыг хүртэл үг дуугүй зөөдөг ажил хийж зарим үед бусдын нүдэнд хог шавхруу болж харагдахдаа шаралхан уйлж хүртэл явсан ч амьдралд сайхан нь байдаг болохоор эзэмшсэн мэргэжилээр ажиллаж өөрийнхөө удирдлаган доор өөрөөсөө хамаагүй туршлагатай хүмүүсийг удирдаж ажиллаад л шагнал магтаалд бялуурч явсан ч үе бий. 
"Үртэй хүн үхдэггүйн адилаар элэг бүтэн эх оронтой хүн үхдэггүй" цааш унших »
Монгол Улсын Ерөнхийлөгч Монголчуудын билэг тэмдэг биш!!
Монгол улсын ерөнхийлөгч гэж худалаа бэлэг тэмдэг нэртэй хүн байдаг гэж та боддог байх л даа гэхдээ тэр урт шар дээлтэй хүн эсвэл улсын их ерөнхийлөгч үнэхээр бэлэг тэмдэг гэж бодож байна уу? За нэг иймэрхүү сэдэвийн бичлэг уншихаас залхуураад хаамаар санагдаж байгаа бол та түр хүлээгээрэй, тэвчээртэй ганц удаа уншчих, таны ирээдүйд хэрэгтэй ганц хоёр үг хэлчихэе!  Монгол Улсын Ерөнхийлөгч та бидний бодож байгаа шиг шавар шаазинтай бурхан адил бэлэг тэмдэг бол яагаад ч биш, парламентын ордоны хойморт зарлаж суучихаад гар компютороороо тоглоом тоголсон шигээ суудаг хүүхэд бол бүр ч биш.
"Монгол Улсын Ерөнхийлөгч Монголчуудын билэг тэмдэг биш!!" цааш унших »
Арван жилийн шохоорхол ( эргэн дурсахуй )
Олон жил уулзалдаагүй арван жилийн найзтайгаа цэнхэр дэлгэцний цаанаас чаталж суутал тэрээр чи нээрэн Н*** тэй холбоотой байг аа юу? Та хоёр яагаад салчихсан юм бэ? Найзыгаа баахан хувийн асуулт асууж буйд уучлаарай гэхдээ чамайг түүнтэй унтаад бараг ашиглаад салчихсан гэнэ лээ гэж ирээд л хэзээ ч өмнө нь сонсож байгаагүй сонирхолтой хов живийг чихэнд шивнэчихэв. Арван жилийн сайхан дурсамж бодогдоход яагаад ч юм тэр бүсгүй дандаа л тэр дурсамжнуудтай хамтдаа байдагсан. Дугираг нүүртэй давхраагүй, энгийн төрхтэй намхан цагаан охины юунд нь болсон юм бол доо гэж өөрөөсөө сүүлд зөндөө асуусаандаа, анх манай ангид шилжиж ирээд л дасаж ядаад л байсаныг нь мэдээгүй ээ!  зүгээр л нэг орос хэлний тэмцээнд бэлтгэж байхад бусдад загнуулаад л сууж байхыг нь хараад өмөөрч түүнээс хойш тэр миний нүдэнд өртчихсөн.
"Арван жилийн шохоорхол ( эргэн дурсахуй )" цааш унших »
Даруухан саятан
Долоон жилийн өмнө АНУ-ын баруун эргийн муж болох Вашингтонд аялаж яваад тэндэхийн нэгэн далайн эргийн боомтоор хэдэн найзтайгаа түр саатсан юм. Дөрвөн ондоо ороноос ирсэн Ази залуучууд юм үзэж яваа нь далай эргийн жижиг хотыхонд нэлээн сонирхолтой санагдсан байх, хүмүүс их л дотно найрсаг байж бүх л юман дээр туслаж байсан. Бид дөрвөн найз болох Монгол, Солонгос, Япон, Тайланд дөрвөн залуу тэнэсээр яваад тэндэхийн нэгэн томоохон Хятад хоолны газар орвол, өдгөө нэр нь мартагдсан гуч эргэм насны сэргэлэн байрын залуу үүднээс авхуулаад ширээнд хүртэл үйлчилж хоол унд зөөж их л шаламгай байх аж, тэрээр удалгүй хүрч ирээд та дөрөв бүгд өөр ороноос ирсэн үү, тийм бол өөрсдийн улс гүрэнийхээ мөнгөн тэмдэгтээр гүйлгээ хийвэл би тун их баярлах болно шүү гэж хэлж гайхшруулж билээ.
"Даруухан саятан" цааш унших »
Монгол дахь эдийн засгийн төөрөгдөл буюу Эх Орон оо аварцгаая

Хэдэн жилийн өмнө нэгэн далайн хоолны газар орж яваад амьдаар нь шарж буй хавчыг харсанаас хойш ахиж ердөө ч далайн хоолны газар орж чадах аа байчихсан юм. Тэрхүү гэмгүй амьтаны хоолой сулхан гашгирч шарагдаж байх даа эвгүй дуу гарган удалгүй чимээгүй болох нь тиймэрхүү үзэгдэл харж байгаагүй надад хичнээн эвгүй санагдсан гэж санана, би тэнд нэг ч ногоо идэж чадаагүй. Өдгөө Миний Эх Орон яг л тэр шарагдаж буй гэмгүй хавч шиг санагдана.
"Монгол дахь эдийн засгийн төөрөгдөл буюу Эх Орон оо аварцгаая" цааш унших »
Өндөг шиг өөгүй залуу
Сайн уу миний бяцхан ертөнц, би яг чиний элгэн дээр зөөлөн зөөлөн алхалж чангахан гишгилэхээс эмээнэ. Өчигдөрхөн би чиний өвөрөөс өндийж байсан бол өдгөө гүйдэг болсон, гүйх гүйхдээ би дээр дээр үсрэн гүйдэг болсон. Амаргүйхэн амьдралын минь атга дүүрэн жаргалуудыг чи нэг нэгээр нь бэлэглэж тэр л гэж хэлэхийн аргагүй тэнхлэг дээр чинь би хүүхэд насаараа тоглож өнгөрөөсөн. Өнөөдөр би чиний өмнө өнчин хундгатай ерөөл өргөн дэлхийд энх тайван дэргэд минь байх хүмүүст аз жаргал хүснэ тэр тусмаа түүнд хамгийн сайхан хайрыг хүснэ.
"Өндөг шиг өөгүй залуу" цааш унших »
Бэлгэвчтэй бол $50 бэлгэвчгүй бол $80 ( ww.banjig.net -г удирдагч, хөтлөгч нийт хүн бүрт! )
Би нэлээн дээр үеийн орчуулагчидын нэг л дээ. Аль 5,6н жилийн өмнө орчуулга хийгээд явж байхад Сексын сонирхолдоо хөтлөгдөн улс орон дамжиж хүүхэд хүүхэнийг нь эргүүлж явдаг залуусын талаар сонсож байсан юм гэтэл нэг л удалгүй тэдгээр гайхалууд Монголд минь очоод зогссонгүй өнөөдөр нийгэм нь тэр чигээрээ янхандалт бэлгийн зүй бус хавьталын талаар бараг бахархангүй ярьж, зүгээр энгийн үерхэл нөхөрөлөлийг дэмжигсэд нь бараг тэнэг мангар дээрээ тулаад байх шиг байна даа.
"Бэлгэвчтэй бол $50 бэлгэвчгүй бол $80 ( ww.banjig.net -г удирдагч, хөтлөгч нийт хүн бүрт! )" цааш унших »
Би зүгээр л сэтгэлээ, зүрхээ найраг болгон тэрлэх гэсэн юм

Би утга уран зохиол шүлэг ойлгодоггүй бүсгүй хүнд дургүй гэвч яагаад ч юм яг тийм бүсгүйчүүд надтай таарчихаад байдаг юм. Тэдэнд шүлэг зориулан бичихээр тэд ойшоож авч үздэггүй үнэ цэнийг нь ойлгодоггүй. Эцэс сүүлд нь тэр шүлэг миний зурх сэтгэлд зүгээр л нэг хар бараан бадаг болон үлдэж хааяа эргэн дурсахад тэр мөртүүд нь санаанд орж, дурсамж гэдэг зүйл чинь нэг иймэрхүү байдаг билүү гэсэн мэдрэмж төрүүлдэг юм.
"Би зүгээр л сэтгэлээ, зүрхээ найраг болгон тэрлэх гэсэн юм" цааш унших »
Эрдэмт хүмүүний гутамшиг
  Утас тачигнан дуугарлаа, Монголоос орж ирж буй дугаар байхаар нь баярлаад л авлаа хүний газар хамт сурч байсан анд минь өнгөрсөн ч гэсэн шинэ оны баярын мэнд хүргээд залгаж байна.
-За юу байна аа хө? өнгөрсөн ч гэсэн шинэ оны мэнд! ямар сонин хүн залгаж байх юм бэ, Монголоор сонин сайхан их л байгаа биз дээ?
-Өө яахав байж л байна даа, Улаанбаатар утаанбаатар болоод угаартаж үхэх гээд л явж байна, ажил гэж гавьсан зүйлгүй нөгөөдөхний чинь хүүхдийг авчихаад л явж байна, нээрэн боож үхмээр юм аа өнгөрсөн 4н жилд эцэг эхийнхээ мөнгийг үрэн байж сурахдаа ийм юм хийж явна гэж бодсонгүй! Чи ер нь ирэх гээд зүтгээд байх хэрэг алга, анхнаасаа л чиний үгэнд ордог байж.
-Тэгээд одоо яахав дээ хө, нэгэнт очичихсоноос хойш, ерөнхийдөө би чамайг ядаж нэг жил ажиллаад яв аа гэж хэлээ биз дээ гэхдээ одоо санаагаар унаад байхгүй гүрийдээ
-За за хөгшин нь хичээнээ, миний найз нээрэн сайхан баярласан биз дээ?
"Эрдэмт хүмүүний гутамшиг" цааш унших »
Зуу дахь бичлэгэээрээ таныг би магтаж байна. Завгүй ч гэсэн нэг шагайгаад үзээрэй, та харамсахгүй!
Яагаад ч юм цонхоо нээмээр саваагүй зан хөдөлж өвлийн жавар хацар хайрсан орой хөшгөө хуу татан цонхоо томоос том нээлээ. Хотын чимээ үл тасран шуугилдаж 10н давхар дахь өндөр байрны цонхоор хүчтэй салхи сэвэлзэж өрөөн доторхи хамаг юмсыг хайр найргүй хийсгэнэ. Ай сайхан салхи, Монголын үнэртэй салхи гэж дуу байдаг байх аа гэвч энэ салхинаас Монгол минь ер үнэртсэнгүй харин миний санагалзсан тэр өвлийн үдшүүд санаанд минь орчихлоо. Яг л ингээд салхинд үнсүүлэн зогсоод баймаар ......өнөөдөр гудамжаар эрх чөлөөтөй нь аргагүй эх орондоо алхах харь хүнийг хараад би атаархасан, өнөөдөр би энгэртээ наалдах найз бүсгүйгээ эрхлүүлэн миний өөдөөс жаргалтайяа ширтэх залууг хараад дахиад л атаархасан, өнөөдөр би ээж аавынхаа гараас хөтлөөд инээн алхах хүүг хараад бас л атаархасан....гэвч харамсаагүй ээ яагаад гэвэл тэр бүх зүйл надад байгаа би л хол байгаа болохоос биш, энэ л он цаг хугацааны туршид сэтгэлд минь ойрхон байдаг бүхнийг минь улам дотносгож ойртуулж өгдөг блогчин анд нөхөддөө, блог нийтлэгч хүн бүхэнд баярлалаа гэж хэлэхийн ялдамд энэ хүү 100 дахь бичлэг ээ та бүхэн тэр тусмаа банжигийн хамт олонд зориулж байна.  Ингээд завгүй цагаараа хааяа шагайхдаа сэтгэл өндөр гардаг олон олон блогийн хэсэгхэн хэдийг та бүхэндээ жаахан суртачилчихдаг юм билүү гэж бодлоо. Би хүмүүсийн бичлэг дээр нээх их сэгэгдэл үлдээгээд байдаггүй мөн өөрийн минь бичсэн бичлэг дээр сэтгэгдэл үлдээсэн хүмүүсийн асуултанд нээх хариулт өгөөд байдаггүй хүнд гарын шүрэн толгой л доо.

"Зуу дахь бичлэгэээрээ таныг би магтаж байна. Завгүй ч гэсэн нэг шагайгаад үзээрэй, та харамсахгүй!" цааш унших »
Гоёлгүй шинэ жил

Хөлөнд салхи орчих шиг сэтгэл гэгэлзээд тогтож өгдөггүй, Монголчуудын шинэ жил болж байгаа гэж бодохтой зэрэгцэн, за.... байз яажшуухан хувцаслаж очдог юм билээ гэж бодогдоно. Хэдэхэн сарын өмнө хийлгэсэн хар костюма аа мөн саяхан авсан гутал за тэгээд сүүлд тушаал ахисаныхаа шагнал болгож өөртөө авсан үнэтэй фирмийн цамцаа зангиатай нь зүүчихээд толинд ширтлээ, ямар ч байсан хүн харвал шүлсээ гоожуулаад ширтээд зогсдоггүй юм аа гэхэд айж зугтаахааргүй л залуу болчихож.
"Гоёлгүй шинэ жил" цааш унших »
Тэдний өөрсдийнхөө ирээдүйд бэлдэж буй бэлэг
Заримдаа нээрэн аймар бухимдах юм аа. Манай хэдэн улс төрчид, энэ эдийн засаг гээд л хүн галзуурaхад нэмэр болохоор юмнууд их байхын дээр нэг ярилцлага уншаад арай л боож үхэж босож гүйсэнгүй. Нөгөө ерөнхийлөгч Н. Энхбаяр чинь би лав онцгой байдал зарлах дургүй байсан, С. Баяр сайд зарла зарла гэсэээр байгаад зарлуулсан гээд л хээвнэг яриад сууж байх юм, гутмаар ч юм шиг. С. Баяр нь нэг хэсэг цагдаагийнхаа даргатай гарч ирээд л бид буудсан буудаагүй, та нар таалдаа гэж тоглоод байсан сүүлдээ буудсан болоод л хэдэн цагдаагаа шоронд хийж амраа биз дээ. Төрд хариуцлага хүлээдэг нэг ч хүн алга. Дэлхийн анхны дархан цаазтай уулны ай савд барилга барих, газар эзэмших эрх олгосон өнөөх улаан хацарт дарга ч хариуцлагагүй өнгөрcөн.
"Тэдний өөрсдийнхөө ирээдүйд бэлдэж буй бэлэг" цааш унших »
Би та нарыг мэдэхгүй, танихгүй, хараагүй ч гэсэн санаж байна өө, бүгдэд нь баярын мэнд!!!!
Банжиг Ёолк энэ тэр гээд энэ хүмүүс нээрэн үнэн жаргалтай тасарчихсан амьдралтай явж байна аа. Манай байрны ах хүү шөнөжингөө жажуу өрөөнд шоу зохион байгуулаад унтуулсангүй би гэж хүн өглөө годос гээд л гэдэн гудан цариалаад л бүтэн сайны өглөө ажилруугаа сүнгэнэж байж болох уу айн? Ай сайхан амьдралаа гэж ажилаас өөр юм ч алга дөө, шоудсангүй хир их удав, болзоонд явах ч бол бүр өнгөрлөө л дөө өнгөрлөө. Ингээд бодохоор амьдрал заримдаа аймар хайрцаганд орчихсон байх юм аа. Өглөө бослоо ариун цэвэрийн шаардлага хангалаа, халит нэг цай уусан уугаагүй болоод эсвэл хоосон гэдэстэй ажилруугаа гүйгээд л өдөр нэг юм авч идсэн болоод тэр өдөржингөө доорхи ажилчидтайгаа дээрхи дарга нартай дайн зарлана даа, боссууд нь шинэ юм гээд санаа бодол сонсохгүй доодох нь залуу юм гээд үг үл тооно, жинхэнэ ширэнгэн ойн дайн болно доо.
"Би та нарыг мэдэхгүй, танихгүй, хараагүй ч гэсэн санаж байна өө, бүгдэд нь баярын мэнд!!!!" цааш унших »
Итгэл сэтгэл нь алдарсан ард түмэн хэнийг эрэлxийлнэ вэ?


Бухимдал зовлон гунигаа тээгээд уйлж суугаа иргэд өнөөдөр Монголд нэг биш нэлээн хэд байгаа, аав ээж, эсвэл хүү охиныхоо зовж олсон мөнгийг Хадгаламжийн хоршоо нэртэй байгууллагад өгч алдаад дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу болсон иргэд ч цөөнгүй. Нэг хэсэг нь мах цус хөлсөө урсган байж10 хэдэн жил хураасан мөнгөө нэг л шөнө алдаж байхад нөгөө хэд нь зальдаж аваад нэг л шөнө баяжиж байх жишээтэй.
"Итгэл сэтгэл нь алдарсан ард түмэн хэнийг эрэлxийлнэ вэ?" цааш унших »
Цас хаялсаар, сэтгэл хайлсаар
Цас зөөлхөнөөр будрана, цагаахан ширхэгүүд нь тэнгэрийн чимэн доошлон доошлох нь сэтгэлийн минь гунигийг нэг л өөр ертөнцөд аваачин хуучиныг сануулаад байх шиг. Хүйтэн салхи нүүр шавхуурдаж сэрүү даахад яагаад ч юм бэ хүүхэд насны болзоо хэнэггүйхэн мөч нүднээ харван өнгөрнө. Нээрэн хэзээ тэгэж болзоонд даарсан ч даараагүй юм шиг явлаа? өөрөө чичирэн даарч, байхдаа түүнийг хоёр алгыг нь гартаа дулаацуулж аяархан чичирэх бие мах бодийг нь энгэртээ тэврэн зогсохдоо дэндүү жаргалтай байгаагүй гэж үү.
"Цас хаялсаар, сэтгэл хайлсаар" цааш унших »
Мунхаг хүн зүрхэндээ Ертөнцийн Эзэн байхгүй гэж итгэдэг
Анх 17-хон настайдаа харь улс болох АНУ-ыг зорин ирж байлаа, тэр үед их л зоригтой байж дээ, хэл ус мэдэхгүй нялх хүүхэд Чикаго-с Калифорниа муж хүртэл ганцаараа явахдаа хаана очиж байгаагаа ч мэдэхгүй явж гэвч зүрхэнд зорилго байвал жижиг том гэлтгүй хүн бүхэн тэр зүйлдээ хүрдэг хойно доо, нэг зорилго доо хүрчихээд дараа дараагийнхруу тэмүүлээд л явж байна. Зарим үед хэцүү санагдаж хөнжилөө дээгүүрээ нөмөрчихөөд маргааш ямар болохыг мэдэхгүй шаналж шөнөжингөө сэрүүн хөрвөөж хоносон өдөр хоногуудыг алийг тэр гэх вэ. 
"Мунхаг хүн зүрхэндээ Ертөнцийн Эзэн байхгүй гэж итгэдэг" цааш унших »
Албан тасалгааны цонхоор ажилгүй амьдрал харагдана
АНУ-д ажилгүй амьдрана гэдэг бол хатуухан хэлэхэд яг л амиа хорлохтой адил, идэж уухаас авхуулаад ийшээ тийшээ явахад хүртэл мөнгө гарын салаагаар урсаж өгнө. Монголд бол яахав ээ бүх юм Улаанбаатартаа тул ядаж л хоёр зээрдээрээ хөлхөөд байхад ''Би явж байна, Бэйжин сууж байна'' гэдэг зүйр үг шиг хүрч л таараа. Өнөөдөр 3н хүнийг ажилаас нь халж даргыг минь албан тушаалаас нь буулгав, өнгөрсөн долоо хоногт мөн л 4н хүн ажилаас нь халсан бол тэрний өмнөх долоо хоногт 4н хүн ажилаас нь бас халж миний мэдэхийн 12 хүнээр цомхотгол хийгээд мань мэтийн шиноковуудын зүрхийг хагалчих гээд л байна даа.
"Албан тасалгааны цонхоор ажилгүй амьдрал харагдана" цааш унших »
Би амьдрал үзээгүй
Энэ үгийг нэгэн бүсгүй надад хэлсэн юм. Чи амьдрал үзээгүй болохоороо намайг ойлгохгүй байна гэж. Магадгүй үнэнч байж болно гэхдээ амьдрал үзнэ гэдэг бурууг хийж байж сурдаг арга биш шиг санагддаг юм.
"Би амьдрал үзээгүй" цааш унших »
Тэр хүү Монголын ирээдүй, таныг шүүн цагаатгагч!
Зуны халуун өдөр хүн шаагилдсан давчуу захын нэгэн гуанзанд цайллаа, - Ах аа 100 төгрөг байвал өгөөч гэх дуунаар эргэн харвал өнөөх ядуу нүцгэн тэнэмэл нэртэй нийгмийн хүнд давхрагын ах дүү хоёр миний гарыг дагуулан гунигтайгаар намайг ширтэнэ. Та нар алив гараачээ хүн юм идүүлэхгүй хичнээн их эргэлддэг юм гэж хашгирах дуунаар сандран харвал тогооч нь ч юм уу зөөгч нь бололтой бүсгүй өнөөх халтар хоёр хүүхдийг юу юуны духанд хүргэлгүй хаалга өөд чирч эхлэв
"Тэр хүү Монголын ирээдүй, таныг шүүн цагаатгагч!" цааш унших »
1-жилийн ойн баяр
Цаг хугацааны дундуур бэдэрч явсаар байтал нэг мэдэхнээ л нэг жилийг ардаа өнгөрөөчихөж. Энэ хугацаанд юу эсийг үзэж юу эсийг бүтээв дээ. Ажиглаад байх нь ээ нэг жил гэдэг их л удаан цаг хугацаа мэт сонсогдох атлаа яг үнэндээ нүдний өмнүүр харавсан сум шиг л өнгөрчих тийм л хурдан юмаа. Энэ хугацаанд блогчин би, хайр дурлал, аж амьдрал, нийгэмийн эмзэг сэдэвүүд, ээж аав, ахан дүүс, ажил төрөлөөс авхуулаад нэг хэсэгтээ улс төржиж мөн эдийн засаг болон нийгэмийн амьдралаар мэтгэлцэж хүртэл үзлээ. Дуугүй байх дургүй миний хувийн зангийн нэгээхэн талбар нь блог гэгч энэхүү интэрнэт амьдрал. Би энэхүү эрх чөлөөт нэгээхэн хэсэг дээр уйлж дуулж бүжиглэж магадгүй дахин дахин дурлаж байсан байх.
"1-жилийн ойн баяр" цааш унших »
Муу нь муугаасаа илүү буюу адгаасаа дээр # 2
Энд нэг ийм үг байдаг юм аа, The lesser of two evils гэж ерөнхийдөө хоёр муу хүний нэг нь бүр муу хүн гэсэн утгатай үг. Өчигдөр ажил дээр сууж байсан чинь эндэхийн ерөнхийлөгчийн сонгуулийн талаар ажилчинаасаа авхуулаад дарга цэрэг нь нийлсэн бөөн гарууд маргаан үүсэгвээ тэгээд сонгох сонгохгүйдээ тулаад л бүгдээрээ хашгиралдаад л гарлаа даа.
"Муу нь муугаасаа илүү буюу адгаасаа дээр # 2" цааш унших »
Охидын зодоон!! Үр хүүхдээ хүмүүжүүлээчээ!!

Энэ хэдэн арзайсан юмыг хараа, нөгөө Монгол бүсгүй журамтай даруухан байдал алга болжээ болж, би бүр үзээд ёстой миний дүү нар байсан бол турсгыг нь нэг сайн хуулаад үсэртэл нь алгадах юмсан гэж бодоод бухимдаад сууж байна. Зодолдож байгаа нь ч тэр, хараад зогсож байгаа нь ч тэр, ямар ч зөв бурууг ялгах чадваргүй ийм ухаан муутай болчихсон байхдаа яaхав дээ.
"Охидын зодоон!! Үр хүүхдээ хүмүүжүүлээчээ!!" цааш унших »
Толгой өөд мацах уу, дотоод сэтгэлийн гүнд хайрлагдах уу?
Ажилын цаг нэгэнтээ өнгөрөөд бараг 9н цаг болчихож гэтэл би ажил дээрээ л байна. Харих гэж яарах ч хэрэг алга ямар хань ижил гэр бүлтэй хүн байгаа биш дээ, сүүлийн үед ажил дээрээ жаахан оройтож ирээд бараг шөнө дунд хүртэл суудаг болчихсоныг манай ажилынхаа анзаардаг болчихож, юм л бол дарга нар илүү ажил өгчих санаатай байх юм гэхдээ яах вэ, айлын хажуу өрөөнд очоод хийх юмгүй байж байсанаас ажил дээрээ жаал жуул юм амжуулаад бас над шиг ганц бие гаруудтай гангар гунгар хийж суувал сайхан байдаг юм.
"Толгой өөд мацах уу, дотоод сэтгэлийн гүнд хайрлагдах уу?" цааш унших »
Bloggers 10 Commandments based on The Holly Bible
Саяхан ABC сувaгийн мэдээний сайтыг уншиж явтал Блогчидын 10 хууль гэсэн нийтлэл гарсан байна сонирхоод уншсан чинь хуучин гэрээ буюу Ариун Библид бичигдсэн Мосесоор өгөгдсөн Эзэний 10н хууль дээр тулгуурлсан нь нэлээн сайхан санагдлаа. Англи хэлдээр эхлээд тавьлаа дараа нь орчуулаад тавих болно оо. Нэлээн сонирхолтой сайхан санагдсан шүү.
"Bloggers 10 Commandments based on The Holly Bible" цааш унших »
Өнөөдөр маргаашын хооронд.........Tа ч би ч өөр хүн болно
Тээр нэгэн өвөл нэг охинд зөндөө сайн болж билээ, сайн л байсан болохооc хайртай байгаагүй байхаа. Xайр гэгч ямар аугаа зүйл байдагийг бие сэтгэлээрээ мэдэрч эхэлсэнээс хойш, урьд өмнө нь тохиолдож байсан тэр бүхэн зүгээр л эндүүрэл байжээ хүүхэд насны шохоорхол байж л гэж бодоод өнгөрдөг дөө. Тэр гоё сайхан бүсгүй байсан бас нэр алдартай гэхдээ түүнд нэг юм байхгүй байсан нь хангалттай санхүүгээр дэмжээд өгөх найз залуу байхгүй байсан юм аа. Би түүний ядуу найз залуу нь байсан юм.
"Өнөөдөр маргаашын хооронд.........Tа ч би ч өөр хүн болно" цааш унших »
(Нийт: 124)