Үртэй хүн үхдэггүйн адилаар элэг бүтэн эх оронтой хүн үхдэггүй............ Хоёр жилийн өмнө МИАТ дээр буугаад ээж аавыгаа нүдээрээ хайгаад л байлаа, арван хэдтэй нялх байхаасаа л гэрээ орхиж гарсан нялх үр нь ээж аавыгаа тийм их өтөлчихсөн байна гэж мэдээгүй ээ. Тас хар халимаг хагалсан аав минь толгой дүүрэн мөнгөн сортой болчихсон байж билээ. Ээж минь ч гэсэн зөндөө ч намхан болчихсон юм шиг, нүдэн дээр минь өтөлсөн нь харагдах ээж аавыгаа хүү нь харахдаа үнэнийг нууж чадаагүй уулга алдаад хэлчихсээн. Миний ээж аав хөгширсөн байна лээ. Хүний газар шал шавхай, аяга таваг угаахаас авхуулаад хүний хоолыг хүртэл үг дуугүй зөөдөг ажил хийж зарим үед бусдын нүдэнд хог шавхруу болж харагдахдаа шаралхан уйлж хүртэл явсан ч амьдралд сайхан нь байдаг болохоор эзэмшсэн мэргэжилээр ажиллаж өөрийнхөө удирдлаган доор өөрөөсөө хамаагүй туршлагатай хүмүүсийг удирдаж ажиллаад л шагнал магтаалд бялуурч явсан ч үе бий. Гэвч нэг л юм мартагддаггүй юм даа, би эцэг эхтэй, эх оронтой хүн шүү гэдэг бодол хэзээ ч цээжнээс гардаггүй ээ. Хэдэхэн хоногийн өмнө нэгэн танил ах маань өөд болсон гэж дуулдлаа. АНУ-д олон жил чулуун дээр ажиллаж байсан гэвэл хүмүүс андахгүй дээ, тэрхүү ах маань Монголд байдаг гэр бүл, ( хань нь энд байдаг байсан байх аа гэхдээ салчихсан ) тэдэндээ мөнгө төгрөг өгөх мөн хүний газар ирчихсэн учир ядаж л хэдэн төгрөг цуглуулчих гээд өглөөнөөс орой болтол ажиллаж байсан гэсэн. Цайны цаг гэж багахан цаг өдөртөө нэг олдох учир олдсон ажилаа хурдхан шиг дуусгачих гээд л хоол унд идэлгүй гүрийчихдэг байсан гэнэ лээ. За энийг л дуусгачихаад идьеэ, за энийг л амжуулчихаад идьеэ гээд л хоол ундаа орхидуулж залуу насныхаа аагаар ажилаа амжилууад л яваад байсан ч ходоод гэдсэнд нь юу болоод байсаныг тэрээр яаж мэдэх вэ дээ. Гэнэтхэн гэдэс ходоод нь өвдөөд эхлэхээр нь энд ямар нэгэн эрүүл мэндийн даатгалгүй тэгээд ч эмчилгээ нь өндөр тул Монголруу яаралтай буцаж ээ, гэвч эх орондоо очоод сар бололгүй өнгөрчихсөн байна лээ. Залуус минь дээ хүний газар амиа алдан байж хэдэн халтар төгрөгний хойноос зүтгээд яахав дээ. Яагаад ч юм тэр явдлаас хойш би лав өөрөөсөө хоол харамлаж чадахаа байчихсан байна лээ бас яаж ийж байгаад л цаг зав гаргаад л хоолонд орчихдог болсон. Миний дотны найз маань Солонгост нэг хэсэг усан онгоцны үйлдвэрт будагчины ажил хийсэн юм гэвч хордлогонд орж ам, хамар, нүүрэн дээгүүр нь янз бүрийн юм туурч эхэлсэн тул хурдхан шиг л Монгол буцсан одоо эцэг ээхийнхээ дэргэд илүүдээд гарсан юмгүй ч дутуугүй болж л байгаа даа. Бага байхаддаа гэр бүлийнхэнтэйгээ муудалцаад л уурын мунхагаар, ''би үхэх юмсан'' гээд хэлчихсэнд ээж минь - чи ээжийгээ тэгэж шар махтай нь хатааж яахнав гээд уйлж билээ, томоос том дуслан гарах нулимсыг нь харж байхдаа ахиж ээждээ тийм муухай үг хэлэхгүй гэж өөртөө амалсаан. Хүний газар яаж ямаршууxан явахыг алийг тэр гэхэв дээ гэхдээ л би эх орондоо эргэж очно, ээжийнхээ цайг ууж аавдаа үнсүүлж гэртээ эзэн шиг сууж амрана даа гэж боддог доо. Хүний газар гэдэг хүнийх, хичнээн дулаахан юм шиг боловч дандаа л хөндий байдаг. Энэ олон жил гадуур байхдаа ямар олон сайхан аавын үрс харамсалтайгаа өөд болсоныг сонсов доо. Мөнгөний төлөө улайран явтал тань хайрт аав ээж тань холоо явчихсан байх вий, мөнгөний төлөө үхэн хатан тэмцэж яваад алтан амиа алдаж алаг үртэйгээ ч уулзаж чадахгүй болчихов оо! Энд бид мөнгөний төлөө юм юмыг л хийж байна даа, ээж аавдаа аяга цай чанаж өгөөгүй хирнээ бусдын эцэг эхийн ялгадасыг нь хүртэл цэвэрлэж яваа даа. Эцэг эхдээ аяга цайны мөнгө явуулчаагүй хирнээ алаг нүдтэй бүсгүйн төлөө гарын салаагаараа урсгадаг даа. Эцэг эхтэй хүн үхдэггүй, эх оронтой хүн заавал буцах хэрэгтэй....
Мөнхийн ус нь байдаг бол хаанаас ч гэсэн олоx юмсан
Миний ээж настай хүн хайртай ээждээ очих юмсан...................................................


Сэтгэгдэлүүд:
өө тийм сайн уу хө мэнд ус ч мэдсэнгүй.миний яахоо ид ..г.чи сэтгэгдэлүүд дээрээс ээ ороод авчихаарай хө би энд бичмээргүй бна
Сиймхий ч гэсэн гэр минь гэж үнэн үг юм байна.
ихэнх тохиолдолд өөрсийн буруугаас болдог юм шиг санагдсан, архи ууж зодолдоно, зам хөндлөн гарахдаа гарцаар гарахгүй гүйнэ, хурд хэтрүүлнэ, дүрмээ зөрчинө гээл, эсвэл ажлын байран дээрээ зохих ёсны хамгаалалт хийхгүй ажиллана, хайнга, хэнэггүйгээсээ болоод амиа алддаг юм шиг...
хүний газар боол боллоо л гээд бдын, адилхан хүмүүсийн хийдэг ажлыг л хийж бгаашдэ, тэгж өөрийгөө стресдүүлэх ямар шаардала бдг юм болоо, хүчээр нутаг заагаад явуулчихсан л юм шиг, боол болоод байна гээд бачимдаад байвал эх орондоо очоод эзэн нь байгаасаа даа,
ер нь л 5аас дээш жил болсон хүмүүс харих дургүй буцах дургүй болсон бдг юм шигээ,
бид буцнаа гэхдээ өр нэхэж дарамт дараас болох гэж биш өөрсдийгөө боловсруулж амьдарч сурч байгаа бүхэн нэрмээс болохгүй амьдруулнаа
НЭГ Л ӨДӨР ХОЁУЛАА ӨТӨЛЧИХСӨН УУЛЗАХ БАЙХ ДАА.
Mongoldoo hunees dutahgui ajillaj amidarch bga zaluus heden arvan myangaaraa bga, bi ch gesn zorison erdmee suraad eej aavdaa ochinoo udahgui ~
Сэтгэгдэл үлдээх: