Арван жилийн шохоорхол ( эргэн дурсахуй )

Олон жил уулзалдаагүй арван жилийн найзтайгаа цэнхэр дэлгэцний цаанаас чаталж суутал тэрээр чи нээрэн Н*** тэй холбоотой байг аа юу? Та хоёр яагаад салчихсан юм бэ? Найзыгаа баахан хувийн асуулт асууж буйд уучлаарай гэхдээ чамайг түүнтэй унтаад бараг ашиглаад салчихсан гэнэ лээ гэж ирээд л хэзээ ч өмнө нь сонсож байгаагүй сонирхолтой хов живийг чихэнд шивнэчихэв. Арван жилийн сайхан дурсамж бодогдоход яагаад ч юм тэр бүсгүй дандаа л тэр дурсамжнуудтай хамтдаа байдагсан. Дугираг нүүртэй давхраагүй, энгийн төрхтэй намхан цагаан охины юунд нь болсон юм бол доо гэж өөрөөсөө сүүлд зөндөө асуусаандаа, анх манай ангид шилжиж ирээд л дасаж ядаад л байсаныг нь мэдээгүй ээ!  зүгээр л нэг орос хэлний тэмцээнд бэлтгэж байхад бусдад загнуулаад л сууж байхыг нь хараад өмөөрч түүнээс хойш тэр миний нүдэнд өртчихсөн. Би дугуйгаа унаад л түүний амьдардаг гудмаар зөндөө очдог байсансан, дараад нь тэднийх нүүгээд явчихсан ч гэсэн ах эгчийнx нь байдаг тэр л хашааны гадаа зөндөө олон удаа очиж зогссон доо. Ангийнханаараа бүгдээрээ зугаалганд явах болсон чинь тэр явахгүй гээд л зүтгэчихэж билээ, гадаа бороо орж байна ах эгч явуулахгүй гээд л зөрүүдлээд байсан, ангийнхан маань түүнийг орхиж явах гээд л би орхиж явахгүй гэж зүтгээд л, чамайг гарч иртэл чинь гадаа чинь зогсоно оо! гэж хэлээд тэр бороо шивэрсөн өдөр даарсан ч норсон ч зогсоод л байж билээ. Хамаг бие минь нойт оргиж хувцас минь тэр чигтээ норж усан бороо зүгээр л миний дээгүүр урсаж байсан нь өчигдөрхөн юм шиг санагдаж байна. Харин тэр намайг цонхоороо хараад л зогсоод байсан байна лээ, тэгэж тэгэж гарж ирчихээд за явъяа аа гэхэд чинь хичнээн их баярласан гээч! Тэр зугаалганаар түүнтэй тэврэлдээд авхуулчихсан зураг одоо хүртэл надад байдаг, анх ээж минь харчихаад л хүн хүүхэд насандаа хүүхэдээрээ л байх нь зүгээр шүү гэж загнахад нь ичсэндээ бас санаа зовсондоо зөвхөн өөрийнхөө мэдэх далд газар нуучихаж билээ.

Бид хоёрыг манай арван жилийнхэн битгий хэл багш нар минь хүртэл мэддэг байж билээ, зарим нь хааяа хөөрхөн сургамж өгнө, анхны хайрын жишээ гээд л ангийнхан маань шоолно. Нэг инээдтэй зүйл болсон нь тэр бид хоёр ярисаар байгаад цус ясан төрлийнх биш ч гэсэн холын хамаатан болчихож билээ. Арван жилийн тэр хүүхэд насны дурсамж одоо хүртэл санаанаас гардаггүй ээ, тэр тусмаа түүнтэй маргалдсaн тэр өдөрийг бүр ч мартдаггүй. Тэр өдөр бид хоёр бас нэлээн хүүхэд цэвэрлэгээ хийж таарсан яагаад ч юм бэ бид хэд дуу хөгжим ярьж яваад - энэ муусайн хип хопчид бүгд хулгайчид гэж хэлэхэд нь би уурлсандаа - рокерууд ч гэсэн ихэнх нь хар тамхичид янханууд байдаг шүү дээ гэж хэлээд уурлуулчихаж билээ. Хүүхэд насны саваагүй үгээрээ түүнийг тэгээд гомдоочихсон, тэрээр надруу муухай харан би тэгээд Рок сонсдог болохоороо янхан болж байгаа юм уу? гээд уурлаж билээ. гэвч би түүнийг тийм муухай үгээр хэлээгүй л юм. Уурын бухимдалаа гэж, хэдэн хоногийн дараа чи надаас салъяа, би зүгээр л Б**-г мартах гэж чамтай үерхэсэн юм гэж тэр хуучин найз залуугийнхаа нэрийг хэлж миний зүрх сэтгэлийг урсан. Түүнээс хойш тэр бид хоёр нийлээгүй, гомдол бухимдал уураар арван жилээ үдсэн, гэхдээ түүнийг надруу эргээд хараасай гэсэндээ нэгдүгээр салааны нэгт суудаг байсан жаалхуу бүр хоошоо гуравдугаар ширээнд суудаг болсон доо,,,, зүгээр л түүнийг надруу эргээд хараасай гэж боддог байлаа. Нэг хэсэг түүнд уур хүрч бухимдаж түүнтэй уулзах нь битгий хэл ярихаас ч үзэн яддаг байлаа, одоо харин үгүй ээ хүүхэд насны хиртээгүй гэнэн дурсамжаа хуваалцаж яриад инээлдэж ганцхан удаа уулахыг хүсдэг дээ. Гэвч бусдын бодож байгаа шиг би түүнийг ашиглах нь битгий хэл чангахан гарт нь хүрэхээс эмээдэг байлаа.

Амьдрал гэдэг сонион сонин. Одоо хүртэл тэр даруухан жижигхэн охины юунд нь болсон юм болоо гэж боддог доо...............найм дахь гариг хамтлагийн арван жилийн дурсамж дууг сонсохоор яагаад ч юм тэр л хүүхэд насны дурсамжууд бодогдоод байдаг юм. Гэвч би түүнийг миний хайр гэж дуудах дургүй тэр тусмаа анхны хайр минь гэж боддоггүй яагаад гэвэл амьдрал өөрөө баян асар олон гайхамшигаар дүүрэн түүнийг нь би амсаж үзсэн болохоор хайр минь гэж дуудах дургүй ээ. Зүгээр л миний хүүхэд насны хиртээгүй шохоорхол минь халуухан дурсамж минь гэж боддог доо. Энэ амьдралаа үдэх гээд хэвтэж байхад дэргэд минь байх бүсгүй анхны бөгөөд сүүлчийн хайр минь байх биз дээ.

Сэтгэгдэлүүд:

1. amanjinka | 2009-03-20 03:28:44
хүн бүхэнд нандин эсвэл гэнэн дурсамж байдаг байх даа
2. ss_gogo | 2009-03-20 04:04:02
10 жилийн дурсамж хүүхэд насны гэгээлэг хиргүй ариухан гэнэн сайхан үеүүдийг санагдуулна шүү
3. Энгийн үг | 2009-03-20 04:08:51
goyo dursamj bna shuu bodood baisan iim dursamj baidagguin bna ...
4. mischel (зочин) | 2009-03-20 06:18:07
shan l dursamj bn.bi ch gsn 10n jiln uyee anhni hair gej boddoggui.zugr l huuhed nasnii genen shohoorhol gej boddog.zarim neg buteegui zuils hojim n shan dursaj bodoj bh yostoi bolood l dursamj bolj ulddeg bha gej boddiin.dara n bodhod ineedtei,hugtei,ichmeer ym shig zuilsuud ih.
5. Жиргээ | 2009-03-20 07:07:02
Suulchiin uguulber chini goyo sanagdlaa.
Odoo tegeed rock- esreg xuuxed nasnii chini uzel bodol uurchlugdsun uu?
Rockuud chini xamgiin xumuujiltei, eyereg uls baidag yum sh dee.
Xar tamxichinguud chini texno tal uruugaa ix baidag baixaa.
6. T. Хүслэн | 2009-03-20 07:20:03
ter har tamhichin yanhan gedeg ugiig uurandaa l helchihsen yum aa, ooroo ter ued hip hop sonsdog baisan bolood l ter. ternees bish buh humuus tiim gej boddoggui l dee. nadad rocker naizuud zondoo l baidag sain saihan humuujiltei humuus ch baidag.
7. SSunday | 2009-03-20 07:20:05
Хүүхэд нас аа гэж сайхан шүү. Та 2 нэг уулзаж ярилцаач. Зүгээр л. Гоё байна байх аа.
8. Lily | 2009-03-20 07:20:22
ergeed haraasai gesnees urgelj ergej haraad bagshid zagnuuldag huu baij bilee, dandaa minii urd suuna
9. Жиргээ | 2009-03-20 07:34:41
Xuuye, chi yaridag boltson uu? orj ireed tsochlooshd...kkk...

deer yum bichixeer yer xariu ugduggui baisan daa, odoo ingeed xariu uguud baival orj irj baij bolox uu
10. chin_xusel | 2009-03-20 08:17:16
Хүүхэд насандаа эргээд оччихсон юм шиг л байна. Хүн болгонд сайхан, сэтгэлийн гүнд нуугдсан, хаяа хаяахан санагддаг дурсамж байдаг байх аа
11. blogtoihun | 2009-03-20 09:15:13
аруун жилийн хайраа саначлаа...Хаана яваа бол доо тэр минь...гэсэн хи хи
12. Enjiii | 2009-03-20 09:25:11
Amidral khedii bayan, khun kheden ch udaa khairtai uchirch bolokh ch ankhnii khairiig khezee ch uguisgej bolokhgui bhaa!!
13. LuZa | 2009-03-20 09:50:34
Жиргээ тэг тэг байнга орж иржийгаарай. Би бол байнга умшаал гардаг юм бичдэггүй
14. *САЙХАН САНАА* | 2009-03-20 10:35:42
сайхоон сйахан.. хайр тэгээд анхны хайр чэн сайхан шүү дээ.. манай муу хайр чэн хөөрхөн 2 хүүхэдтэй их сайхан амьдарч байгаа даа..
15. antigona | 2009-03-20 12:54:20
huurhun tuuh bnaa.chinii bichsentei hamt minii dursamj sergechihlee...arvan jilee gj
16. T. Хүслэн | 2009-03-20 13:14:51
Jirgee aniad helehed duu n blog deeree neeh chatlaad baidaggui yum oo, humuusiin bichsen setgegdeluudiig shohoorhoj unshdag ch gesen duu n nariu bichih dee jaahan maruuhan l daa. herev duutei chatlamaar bgaa bol msg- deere.
17. medicalscience | 2009-03-20 13:25:54
Дурлал хүнийг сохруулж, хайр хүнийг гэгээрүүлдэг .Шохоорхол , дурлал, хайр-н дунд том ялгаа яваад байдаг юм шигээ. энэ чиний шохоорхол байсан юм байна тээ
18. Оюунаа (зочин) | 2009-03-20 13:49:31
нээрээ л анхны хайр ч байсан юм уу хүүхэд насны шохоорхол ч байсан юм уу нэг хүүд их л сайн байж билээ, хаана явдаг юм бол доо тэр минь
19. Ангараг | 2009-03-20 14:07:36
10жил... Гэгээлэг биш дурсамж үлдээсэн болохоор тэр хүнийг бодохыг хүсдэггүйн. Сайн яваа сураг дуулддаг. Хайр нтр биш. Зүгээр л шохоорхол байсын болов уу...
20. xoxotushka | 2009-03-20 14:31:50
10jild ch yum yum l oldog bjdee. genen hugjiltei gegeeleg uyeuud shu....
21. xoxotushka | 2009-03-20 14:33:56
boldog... xexex ..oldog geed bichchej
22. Amanda (зочин) | 2009-03-20 17:07:36
Tiimdee xvn bolgond l xvvxed nasnii genen shoxoorxol bdag bx. Bi ch gesen 10 jiliinxee neg boyd aimar sain bdag bj bilee. Ter vedee anxnii min xair xezee ch martaxgvi gej bodoj bsan ch odoo bodxod zvgeer l xvvxdiin genen shoxoorxol baijdee. Chinii xeldgeer amidral uuruu vnexeer bayn ym bnlee.
23. gutliin horhoiton (зочин) | 2009-03-22 12:09:15
10 jil uneheer saihan gegeeleg ue shu, goe bj dee
24. lover_girl (зочин) | 2009-03-22 12:58:52
Дурсааад байж байхад л гоё дөө уулзаад яахийн
25. hardab | 2009-03-22 15:20:57
Тиймээ энэ амьдралаа үдэх гээд хэвтэж байхад дэргэд чинь байх бүсгүй чиний анхны бөгөөд сүүлчийн хайр чинь гэдэгтээ санал нэгтэй байна
26. sergelen (зочин) | 2009-03-22 17:10:17
маш хөөрхөн бичсэн байна үнэхээр гое юмаа
27. Я.ОДГЭРЭЛ | 2009-03-23 11:13:38
чи их гоё хэллээ:
- Энэ амьдралаа үдэх гээд хэвтэж байхад дэргэд минь байх бүсгүй анхны бөгөөд сүүлчийн хайр минь байх биз дээ.
28. эрхэм цэцэг | 2009-03-23 11:20:24
goy ym oo
uneheer ariuhan gegeeleg hair baijee tiim ee uneheer ch amidral bayn saihan
29. T. Хүслэн | 2009-03-23 13:12:10
28-d hair bgaagui ee, hair mini oor hun gej boddog doo. hehe zugeer l minii 10n jiliin anhnii shohoorhol
30. ВАФЛЬ | 2009-03-23 16:16:22
төгсгөлийн хэсэг үнэхээр гоё... хайр адармаатай шүү...хэхэ
31. Жиргээ | 2009-03-26 18:00:09
Odgerel, Bafli 2 nadtai ixer yum

aa tiim seegiind xariu bichkuu bj bolii shuu, bi zugeer togloson yum
32. freestyle529 | 2009-03-26 20:33:35
Саяхан арван жилийн шохоорхолтойгоо уулзаж суугаад, бас л нэг иймэрхүү зүйлсийг бодсон доо. Даанч тэр их хувирсан байсан. Сэтгэлд байсан тэр чигээр нь л үлдээдэг байж дээ гэж харамссан.
33. bayasa84 | 2009-03-26 21:22:21
Энэ амьдралаа үдэх гээд хэвтэж байхад дэргэд минь байх бүсгүй анхны бөгөөд сүүлчийн хайр минь байх биз дээ. ... saixan xeljee sanal neg bna
34. эрхэм цэцэг | 2009-03-30 10:38:15
xexe tiim dee amidrald gantshan hair bdag gej bi boddiin amidral durlal shohoorhol ni olon bolovch hair ni gants bdag bh xexe
35. Чаамаа | 2009-04-07 16:00:40
нэг өдөр гадаа явж байтал дан над дээр л бороо ороод байсан. би ч овоо худлаа ярьж байнаа
36. N (зочин) | 2009-05-26 11:42:48
Энэ амьдралаа үдэх гээд хэвтэж байхад дэргэд минь байх бүсгүй анхны бөгөөд сүүлчийн хайр минь байх биз дээ.
Ene aihtar helsen bn shuu

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.