
Вашингтоны цагаар өглөөний 9-н цагт аав минь залгаж - Миний хүүгийн ирээдүй болоод Монголын минь хойч үе өнөөдөр л арай гэгээллэг харагдах боллоо. Аав нь сонгуулийн мэдээ хүлээгээд унтаж чадалгүй үүр цайлгалаа одоо сайхан амарна аа. Монгол маань Ардчилсан ерөнхийлөгчтэй боллоо шүү дээ гэж хэлэхтэй зэрэгцэн хоолой өөд нэг юм огшоод баярлах ч шиг болж билээ. Сайнтай муутай орчлонд Монголын шинэ ерөнхийлөгчид алдаа ч бий оноо ч байгаа. Ирэх дөрвөн жил ч гэсэн алдаа оноогоор дүүрэн л байх болно гэхдээ тэр хүний хийж бүтээх ажил нь өнгөрсөн дөрвөн жилд алба хашсан тэр нэгэн хүнээс хавьгүй илүү байх биз дээ.
Миний аав амьдралынхаа төлөө өглөөнөөс орой хүртэл тэмцдэг Монголын бизнэс эрхлэгчидын нэг нь, сүүлийн дөрвөн жил аавынхаа муухай царайтай гундуу алхаатай, төрдөө гомдсон сэтгэлтэй явахыг харсан. Сүүлийн дөрвөн жил Монголын жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон хувийн хэвшилийнхэнд халгаатай өнгөрсөн жилүүд байсан гэвэл эл салбаруудад ажиллаж буй хэн ч үгүйсгэхгүй гэж бодож байна. Хэсэг аавтайгаа утасаар ярилцсаны эцэст Монголд байх найз маань залгалаа, түүний дуу хоолойноос баярласан нь илт, тэрээр төрөөр өмчийн нэгэн газарт албан тушаал эрхлээд удаж буй нэгэн, - Найзаа ард түмэн яллаа ш дээ, даравч далдайна булавч бултайна тээ, бид яллаа ш дээ гэж хашгирах найзыгаа сонсоод бүр ч сэтгэл хөөрчихөв, одоо энд тэндээс мөнгө нэхдэг асуудал жаахан намжих байх даа найз нь энийг л хүсэх юм даа гэж хэлээд хэсэг ярилцсаны эцэст амжилт хүссээр утасаа тасаллаа. Найз маань намайг Монголд очихгүй байхыг ятгадаг хэсэг бүлэг хүмүүсийн нэг нь л дээ, тэрээр төрийн өмчийн нэгэн байгууллагад ажиллаад нэлээн удаж байгаа бөгөөд ерөнхийлөгч сайдуудаас нь авхуулаад л бараг дуртай нь залгаж тэдэн гэхэд төчнөөн хэмжээний мөнгө бэлэн болгоорой мөн энэ дансруу шилжүүлээрэй л гэж тушаадаг бөгөөд, одоо харин энэ асуудал жаахан ч гэсэн намжиж ажилаа хийхэд төхөмтэй болох болов уу гэж найз маань баярлана.
Тиймээ ёстой ард түмэн яллаа, Ц. Элбэгдорж. биш 5 сарын 24 -нд Монголын ард түмэн яллаа, хувьсгалын талбайд амиа алдсан 5н хүн яллаа, 7н сарын 1-нд сураггүй алга болсон 25 хүн яллаа. Доромжлуулж элэглүүлж тоглуулж ханасан ард түмэн яллаа. МАХН парламент дахь засаглалаа хулхидуулсан ард түмэн яллаа.
Энэ сонгуулийн хүрээнд харагдсан эвгүй зүйл гэвэл ерөнхийлөгч нь хүртэл үндсэн хууль зөрчиж яс үндэс, гарал угсаа, хэл, ёс заншил бие галбираар нь хүртэл гадуурхаж үзэж ядаж үндсэн хуулиа уландаа гишгиж болдогийг харлаа. Иймэрхүү муухай бусармаг зүйлсийг миний ухаант ард түмээн өдөөн дэвэргэхгүй байхыг хүсьеэ, миний ард түмэн ухаантай учираас учир начирыг нь олж сонголтоо хийлээ.
''Ард түмэнтэйгээ амь нэг байна... Ардчилсан ерөнхийлөгч байна'' гэж ард түмэнийхээ итгэлийг авч сонгогдсон Ц. Элбэгдорж гишүүндээ амжилт хүсье. Ирэх дөрвөн жил би ''Ардчилалаа'' энэ хүнээс нэхэх болно, ирэх дөрвөн жил би блогоороо энэ хүнээс хариуцлагын тогтолцоог нэхэх болно.
Хүү нь удахгүй гэртээ очно оо, мартсанаас хүү нь эх орондoo ирэх сардаа амжиж очно оо.
Сайн үйлс дэлгэрэх болтугай!


Сэтгэгдэлүүд:
Харин АН-д эрх мэдэлтэй нь хамт асар том хариуцлага ирж байгаа гэдгээ ухаарч сайн ажиллах болтугай гэж ерөөе дөө.
Дүү сонгуулийн дүнг их хожуу мэдсэн байна шдэ.Бид бүтэн сайнд нэт сахиж л өнжих шив дээ.Мэдээллийг шуурхай хүргэж байна лээ шүү, news.mn, orloo.info-гийнхон.
Сайхаан, ард түмний улс орноо урагш нь чирч яваа олон дундаж түвшиний бизнес эрхлэгчдийн зоо тэнийнэ.
Энэ үнэн үг. Бас ТАРХИ болсон шударга үзэлтэнгүүд, оюунтангуудын цуваа наашилна.
Гайхалтай.... биднийг ТЭНГЭР хаяагүйн байна гэдэгт баярлаад ханахгүй л суна даа. Аргагүй л ТЭНГЭРЛЭГ МОНГОЛЧУУД .
Эх орондоо тавтай морил
Тиймээ одоо тэдний нийгэмээ хэрхэн цэвэрлэж, тогтворжуулах болоод, ардчилсан шударга ёсыг жинхэнэ утгаар бүтээхийг харж, хүлээж, хамтарч ажиллах л үлдлээ дээ.
Монголдоо ирнэ гэдэг чинь үнэхээр зоригтой бахархууштай шийдвэр байна. Хүмүүс үлгэр аваасай. Элбэгээ уг нь Назарбаев шиг та мэтийн нөхдүүдийг дуудаад эхэлбэл их гое болно доо. Ирээд ихийг хийгээрэй.
Aav chini Enhbayaraas bolj gundaj yavsan gedegt chini neeh itgehgui l baina....
Сэтгэгдэл үлдээх: