

1960 оны дунд болон сүүл үе нь АНУ-ын төрийн хар үе байсан гэдэг бөгөөд тэр үед байсан алдарт удирдагчид болох Martin L. King, John F, Kennedy, Robert F. Kennedy - нар нь бусдын гарт хорлогдож, улс орон даяр дайн дажин дэгдсэн эдийн засгийн хүнд үе байсан юм гэнэ лээ. Энэ үед арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл, дайн дажин төрийн буруу бодлогыг эсэргүүцэгч залуу удирдагч нар хийж бүтээх цэл залуу насандаа бусдын гарт хэрцгийгээр алагдаж мөнх бусыг үзсэн боловч тэдний тавьсан илтгэл үг өдгөө хүртэл мянга мянган хүний зүрх сэтгэлд хүрч энх тайван, эрх чөлөө, нэгдмэл байдалыг хожмоо авчирчээ.
Үг гэдэг хэзээ ч арилдаггүй хүчит зэвсэг яах аргагүй мөн юм. АНУ-ын ерөнхийлөгч асан John F, Kennedy манай ард түмэн сайн мэддэг боловч түүний дүү болох Robert F. Kennedy хүмүүс сайн мэддэггүй байх аа. Martin L. King -ын аллага болсоны дараа Америкын төрийн бүхий л хүмүүс эл аймшигт мэдээг ард иргэдэдээ дуулгахаас зүрхшээж тэр тусмаа тэрхүү аугаа удирдагч цагаан арьст хүнд хорлогдлоо гэдэгийг хэлэх зүрхтэн байгаагүй гэдэг. Арга ч үгүй юм даа, нэг ёсондоо иргэний дайн үүсэхэд ч бэлэн болсон эмзэг нийгмийг буруу үг хэлж турхирахаас хүн бүр айж байсан биз. Martin L. King алуулсан гэх үгс ам дамжин тархах тэр үед энд тэндгүй бослого хөдөлгөөн үүсэж хаа сайгүй тэмцэл өрнөж байсан юм билээ. Ерөнхийлөгч нь ч үг хэлэхээс айж байсан тэр үед, эдүгээ амь хорлогдож нас барсан ерөнхийлөгчийн дүү, Robert Kennedy, New York мужын сенатор байхдаа ард түмнийхээ өмнө зориглон гарч уй гашуу, гомдол шаналал, гуниг гутралаа хуваалцан тавьсан тэр л аугаа илтгэл тэр үед Амэрикчуудыг иргэний дайнаас хамгаалаад зогсохгүй, анх сонссон тэр мөчөөс минь хойш миний санаанаас ер гардаггүй юм. Иргэний дайн гарчихаж болох хэцүү тэр мөчийг тэр удирдагч өөрийн үгээрээ зөөлөлж өршөөл энрэлийг ард түмнээсээ эрж, нэгдмэл нэг байдал эх ороныхоо төлөө тэмцэх аугаа зүрх сэтгэлийг хүссэн тэр хүсэлт цагаа олсон зүйл байсан гэдэгийг түүх өнөө гэрчилнэ. Гэвч тэр зоригтой удирдагч сүүлд ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлж, улс орон даяр сонгогдох магадлал өндөртэй явж байхдаа бас л харамсалтайгаа бусдын гарт хөнөөгдсөн билээ. Тэр үед АНУ-д ямар байсан бол гэж би хааяа боддог юм, хүн бүхэн төрдөө итгэл алдарч, эдийн засагийн хямрал, дайн дажин өрнөсөн, ирээдүй нь харанхуй харагдсан хүнд үе байсан байхдаа гэж бодогддог юм. Сонгож гаргасан ерөнхийлөгч John F. Kennedy- г нь хорлоод удаагүй байтал, эрх чөлөө, нийгмийн тэгш амьдралын төлөө тэмцэгч Martin Luther King мөн хорлогдож, өөрсдийн хүсэлээ ямар ч зорилгоор биелүүлэхийг хүсэгч цэвдэг сэтгэлтэнгүүд цэл залуухан үг нь хурц ард түмэн ээ гэсэн Robert Kennedy-ын амийг мөн л авч одожээ. Гэвч тэр залуугийн үг өдгөө хүртэл түүний ард түмэнтэй нь хамт байсаар л.......... Харанхуй харагдах ирээдүйн дунд тэрээр хэлсэн үг нь энэ - ''Зарим хүмүүс юмыг байгаагаар нь харчихаад, яагаад ийм байх ёстой гэж асуудаг, харин би сайхан ирээдүйг мөрөөдөхдөө яагаад ийм байж болохгүй гэж боддог'' - Robert Kennedy
Өнөөдөр зарим Монголчуудад минь бидний ирээдүй ямар ч гэрэлгүй хар бүрхэг харагдаж иргээд л өнөөх дарангуйлалынхаа системд орчихсон юм шиг санагдаж юм бүхэн төрийн гараар зохицуулагдаж малтай Монголын махны үнэ тэнгэрт хадаж, эрүүл саруул амьдрах эрх нь зөрчигдөж, мөнгөтэй болгон төрийг худалдаж авч болдог. Мөнгөгүй нэг нь гудамжинд хэвтэж байсан ч төр нь үл тоосон. Төр том иргэн жижиг гэдэг айдас хүн бүрт мэдрэгдэж, үгэээ хэлэхээс зүрхшээсэн амьдрал. Тавын таван залуугийнхаа амийг хүйтэн зэвсэгийн хүчинд алдахдаа "Уучлаарай" гэдэг үгийг хэдэн сараар хүйтэн цементэн дээр сууж байж эрх мэдэлтэнгүүдээс сонсдог, гэвч энэ бүхний жинхэнэ хэрэгтэнгүүд өнөөдөр өндөр албан тушаалд дахин дахин горилж Эх орон, ард түмэн байгуулсан гавъяаг хулгайлж би л хийсэн би л дэмжсэн гэж дулдуйдаж өнгөрсөн бүхий л эмзэг сэдвүүдээс зугтаж хоёр нүүр гаргана. Тэр хүний хэлсэн үг одоо хүртэл миний чихэнд сонсогдоостой " Төр төмөр нүүрээ харуулна" ардчилсан төртөй эрх чөлөөт улсын эрхэмсэг ерөнхийлөгч ард түмэнээ ийнхүү заналхийлсэн. Коммунист нийгмийн үндэс болсон эл үгийг хэлэхийнхээ оронд ард түмнийхээ эв нэгдэл ирээдүйн төлөөх илтгэл тавьчихсан бол, эсвэл эрхэмсэг дарга С. Баяр нуугдаж далдлахынхаа оронд эл удирдагч шиг зоригтой гарч ирээд ярьсан бол хэн ч чулуу шидэж хэн ч амиа алдахгүй байсан болов уу? Чулуу шидэж бослого гаргасан ч би тэднийг муу удирдагч, алдаа гаргасан гэж буруутгаж ийнхүү суухгүй л байсан болов уу? Бид ийм л хүнд тогтолцоонд амьдрахдаа үгээ биш зүрх сэтгэлээ алдчихсан байж магадгүй ээ, гэхдээ бид мөрөөдөлөө алдаагүй. Сайхан амьдрах хүсэл тэмүүллээ алдаагүй, ирээдүй хойч үеэ өмнөхөөсөө сайхан байлгахын тулд залуу насаа харьд боол мэт өнгөрөөхөөс айгаагүй. Тиймдээ ч ирээдүй сайхан болно гэж найдна.
Роберт Кэнниди шарилыг ачсан галт тэрэг Вашингтон ДС-г зорьж буй нь..........ард түмэн уйлж буй нь..............
''Зарим хүмүүс юмыг байгаагаар нь харчихаад, яагаад ийм байх ёстой гэж асуудаг, харин би сайхан ирээдүйг мөрөөдөхдөө яагаад ийм байж болохгүй гэж боддог'' - Robert Kennedy


Сэтгэгдэлүүд:
Чи тэр дунд байгаагүй л байх л даа, гэхдээ хэрэв чи уурлачихсан байхад хүн чамтай аятайхан ярилцах гээд ирвэл чи зодох уу нүдэх үү, эсвэл үгийг нь сонсох уу? С. Баяр хүртэл сонгууль будлиантай болсоныг хүлээн зөвшөөрсөн шүү дээ. Эл бүхнийг тайлбарлаж хэлээд ард түмэнтэйгээ ёстой одоо суртачилаад байгаа боловч тэр үедээ амь нэгтэй ерөнхийлөгч, ерөнхий сайд байсан бол би лав тийм юм гарахгүй байсан гэдэгт би итгэдэг ээ, яагаад гэвэл ард түмэн гэдэг хашчихсан адгуусан мал биш шүү дээ.
Chi ter 5 zaluugiin amiig Elbegdorjoosoo asuuval unend niitseh bailgui dee. Songuuliin shudarga bolson gedgiig gadnii buh ajiglagchid helsen shuudee. Herev yamar negen uil ajillagaand unelgee dugnelt uguh gej bgaa bol, ali neg namiin untsguus bish yumiig hundlunguus ni harj surah heregtei.
12, ug n buh ontsogoos n haraad l bichsen yum bi huntei margaldah durgui l dee gehdee chi harin oor ontsogoos haraad uzeerei. ardchilal gedeg communist niigem shig shuud buu gargaj ireed buuddaggui baih. tegeed ch chinii omoorood bgaa gadaadiin ajiglagchid shudraga bolson geed bgaa songuuliig S.Bayar hurtel bulhaitai shudraga bolson gedegiig helj baisan yum shuu, bi tuunii ooriinh n amnaas hurtel sonsoj bailaa
Minii bichseniig humuus unshaad shoolj tohuurhaj bolno. Gehdee ene horwood hamgiin huchirheg zuil bol medleg chadwar.
Buh yum tiim ch muu muuhai, bolomj bololtsoogui bolchihoogui l bn. Bid oorsdoo l zutgeh yum bol medleg chadwartai irgen boloh bololtsoo odoohondoo hangalttai baina.
Tsagiig buu demii ongoruuleerei.
Бид бүгдээрээ биш гэхдээ дийлэнхи маань хүний нутагт тэр нутгийн хүмүүсийн хийхгүйг хийж ар гэрээ өөрсдийгөө боловсруулж, амьдарч байгаа бусуу? энэнд чинь маргаад байх юу байнаа
сайн уу хө
Medleg, bolovsrol gedeg 2 oor zuil gedegiig oilgoj bgaa bizdee. Cham shig zaluus olon bgaasai gej husej bna.
Xelsen ug ni nairuulgiin xuvid neg l bishee, ter orchuulsan xun ni arai l?
Chamd angliar ni bval bicheech!
minii tend baisan eseh hamaagui sh tee. bi naad songuuli gedeg ajliig chin medne, nasaaraa l oroltsson, zalhaad gadagsh garsan.
alivaa yum 2 taltai shuu gedgiig chi zaluu hun medej baival zohiltoi. chinii bichij baigaa buhniig unshdag, ter bur tolgoi dohihoor yum alga ch chimeegui l yavdag, yagaad gevel horvood amidarsan tsag ni baga hun ter hemjeegeer baga l zam tuulsan baigaa. minii deer heleh gesen sanaa ni Bayar, Enhbayar baina uu, esvel ardchilal neren dor yavaa bas luivarchin baina uu, bugd hen ch bish, garch irsen ch Hu nam shatah baisan, huvisgaliin tohiroo burdsen gesen ug. harin hunii ami ersdeh baisan uu gevel bas tiim, jagsaal hiihiig urialsan humuus tedneesee urvasan bolov uu. zohion baiguulaltgui chaos l uusgeh zorilgo ali ali taldaa baisan.
итгэл найдвар минь мохоогүй л байна... яагаад ч юм сэтгэл сонин болчихлоо
Сэтгэгдэл үлдээх: