
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама хэрэглээний тамхины татварыг нэмэх зарилаг дээр гарын үсэг зурав. Эл татварыг нэмсэнээр олох ашиг орлогыг хүүхдийн эрүүл мэндийн даатгалын салбарт нэмэх ба энэ нь мөн эргээд эрүүл нийгэм, тамхижилтаас сэргийлэх аяныг хүртэл дэмжиж буй арга хэмжээ боллоо гэж нийтээрээ сайшааж хүлээн авлаа. Сүүлийн үед бараг блог бүр дээр л энэ хүүд туслаач тэр охиныг минь ивээгээч гэж сэтгэлийн зовлон хадаан арга ядаж суугаа эцэг эхчүүдийн найдвар энд тэндгүй бичигдэх болж ээ. Цөөхөн иргэдтэй бид туслахгүй гээд яахав туслалаа гээд бас хуруу тутчих юм аа. Уг нь бид чинь хүн шиг эмнэлэгтэй мөн эрүүл мэндийн салбартайсан бол үр хүүхдээ харийн оронд хэлсэн үнээр нь эмчилэх гээд зовж суух байсан уу даа үгүй юу?
Барак Обама эл татварыг нэмсэнийг зарлахдаа " Бидний хэзээ ч хойшлуулж бас орхигдуулж болохгүй салбар бол яах аргагүй эрүүл мэндийн салбар тэр тусмаа нялхасын эрүүл мэнд билээ'' гэж хэллээ. Монголын эрүүл мэндийн салбар эмгэнэлтэйгээр газар шороотой хутгалдан унаж ээ. Энгийн жирэмсэн эх ч халтар төгрөг сарвайхгүй төрж чадах аа байчихаж энгийн нэг эмчилгээг ч гар харж хийдэг болчихож. Монголдоо цөөхөн байдаг лабраторууд нь хуучирч муудчихаж, харийн ороны мэргэжилийн эмч нар Монголын эмнэлэг эрүүл ахуйн орчинг хараад толгой сэгсэрч яажшуухан оршин тогтнодогт нь итгэж үл чадан байна. Эрүүл мэндийн салбарыг хариуцсан даатгал тэтгэлэг ч гэж юм алга болж.
Гэдэсээ дааж ядсан, улсыг идэж баяжсан дарга сайд нь хүртэл ирээдүйгээсээ хулгайлсан мөнгөө халааслаад харь оронд эмчлүүлэхээр зорино. Өнөөдөр үр хүүхэд нь гэмтлээ осолдлоо гэхэд л наад захын анхан шатны тусламж үзүүлэх эмнэлэгийн тоног төхөөрөмж машин тэргээр тутагдалтай. Би нэг л зүйлийг ойлгодоггүй юм харин уншигч та ойлгодог бол надад тайлбарлахыг хичээгээрэй!. Улс төр идэж, хахууль өгч, энэ л эх ороноо зарж, бусдыг хохироож амьдардаг хүмүүс ирээдүйдээ тэр тусмаа өөрсдийнхөө үр хүүхэдэд юу гэж хэлэх бол? Тэдний үр хүүхэд тэр хогон дунд, эмгэнэл дунд амьдрахаас айдаггүй юм байх даа? Эх нялхасын эрүүл мэндийн төвийг хар, эргэн тойрон оо хар ирээдүй чинь битгий хэл одоо үе чинь амьдрахад хэцүү болчихож ээ, иймэрхүү үед би улс төржөөд яахав гэхдээ л би үүцээ уран байж үнэнээ хэльеэ гэдэг шиг хэн энэ эх ороныг чинь сүүлийн арав гаруй жил удирдлаа, хэн энэ эх ороныг чинь ийм болгочихов доо ард түмэн минь. Үр хүүхэд тань тоглох талбайгүй, эмчлүүлэх эмнэлэггүй, эрүүл мэндийн даатгалгүй, тэр битгий хэл жилдээ ганц тоголдог парк нь хүртэл байхгүй болчихлоо шүү дээ. Хүүхдийн хүчирхийлэлээс хамгаалах төв нь энэ улс төрчидийг мөн засгийн газарыг олон улсын шүүхэд өгч болдоггүй юм уу, ер нь ингэхэд бид чинь яасан хаширч зовж дуусдаггүй харалган дотортой улс вэ? тэднийг дахин дахин сонгох хэрэг байна уу, улаaн нүүрэн дээр нь үнэнг нь хэлье л дээ. Ерөнхийлөгч Энхбаяр аа, Ерөнхий сайд С. Баяраа Улсын Их Хурлын 76 гишүүн, Засгийн газарын сайд нараа, та нарт ичих нүүр ирээдүйгээсээ айх зүрх байна уу, ирээдүй чинь та нарыг газартай чинь булшилж, булшилсан өдөрөө нулимсаараа үдэж баярлах болтугай. Эвий дээ бүүвэйн дуу аялаад уйлж суугаа олон эцэг эхчүүдэд хэлэхэд, хорвоо энэ өдөрөөр эгэл наран ээсэн элчээрээ дуусах биш дээ, сайн сайхан цаг ирэх буй за. Ирээдүйн улс төрчид энх орончидод хэлэхэд энэ архи тамхины татварыг нэмээд ч болтуай эрүүл мэндийн салбартаа хөөрөнгө оруулалт хийж болдоггүй юм уу. Архичин тамхичин Монголчуудыг архи тамхинаас татварын шугамаар гаргаж эрүүл мэндийн салбартаа сэргэн босголт ч гэсэн авчирьяа даа. Хүн хүндээ хайртай байцгаая нэг нэгнээ хайрлацгаая бид чинь гуравхан сая шүү дээ!!!!!!!


Сэтгэгдэлүүд:
хэ хэ ӨӨ халуурцан тууж явна Сайн уу хө
Ер нь яг улс эх орноо гэсэн бодол сэтгэлтэй хүмүүс тэр төр гээчид чинь бараг байдаггүй байх даа.
Бас гадагшаа зарагдаад байгаа гэсэн.
ЭМЯ болон анагаахын сургуулиудад маш их хэмжээний хандию ирдэг тэрүүгээр захирлууд гого машин авч унана, гэртээ их засвар хийлгэнэ, хэн нэгэн хүүхэддээ байр авч өгнө аан тийн бас гэр бүлийнхээ хүнд шинэ машин авч өгдгийн
ТЭГЭЭД ЭМНЭЛЭГТ ҮЗҮҮЛЭХГҮЙ.
ЭРҮҮЛ САРУУЛ АМЬДРАХЫН ТӨЛӨӨ Л АМЬДАРИЙ ДАА.
Bid endee xichneen bicheed, xandiv urguud deerdene gej baixgui uchir yagaad Mongoldoo baidag ni xudulj boldoggui yum buu med!
yadaj, ter ERUUL MENDIIN DAATGAL mash chuxalshd,
Сэтгэгдэл үлдээх: