Чамд мэдэх, харах, сонсох, хүсэх, тэмцэх эрх байхгүй! ( гэжүү? )

Би лав амрахгүй, би ямар нэгэн мөнгө шагнал харамж авдаггүй авсан зүйл минь гэвэл эрх чөлөө харин тэр л үнэ цэнэтэй олдсон эрх чөлөөний төлөө бол олдож байгаа ганц чадалаараа хашгирна л гэж мэдээрэй.  "Төрөө хямралаас Түмнээ ядруурлаас аварна" гэж уриалан ард түмэний итгэл сонголтыг авч гарч ирсэн хүнийг та санаж байна уу? Тоо статистик оруулахгүйгээр ярихад Монгол маань сүүлийн дөрвөн жилд хямралаас бас ядуурлаас тэр тусмаа төр нь авилга хээл хахуулиас гарч чадсан гэж үү? Нүд цавчихгүйгээр худалаа ярьж чаддаг хүн бол яах аргагүй манай ерөнхийлөгч л дөө, би үнэндээ миний ерөнхийлөгч гэж хэлэхээс ч ичдэг юм. Тэр хүчтэний өмнө нусаа хацартаа нааж хүчгүй нэгэний дэргэд арслан бар лугаа аашилдаг нэгэн.  АНУ-ын ерөнхийлөгч Ж. Буш ирсэн мөчийг санаж байна уу? "Манай жаахан улсыг тоож ирсэнд баярлалаa'' ухааны юм хэлж улс эх ороноо Монгол үндэстэнгээ доромжилоод авсан. Бид одоо жоохон жижигхэн байж болно гэхдээ бид дэлхийн талыг эзэлж явсан Их Чингисын үр сад юм шүү.  Их улс нь үгүй ч гэсэн их түүх нь амьдаараа байхад бөхийж байдаг удирдагчыг яах вэ? Би уг нь шууд халз ярилцлага энэ сонгуулийн хорооноос хүлээгээд л байх юм даанч  Н. Энхбаяр гуай айгаад юм уу эсвэл нуугдаад ирэхгүй гэж доромжилоод л байгаа бололтой, өмнөх сонгууль дээр бас л тэгэж байсан. Бүхэл бүтэн ерөнхийлөгчийн сонгууль болж байх чинь ирэхгүй завгүй! Халз ярилцлага, шууд нэвтрүүлэгт орж чадахгүй гэж байгаа нь ард түмэнийг доромжилсон хэрэг бус уу? Энэ сонгуулийн хороо ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй хүмүүсийг хооронд нь халж ярилцлага хийлгүүлдэггүй ямар сонин юм бэ? Би Н. Энхбаяр ерөнхийлөгчөөс  - таны өмнө нь тавьсан " Төрөө хямралаас түмэн олоноос ядуурлаас аврана" гэсэн уриа чинь яасан юм бэ гэж асууяа? Монгол улc хэд хоног хүлээчихвэл өргүй шахуу болох байсан өрийг яаран төлсөн, үүнээс өөр үнэхээр хийсэн юм байгаа гээд хэлчихэж чадахгүй ерөнхийлөгчтэй бид юу ярих юм бэ? Өрсөлдөгчийнхөө хэлсэн үг хийсэн ажилыг давтана, хулгайлна дээр нь хүүхдийн мөнгийг Ц. Элбэгдоржын засгийн газар л өгүүлж эхэлсэн бус уу? гэтэл нөгөө Н. Энхбаяр гуай чинь өөрөө хийсэн ухааны юм л яриад байх юм.  Бас нэмээд шүүмжилчихэд, ерөнхийлөгчийн эхнэр тэргүүн хадагтай тагнуулын газар ажиллаж байгаа нь ямар учиртай юм бэ? Ийм юм байж болдог юм уу? Бусад улсын тэргүүн хадагтай нар шиг нийгэмийн үйл ажиллагаа, халамж асрамжын үйл хэрэгт хувь нэмэрээ оруулаад цэцэрлэг сургуулын ажилтай танилцаад Монгол улсын эх хүн шиг байж болдоггүй юм уу? Эсвэл дуугаа өргөж буй мань мэт шиг амьтадыг дарамталж, мөн нөхөрийнхөө үйлдсэн бузар булай нүгэл гэмийг нууж далдлах гэж тагнуулын төв хороонд шургавчилаа юу? Нэтээр дүүрэн Н. Энхбаяр гуайг дэмжсэн хүмүүс хаа саагүй төлбөртэй хуурамч юм тараана? Сүүлийн үед Солонгосын сүм хийдээс Ардчилсан намаас нэр дэвшигч Ц. Элбэгдорж мөнгө авсан л гэнэ за авсан мөнгө нь залуу удирдлагын төвөөс л хандивлагдсан юм гэнэ лээ харин тэр Христын шашин гээд ад үзээд байгаа хүмүүст хэлэхэд бид үндсэн хуулиараа "Шашин шүтэх эс шүтэх эрхтэй шүү! Ц. Элбэгдорж гуай Солонгос дахь буддын шашины төвөөр орсоныг тэгвэл тэр их мэдэлэлтэй бичлэгтэй хүмүүс яагаад дурсахгүй байгаа юм бэ?  Хэн нэгэнийг нь өмөөрч нөгөөг нь муулаахаа байлаа гэхэд сүүлийн дөрвөн жил хийсэн ажил төрөлийг нь харцгаая!   "Төр минь хямралаас, Түмэн олон минь  ядуурлаас аврагдчихсан уу?"  үлгэрээ яриад байгаа ерөнхийлөгчид үгүй гэж хэльеэ!  Та одоо хэрэв энэ хоёрын хэн ч адилхон доо гэж бодож байвал би таныг битгий тэгэж бодоосой гэж хүсэх байна.  Уулын мод урттай богинотой улс түмэний дунд сайн нь бий муу нь ч бий тийм болохоор  Ардчилсан намаас нэр дэвшич Цахиагын Элбэгдоржыг алдагдсан эрх чөлөө, ардчилал, ахуй амьдрал, ажил төрөл, авилгагүй орчин................зүгээр л ирээдүйнхээ төлөө сонгоё хэрэв бид өөр сонголт хийвэл ирэх дөрвөн жил яг л өнгөрсөн дөрвөн жил шиг бүх юм уналтанд байх болно гээд боддоо. Бидэнд шинэчлэл, өөрчлөлт тэр тусмаа энэ МАХН -ын удирдлагаас гарах цаг болжээ. Залуучуудаа үгээ хэлцгээе! тэмцэе дуу хоолойгоо нэгтгэе! Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд өнөөгийн ерөнхийлөгч юу хийж чаддаг, эх орон, улс гүрэнийг ямаршуухан түвшинд авч явж чаддагийг харлаа, одоо өөрчилөх цаг болсон интэрнэт уриалга гаргаж нийт ахан дүүсээ эрх чөлөө ардчилалын төлөө тэмцэхийг уриалцгаая!

Төрөө хямралд улам бүр оруулсан, түмэнээ ядууралд улам их дарамтлуулсан ардчилсан нэртэй коммунист засаглалын эсрэг дуу хоолойгоо та өргөнө үү!

Ардчилсан ерөнхийлөгч
Ард түмний ерөнхийлөгч ........ Ц. Элбэгдоржыг сонгоно уу?

МАХH төр барилцсан жилүүдэд ардчилал эрх чөлөө яг л энэ Ардчилалын туг шиг  ямар ч үнэ цэнэгүй болжээ, бид босгох цаг болоогүй гэж үү?

Сэтгэгдэлүүд:

1. amanjinka | 2009-05-15 04:46:11
за дааа ялгааа бна уу даа хө?
2. Хожуул | 2009-05-15 05:21:19
Харин энэ нэр мэрээ нууж сээгий бичиж барьдаг арчаагүй аймхай гар байна лээ.
3. Wolf | 2009-05-15 05:25:03
Chamaig Elbegdorjiig demjlee geed hen ch yaah ch gui hooye taivan baij bolno.he he
4. Javhlan (зочин) | 2009-05-15 05:35:01
Bi lav Elbegeeg demjij baigaa, amjilt huseh l bna daa gehdee ene yeronhiilogch yu ch hiij magadgui hun dee bur aigaad l baih yum. ard tumen ch aytaihan amidarch chadahaa baij bna daa, haraad baihad ene gadaadad baidag humuus ene Mongol uls yu bolj bgaag oilgodoggui ch bololtoi haramsaltai yum.
5. Бүсгүй | 2009-05-15 06:00:48
Намаас гадна хүнийг нь бас хармаар байдаг. Тэгэхээр Элбэгээ биш санагдаад. За даа, санал өгөх боломжгүй тул ажиглагч хийж байна даа.
6. VperV (зочин) | 2009-05-15 06:11:04
Би Энхбаярыг төрд шургалсан ҮНДЭСТНИЙ ДАЙСАН гэж үздэг.Энхбаяр улс төрийн эрх мэдлээ ашиглаж эх орноо худалддаг, хүн алдаг,хөрөнгийг нь булаадаг,ард түмнээ дээрэмддэг этгээд.Тийм учраас энэ удаагийн сонгуулиар Элбэгдоржийг дэмжиж байна.
Мөн Т.Хүслэнгийн интернет уриалгыг дэмжиж нэгдэн орж байна.
Гадаадад сурч байгаа оюутнуудын бас нэг уриалга байгаа. Тэдэнтэй холбоо барьж нэгдэхийг зөвлөх байна.
7. Emma_new | 2009-05-15 09:32:14
Uneheer goliig ni olj heljee. Zaluusaa bugdeeree eruuleer setgej odoo OORCHLOH tsag ni bolson shu de. Idevhitei baitsgaaj ardchilsan eronhiilogchoo demjitsgeeye
8. freestyle529 | 2009-05-15 11:05:49
Чиний нэг бичлэг байдаг ш д.Хоёулаа муу муухай, бузар булай байлаа гэхэд арай дээрийг нь сонгоё гэсэн утгатай. Тэр надад таалагдаад байдаг юм. Өнөөдөр хэн ч төгс төгөлдөр биш, Элбэгдорж бол баастай бурхан гэж хэн ч хэлэхгүй. Гэхдээ Энхбаяраас бол дээр. Нэг нь өчнөөн жил төрийн дээр сандайлж, ард түмний төлөө бол юу ч хийж чаддаггүй, өөрийнхөө төлөө бол юуг ч хийж чаддагаа харуулчихаад байна. Тэгэхээр өөрчлөх үү? гэдэг асуултын хариуд өөрчилмөөр байна гэж хариулмаар байна. Энэ л хэвээрээ улам доройтож, дарлагдаж сууснаас өөрчлөлт хийсэн нь дээр бус уу? Энэ миний л бодол.
9. Orgil | 2009-05-15 15:12:36
Elbegeed demjij bnaa.. gehde ug ni bat uul garsan bol ...
10. ВАФЛЬ | 2009-05-15 18:03:10
хэдэн гоё / Алтаргана эгч, Эрхцас дүү, ССандэй эгч, Ананд эгч зэрэг таануусынхаараа шагайч амжихгүйм аа.

Тэгж байгаад зав гэдэг дагуулаа хажуудаа хүлж байгаад РС нйихээ урд тухлан сууж, таалан умшнаа хэхэ
11. ВАФЛЬ | 2009-05-15 18:03:28
нөөцөд бий гэж байгаан хэхэ
12. T. Хүслэн | 2009-05-16 06:56:16
saya bi www.elbegdorj.com mon www.enkhbayar.com ruu orloo. yooy haritsangui ondoo oilgolt haragdaj baina aa. Elbegdorjguain web huudasnaas zaluuchuuddaa hureh gesen osnirhol ermelzel eh oronoo oorchloh gesen setgeltee ter tusmaa udirdagchiin zurh setgel haragdaj baina, yadaj l holboo barih heseg n todorhoi baina getel Enkhbayar guain web huudasiig har daa ooriigoo omoorson bichlegeer duuren, hun yum asuuya holboo bariya gevel haashaa hanah n ul medegdeh haana n ch tiim holboo barih zuil alga, ard tumeneesee zugtsan ooriigoo omoorson l bichleguud baih yum daa.
13. ХЭнхэГэнДэн | 2009-05-16 07:12:44
Энхбаярыг биш бол хэнийг ч яахав гэсэн бодолтой байгаа ш дээ.

гэхдээ санал луйвардах, эсвэл арай нэг шинэлэг залуу үеийн сонгогчдын эрхийг элдэв заваан техник ажиллагаагаар хаагаад хаях вий л гэж айх юм байна ш дээ.
эхнээсээ ч бараг тэр нь үнэн болж таараад байна. Юү гэхээр УБ-т байгаа 164,0 оюутан заавал хөдөө орон нутгаасаа сонгогчын юмаа хасалт хийлгүүлж байж Улаанбаатарт санал өгүүлэх тиймэрхүү захирамж байх шиг байсан. Өвөл зундаа ганц очдог гарууд сонгууль өгөхийн төлөө хөдөө явах уу ер нь, за байг гэхэд хүнээр хасалт хийлгүүлээд хорооны даргаа бас баахан царайчилж баахан ажил болох тийм идэвхтэй оюутан ер нь олдохгүй л болов уу. за надаар дутав л гээд хаях байх аа доо олонх нь.

Хувьсгалт нам нэг иймэрхүү хүн анзаардаггүй, анхдагч шатандаа их сайн ажиллаж , нугалаа гаргаж сонгуулийн дүнд нөлөөлөх байх гэдэгт бараг л 100 хувь итгэж байна.
14. Монгол Зон | 2009-05-16 07:19:34
Elbegee ni onoodortoo deer, durgui hurgevel unagahad amar. tootsoo bodoj bolno.
15. Zochin (зочин) | 2009-05-19 05:56:35
О.Цолмонгийн дансны үлдэгдэл 1.3 тэрбум доллар-т хүрчээ.
2009.05.18 • 11:38 (IP: 133.1.46.30)

Сайн байцгаана уу?
Монголчуудаа,
Нутаг нэгт, цуст нэгт ард түмэн минь ээ
Төөрөлдсөн хүү Сүрэнхор би хүний нутагт нуугдаж, зүдэрч яваа ч та бүхнийхээ амрыг эрж, энэ захидлыг тэрлэж байна.
“Үйлдвэр худалдааны төрийн нарийн бичгийн дарга байсан Д.Сүрэнхор” гэхээр бүгд шахуу мэдэж байгаа байх. Зарим нь намаО.Цолмонгийн дансны үлдэгдэл 1.3 тэрбум доллар-т хүрчээ.
йг шууд л луйварчин, хулгайчаар минь дуудаж байгааг ч төсөөлж байна. Миний талаар өчнөөн л бичиж, муу муухайгаар минь ханатал дуудсан болохоор нэр минь хүн бүрт муугаар танил болоо биз дээ.
Гэхдээ мөн чанарыг минь хэн ч мэдэхгүй, таниагүй байгаа. Үнэндээ бол би өөрийгөө тийм ч хүнээ байчихсан, дүүрчихсэн амьтан гэж боддоггүй. Надад ичих нүүр, сэмрэх сэтгэл байдаг юм.
Би эх орноосоо зугтан гарсан тэр өдрөөс хойш өнгөрүүлсөн амьдралаа бодон хичнээн их шаналж, эргэцүүлснийг хэн ч мэдэхгүй. Би буруутай. Би улсын мөнгөнд хуруугаа дүрж, муу хүмүүсийн хөөргөн үгэнд сагаж явсан буруутай. Би буруу хэргийнхээ зэмийг хүртэх ѐстой, түүнээс яагаад ч зайлж чадахгүй гэдгээ өдөр ирэх тусам мэдэрч, үйлийнхээ үрийг эдлэн шимширч суугаа цөхөрсөн эр хүн. Үйлдсэн хэргээ бусдад тохох, зайлсхийх гэсэндээ биш ард түмнээ сэрэмжлүүлэх, анхааруулах ѐстой юм байна гэдгээ ухамсарласны үндсэн дээр би энэ захиаг зүрхэлж бичлээ.
Магадгүй энэ захиа та бүхэнд хүрч, сэрэмжлүүлж чадвал үйлдсэн нүгэл минь бага ч болтугай нимгэрч, үйлийн үр минь хөнгөрөх болвуу гэж бяцхан найдах юм.
Ингээд хэлэх гээд байгаа зүйлдээ оръѐ. 1997 онд МАХН-ын дэргэдэх МАСЗХ-нд орсноор миний тамтай амьдрал эхлэсэн юм. Тэр жил бидний хэсэг сэхээтэн залуус нэгдэн энэ байгууллагыг байгуулж анхны ерөнхийлөгчөөр У.Хүрэлсүх ажилласан. Бид амихандаа улс төрийн карьер хийж, хожим төрийн өндөр албанд томилогдож, очих нууцхан хүсэл тээн цуглаж байсныг одоо нуух хэрэг байхгүй. Тэр цагт биднийг намын боссууд Н.Энхбаяр, Л.Энэбиш, А.Цанжид нар ч дэмжих нэрээр баахан хөөргөж, доргиодог байлаа. Бидний хүслийг тэнгэр бурхан сонссон аятай МАХН үнэмлэхүй ялалт авч манай холбооныхон бүгд шахуу албан тушаалд очсон. Би ҮХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга болж, Н.Оюундарь Байгаль орчны яамны газрын дарга, Г.Шийлэгдамба аялал жуулчлалын газрын дарга, Я.Содбаатар ҮХ-ны дэд сайд, Б.Эрдэнэбат БХ-ын дэд сайд гэх зэргээр томилогдон огцом өндөр авсан даа, бид. Д.Бадраа агсан маань Санхүүгийн Зохицуулах хорооны дарга болсныг бүгд санаж байгаа.
Бидний араас хожим олон залуучууд МАСЗХ-гоор дэмжүүлэн албан тушаалд орсон. Нэг ѐсондоо холбоо маань албан тушаал руу үсрэх банз болон хувирсан юм. Бусдын талаар ярих сонирхол алга. Өөрийгөө л голлоѐ доо.
Үйлдвэр Худалдааны яамны төрийн нарийн бичгийн дарга болсноор өмнө маань маш их боломж нээгдэв. Бас маш их дарамт үүсэв. Ажлын талаар би яриагүй юм шүү. Залуу хүн бол ажилд нухлуулахаа юманд тооцохгүй ш дээ. Гол дарамт нь “албан тушаалын хаялга” гэж юмыг МАХН-ын удирдлагуудад, намайг төрийн нарийн бичгийн дарга болгосон хүмүүст байнга үзүүлж, ач санаж явах учиртай боллоо.
Намын дарга, Ерөнхий сайд болсон Н.Энхбаярын зүгээс намайг төрийн нарийн бичгийн даргаар томилоход бол шууд мөнгө төгрөг нэхээгүй, шаардаагүй юм. “Боловсролтой, хэлтэй залуустаа итгэл хүлээлгэж байгаа юм шүү. Хичээж ажиллааарай” л гэж байсан. Харин Сү.Батболд, талийгаач “Монроимпекс”-ийн У.Уламбаяр, Д.Тэрбишдагва, У.Барсболд нар бол түүнд нилээдгүй мөнгө хаяж байж сайд болсон гэдэг яриа нам дотор явдаг байсан. Тэд бол угаасаа мөнгөтэй, намайг бодвол албан тушаалаараа мөнгө олоод сурчихсан хүмүүс байсан болохоор тоодоггүй байсан шиг байгаа юм. Харин өөрийн гэх дорвитой бизнесгүй миний мэт хүмүүст энэ нь нэг төрлийн дарамт, дөнгө болон хувирсан.
2
Засгийн газарт өндөр албан тушаал хашиж байсан бүх л хүмүүст ийм шаардлага тавигддаг байсан. “Ерөнхий сайд ийм тийм арга хэмжээг төдөн төгрөгөөр чамайг санхүүжүүл” гэлээ гээд нарийн бичгийн дарга, туслахууд нь хэлчихээд утсаа таслачихна. Тэгээд тэр мөнгийг нь олох гэж махтайгаа хатдаг байсан. Албаа аваад хоѐр сар хэртэй болсны дараачаас л ил дад янз бүрийн байдлаар мөнгө нэхэж эхэлсэн дээ. Ийм нөхцөлд арга буюу л авлига авах арга сүвэгчилж эхлэдэг юм билээ. Ингэж яваад л би хальтирчихсан юм. Намайг мөрийтэй тоглоомонд донтсондоо яамны хөрөнгөнөөс хулгайлсан гэх маягийн сурталчилгаа их явсан. Одоо хүн бүр итгэчихсэн биз дээ.
Үнэн хэрэгтээ бол албан тушаалынхаа төлөө өгөх татварт л би маш их мөнгө төлсөн. Тэр үед У.Хүрэлсүхийн Н.Энхбаяртай муудалцсаны цаад шалтгаан нь ч энэ байсан. Өнгөн дээрээ Ерөнхий сайдын эхнэр О.Цолмонтой таараагүй энэ тэр гэж ярьдаг ч цаагуураа бол Н.Энхбаярт “татвар” төлөх сонирхолгүй байсан юм. Энэ талаар надтай ч санал солилцож байсан.
Н.Энхбаярын цуглуулсан хөрөнгө бол тэр чигээрээ л ийм төрлийн татаас, бэлэг, хаялга, өргөл, хувь зэргээс бүрдсэн гэж хэлэхэд болно. Нөгөө нэг орлого нь хууль, шүүхийн хаалга татсан хүмүүсийн хэрэг. Шорон явах нь тодорхой болсон хүмүүсийг хэргээс чөлөөлөх нэрээр асар их мөнгө хийсэн дээ. Шударга бус байдал чинь нэг л өдөр бий болдоггүй. Алгуур идэж, уусгадаг юм байна даа гэж одоо л би ойлгож сууна.
Тун ойрхноос харж байсан хүний хувьд хэлэхэд Н.Энхбаяр бол цадах, ханахыг мэдэхгүй хүн. Тэгсэн хирнээ гар нь тэнийнэ гэж байхгүй. Болж л өгвөл өөрөөсөө мөнгө гаргахгүй шийдчих гэсэн, аргалчих гэсэн, бусдаар төлүүлчих гэсэн нэг тийм хандлагатай, их хачин гэр бүл санагддаг юм. Сү.Батболд, Д.Тэрбишдагва ах нарыг юм л бол шаналгаж байхыг би мэддэг юм. Харин У.Барсболд бол нэхүүлэлгүй, өөрөө сайн дураараа байж байгаад л мөнгө аваачиж өгч долигонодог байсан.
Н.Энхбаяр хэрэг нь дууссан гэж үзвэл жигтэйхэн ойр дотно байж, үй зайгүй явсан хүмүүсээ шууд л жийдэг. Ц.Түмэнгэрэлийн хэргийн дараа түүнийг танихаа болиод, юун хүн билээ? Гэж асуух маягтай болсныг бүгд санаж байгаа байх. Энэ л зангаас нь манай намынхан ихэд айж, жийрхдэг байсан.
Яахав, энэ бол өнгөрсөн түүх. Одоо би ард түмэндээ дараах зүйлийг анхааруулъя, сэрэмжлүүлье гэж бодоод зориглон бичиж байна. Би хүний газар, нуугдаж, айж эмээж амьдардаг гэлээ ч мэдээллийн технологийн ачаар эх оронтойгоо байнгын холбоотой байж үргэлж мэдээ, сурагтай байдаг.
2009 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Ерөнхийлөгч Н.Энхбаяр Бээжин лүү яаран ниссэн, энэ нь хадам эхийнхээ биеийн байдалд санаа зовсноос болсон гэсэн утгатай мэдээлэл гарч нилээдгүй шуугиулаад авсныг бүгд санаж байгаа байх гэж найдаж байна. Үнэн хэрэгтээ юу болсон юм бэ? гэдгийг би хэлэх гэсэн юм.
Тэр өдрүүдэд Швейцарийн банкнуудын холбоо арилжааны банкнуудынхаа эхний улирлын тайланд үндэслэн олон улсад мөрдөгддөг журмын дагуу тэрбум доллараас дээш хадгаламж эзэмшдэг хүмүүсийн нэрсийн жагсаалтыг гаргаж, зарлахаар бэлтгэсэн байсан байна. Тэд 2009 оны 4 дүгээр сарын 6-ны Даваа гаригт нийтэд зарлахаар төлөвлөж байсан юм байна.
Уг жагсаалтын 16-д нь 1,3 тэрбум долларын хадгаламж эзэмшигч О.Цолмон, Монгол гэж дурдагдсан нь манай Ерөнхийлөгчийн гэр бүл юм. Н.Энхбаяр төлөөлөгчөөрөө дамжуулан уг жагсаалтаас эхнэрийнхээ нэрийг 6 сар болтол зарлахгүй байгаа ч гэж хүсэлт гаргасны дагуу Швейцарийн банкнуудын холбоо О.Цолмонгийн нэрийг зарлахаа түр азнаад байгаа юм байна.
Харин ирэх 6 сарын дундуур зарлагдаж дараа нь Forbes сэтгүүл дээр тусгайлсан нийтлэл бичигднэ. Зарлахгүй бол Швейцарийн банкнуудын холбоо хуулийн дагуу хариуцлага хүлээх учраас яалт ч үгүй зарлах ажээ. Тэд үйлчлүүлэгчиддээ болох гэж байгаа үйл явдлын талаар тогтмол мэдээлэл өгдөг. Тэр хүрээнд О.Цолмонд мэдэгдсэн байна. Сонгууль дөхсөн үед энэ нь ямар осолтой мэдээлэл болохыг О.Цолмон ойлгож байсан ч банкинд нөлөөлж чадсангүй.
3
Иймд Н.Энхбаяр ямар ч байсан сонгууль өнгөртөл зарлуулахгүй байх хэрэгтэй гэж үзээд улсын Ерөнхийлөгчийн нэр барин, өөрийн биеэр очиж нөлөөлөхөөр Бээжин лүү яаран ниссэн нь тэр юм.
Тэрээр Бээжин дэхь Swiss Credit банкны салбарт очин хүсэлтээ гаргаснаар ямар ч байсан эхний удаад зарлуулахгүй байж чадсан байна. Ингээд хадам эх өвдсөн тухай үлгэр үүсэж, анхаарал сарниулах үүднээс утга учиргүй шуугиан гаргасан бололтой юм.
О.Цолмонгийн Швейцарийн Swiss Credit банкин дахь хадгаламжийн дансны дугаар SCB 45378MG80009L12. Дансны үлдэгдэл 1.3 тэрбум доллар (3 их наяд төгрөг буюу монгол улсын жилийн төсөв) гэдэг нь удахгүй зарлагдана. Тэр үед намайг худлаа хэлээгүй гэдгийг та бүхэн мэдэх болно. Энэ мөнгө бол миний дээр хэлсэнчлэн албан тушаал олгосныхоо шан харамж, авлигаас олсон, гэмт хэргээс чөлөөлснийхөө төлбөрт авсан, 2000 оноос хойш хураасан бүхий л хөрөнгө нь юм.
Монгол улсын хуулийн дагуу Ерөнхийлөгчийн эхнэр ч гэсэн хөрөнгө орлогын мэдүүлгээ Авлигатай тэмцэх газарт гаргах ѐстой. Гэтэл АТГ-ын вэб хуудаснаас О.Цолмонгийн мэдүүлгийг хайгаад олсонгүй. Тэгэхээр хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргалгүй, хууль зөрчөөд суугаагийн цаад учир нь энэ хадгаламжтай л холбоотой. Хэрвээ худлаа мэдүүлбэл хуулийн хариуцлага хүлээх учраас Ерөнхийлөгч өөрийн эрх мэдлээр далайлган АТГ-ыг нам дарж байдаг бололтой юм.
Интернетэд тавигдсан мэдээллүүдийг харж байхад өнөөдөр Монгол улсын гадаад валютын нөөц 300 сая доллар хүрэхгүй байна. Харин Ерөнхийлөгчийн швейцарь дахь дансанд 1,3 тэрбум доллар байна. “Улсаасаа баян Ерөнхийлөгч” гэж бичигдээд байгаагийн учир энэ юм шүү.
Би Б.Болдсайхан эмчийн бичсэн “5 сарын 24″ өгүүллийг уншаад уйлсан. Бүр цурхиртал уйлсан. Н.Энхбаяр гэж хүний сувдаг сэтгэлийн золиосонд олон хүн өртсөний нэг би юм шүү. Ц.Түмэнгэрэл, Д.Бадраа, Ц.Чимэдцэрэн, У.Хүрэлсүх, Н.Дэмбэрэл гээд олон залуучууд энэ хүний балгаар өнөөдөр цааз авах нь авж, бусдад алагдах нь алагдаж, шоронд суух нь сууж, бууж өгөх нь өгсөн.
Би 5 сарын 24 -нд Элбэгээ ялбал нутагтаа очно. Заавал очно. Би өөрийн биеэр хуулийн байгууллагад очин бүх үнэнийг ярина. Тэр цагт миний ард түмэнд намайг ууч сэтгэлээр тосох, өрөвч нүдээр харах орон зай үлдсэн байх болвуу гэж найдахдаа, шударга ѐсны төлөөх үйлст өөрийнхөө хувь нэмрийг оруулах гэхдээ үүнийг бичлээ.
Ухаант ард түмэн минь өршөөн соѐрх! Уучил хүүгээ, эр нэг алддаг юм, эрэг нэг нурдаг юм.
Монгол орноо үргэлж хайрлаж, сэтгэлдээн тээж явдаг өөдгүй муу Д.Сүрэнхор.
2009 оны 5 дугаар сарын 15
16. Өнөржаргал (зочин) | 2009-05-19 22:37:12
Кк твиттер дээр Элбэгээгийн update нээлттэй, Энкээгийн update хаалттай байдгийншт. https://twitter.com/elbegdorj, https://twitter.com/enkhbayar
17. Жиргээ | 2009-05-20 14:54:56
Xelber ni uurchlugdsun ch chanar ni uurchlugduxgui!
18. soko (зочин) | 2009-06-09 18:06:55
ene bol jinhene shudarga shn songuuli bolson. goliig ni olood shn heltsen ene deeriin zarim neg elbegeeg muulaad bga yarihaas oor yum hiideggui gedeg humuust heregjuulj chadah erh ni bhgui yum chin yarihaas oor yahiin bas yariad bid nariig uhaaruulj senhruulj ogch bgaa ni boloon bishuu geed helchey. wolf gej neg teneg duraak bh yumaa hun blog deeree ooriinhoo sanal uzel bodliin talaar bichij bn cham shig tanai enhbayariin avilgalchid shig yum goridoj bichdeggui yum novsh mini hu namiinhan iim l setgelgeetei shd chaavaas gej

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.