Монгол Улсын Ерөнхийлөгч Монголчуудын билэг тэмдэг биш!!

Монгол улсын ерөнхийлөгч гэж худалаа бэлэг тэмдэг нэртэй хүн байдаг гэж та боддог байх л даа гэхдээ тэр урт шар дээлтэй хүн эсвэл улсын их ерөнхийлөгч үнэхээр бэлэг тэмдэг гэж бодож байна уу? За нэг иймэрхүү сэдэвийн бичлэг уншихаас залхуураад хаамаар санагдаж байгаа бол та түр хүлээгээрэй, тэвчээртэй ганц удаа уншчих, таны ирээдүйд хэрэгтэй ганц хоёр үг хэлчихэе!  Монгол Улсын Ерөнхийлөгч та бидний бодож байгаа шиг шавар шаазинтай бурхан адил бэлэг тэмдэг бол яагаад ч биш, парламентын ордоны хойморт зарлаж суучихаад гар компютороороо тоглоом тоголсон шигээ суудаг хүүхэд бол бүр ч биш. Монгол улсыг Парламентын засаглалтай гэдэг тэр тусмаа Парламентын засаглалтай улс гүрэний ерөнхий сайд илүү хүч эрх мэдэлтэй байдаг гэвч Монгол улсын эрх мэдэлтэнүүд өнөөгийн төр засгийн тогтолцоог хичнээн ерөнхий сайдын талд байлгах гэж харуулдаг ч бүх л юм ерөнхийлөгчөөc хараат байдаг. Та ер нь Монгол улсын ерөнхийлөгч ямар үүрэгтэй болохын мэдэх үү? Ганц удаа тэвчээртэй уншаад мэдээд авчих ирээдүйд тань хэрэгтэй!

Нэгдүгээрт:  Монгол улсын ерөнхийлөгч нь УИХ болон Ерөнхий сайдаар дэмжигдэн гарч ирсэн бүхий л салбарын сайдуудыг баталдаг, та бидний үзэн яддаг болон дэмждэг. Монгол улсыг идэж дуусдаггүй их л эрх мэдэлтэй алхдагаас гадна нисдэг тэргийг нь дураараа нисгээд эрэмгий зоригтой залуучуудыг нь эрэлгий хаалгаруу илгээчихдэг сайдуудыг хүртэл ерөнхийлөгч баталж ерөнхий сайд болох үүд хаалгыг нь нээж өгдөг. Ерөнхийлөгч яаж, ямар шалтганаар, яагаад, яамар үйл явцаар, тэр хүмүүсийг сайдын албанд баталж томилдог нь өдгөө хүртэл тодорхой бус, ярилцлага авдаг уу? шалгалт авдаг уу гэвэл бүр ч тодорхой бус!

Хоёрдугаарт: Монгол улсын Их ХУРАЛ-аар шийдвэрлэгдэн гарсан хууль дүрэм дээр бүхэлд нь болон салбар хэсэг дээр хориг тавих эрх нь ерөнхийлөгчид бий. 

Гуравдугаарт:  Монгол улсын ерөнхийлөгч засгийн газарт чиглэл үүрэг өгөх эрхтэй ба хэрэв энэ талаар зарлиг гараад үүнд нь Ерөнхий сайд гарын үсэг зурсан тохиолдолд хүчин төгөлдөр болно.  Нэг ёсондоо засгийн газарын чиг үүргийг хүртэл тодорхойлж чадна гэсэн үг

Дөрөвдүгээрт: УИХ -тай зөвшилцөөд гадаад улс оронтой Монгол улсын нэрийн өмнөөс олон улсын гэрээ хэлэлцээр хийх эрхтэй.

Тавдугаарт:  Өдгөө хүртэл хэрэг нь шийдэгдэхгүй байгаа олон улсад Монгол улсын нэрийг унагааж гүйцээд байгаа бүхий л сайдуудыг шийдвэрлэх эрх үүрэг нь ерөнхийлөгчид байдаг. Монгол улсын ерөнхийлөгч нь Монгол улсаас гадаад улс оронд суугаа бүхий л элчин сайдуудыг УИХ тай зөвшилцөөд томилох болон эргүүлэн татах эрхтэй.

Зургадугарат:  Монгол улсад суугаа гадаадын бүхий л бүрэн эрхт сайдуудыг хүлээн авах болон эргүүлэн татах жуух бичигийг хүлээн авна. ( хэрэв Монгол улсын эрх ашигт эсэргээр нөлөөлөх нь тодорхой болвол Монгол улсын ерөнхийлөгч тус улсын элчин сайдыг хүлээн авахаас татгалзаж болно гэсэн үг )

Долоодугаарт: Улсын цол, цэргийн дээд цол хvртээх, одон, медалиар шагнах ( сүүлийн олон жил живхтэй гавьяатууд төрөн гарч улс эх ороны шагнал, хэргэм, зэргийн үнэ газарт шороотой хутгалдан унасан нь ерөнхийлөгчтэй шууд холбоотой )

Наймдугаарт:  Монгол  Улсын Ерөнхийлөгч нь гэмт хэрэгтэний амь насыг хэлтрүүлэх уучлал үзүүлэх эрхтэй.

Есдугаарт:  Монгол Улсын харьяат болох, харьяатаас гарах, тус улсад орогнох эрх олгох асуудлыг шийдвэрлэх эрхтэй  (  Сүүлийн үед Монгол улсад олоноор сууршиад байгаа гадаад иргэдүүдийн асуудал ч гэсэн ерөнхийлөгчийн ажил үүрэгтэй шууд холбоотой )

Аравдугаарт:  Үндсэн хуулийн хорин тавдугаар зvйлийн 2, З дахь хэсэгт заасан онцгой нєхцєл бий болбол Улсын Их Хурлын чуулганы чєлєє цагт, хойшлуулшгvй тохиолдолд улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь онц болон дайны байдал зарлах, тvvнчлэн цэрэг хєдєлгєх захирамж єгєх. Онц байдал, дайны байдал зарласан Ерєнхийлєгчийн зарлигийг Улсын Их Хурал уул зарлиг гарснаас хойш долоо хоногийн дотор хэлэлцэж батлах буюу хvчингvй болгоно. Хэрэв Улсын Их Хурал шийдвэр гаргаагvй бол уул зарлиг хvчингvй болно.  (  Эл хуулиар тулгуурлан үзвэл Монгол улсын ерөнхийлгөч нь 7 дугаар сарын 11нд болсон эмэгнэлт үйл явдалтай шууд холбоотойг хэлэх нь зүйтэй болов уу! )


Эдгээр эрх мэдэлээс гадна Монгол улсын ерөнхийлөгч нь  Монгол улсын цагдан сэргийлэх байгууллагыг удирдах эрхтэйгээс гадна Монгол улсын дээд доод шүүхийн шүүгчидийг УИХ зөвлөн томилох үүрэгтэй.

Энэ бүхнээс харахад Монгол улсын ерөнхийлөгч нь бусад улс ороны ерөнхийлөгч нартай адилхан эрх мэдэлтэйг та бүхэнд хэлэх хэрэгтэй гэж бодлоо. Хэдийгээр Монгол улс нь ерөнхий сайд, парламентийн засаглалтай ч Монгол улсын дээд доод шүүх болон эрүүгээс хамгаалах салбарт хүртэл ерөнхийлөгчийн гар хөл хүрдэг нь өнөөдөр ерөнхийлөгч хэрхэн хүчирхэг хүн болохыг харуулж байна. Монгол улсын ерөнхийлөгч нь хүмүүсийн ярьдагтай адил бэлэг тэмдэг бол яагаад ч биш, хэрэв хэн нэгэн таны өөдөөc ерөнхийлөгч чинь зүгээр бэлэг тэмдэг шүү дээ гэж хэлвэл амыг нь ард дээр нь гартал алгадаад унагаагаарай. Хэнэггүй байна гэдэг хэрэгт орсоныг цагаатгах үндэс биш гэж хэлдэг байх аа. Хэнэггүй байна гэдэг бас улс эх ороноо үнс хогтой нь холиx хэрэг бас биш л байх шүү!!!!! Тийм болохоор энэ жилийн ерөнхийлөгчийн сонгуульд бүгдээрээ болгоомжтой улс сууртай хандацгаая ард түмэн минь! Гүйцэтгэх засаглалд төдийгүй Монголын хууль, цагдан сэргийлэх байгууллага, аюулаас хамгаалах хороо, цэрэг арми, элчин сайд, яамдын сайд удирдлага гээд хүрэхгүй салбар хүчирэхгүй эрх мэдэл байдаггүй, сүүлийн дөрвөн жилд болж өнгөрсөн албан тушаалын гэмт хэрэг, нисдэг тэрэгний осол, 7 дугаар сарын 1-ний үйл ажиллагаа гээд л шууд биш ч шууд бусаар нөлөөлсн эгэл эрх мэдэл албан тушаалыг бэлэг тэмдэг гэж ойлгоод сууж байвал тун харамсалтай байна. Бид жаахан ч гэсэн юманд болгоомжтой няхуур хандаж сурцгаая!

Сэтгэгдэлүүд:

1. nb (зочин) | 2009-03-26 14:14:52
sanal niilj bna bugdeeree ul suurtai handaj zuv huniig songotsgooe
2. буяндэлгэр (зочин) | 2009-03-26 14:31:03
ерөнхийлөгчийн сонгуульд бүгд оролцох хэрэгтэй. 7 сарын 1-ны үйл явдлыг 7 сарын 11 гээд бичсэн байна.
3. T. Хүслэн | 2009-03-26 14:34:10
2-t sanaandgui negiin too negiig nemeed bichichihej ee ho.
4. Tlg_UB | 2009-03-26 17:00:12
Tийм шүү, өөрийн гэсэн толгойтой л сонгуульд оролцоосой доо. Шуудай гурилнаас саналаа өгөх хүн олон байгаа даа хөөрхийс. Тэгээд дээр нь МАХН-аас чөтгөр гарсан ч үнэнч саналаа өгөх хөгшчүүл.
5. Жиргээ | 2009-03-26 17:57:01
Bid oroltsoj chadaxgui ni dee.
6. iin | 2009-03-26 18:03:28
Зэвсэгт хүчний ерөнхий командлагч гэдэг үг байнга дагаж байдаг,
7. Хожуул | 2009-03-26 18:06:12
За ер нь тийм шүү. Монгол ер нь ерөнхийлөгчийн засаглалтай болвол таарна. Ашиг сонирхолын зөрчилдөөн гэдэг зүйлээс 76 хүн ч болтугай салах байлгүй. Хариуцлагын тогтолцоо нь ч сайжирна. Бие биен лүүгээ бухаад байхгүй.
Шилдэгүүд энэ талаар бичээч дээ.
8. Энгийн үг | 2009-03-27 04:46:15
za yostoi medehgui yumaa henbe guai ni yerunhiilugch boldog yum boldoo...
9. Gana (зочин) | 2009-04-02 20:20:34
Unshihad sonirholtoi bailaa.

http://gantulga.wordpress.com
10. Chabu (зочин) | 2009-04-03 05:23:58
neg l mangastai baival tolgoi ch ergehgui amar doo, ug ni. harin mangas boloh hun baina uu?

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.