![]()
Яаран яаран ирсэн Эх Ороныхоо хөрсөнд хүү нь алхаллаа, агаар нь хуурай сэрүүн, бороо дөнгөж ороод чийг үнэртсэн орчинд би ирлээ. МИАТ-ын шалган дээр зогсох доо " Та Эх oрондоо тавтай морилно уу! " гэж хэлэхийг хэн нэгэнээс хүлээгээд ч байх шиг гэвч рэгистерийн дугаараа бичдээ гэсэн үгнээс өөр юм сонссонгүй. Уг нь бусад оронд аялж явахдаа та АНУ-д тавтай морилно уу! эсвэл Солонгост тавтай морилно уу гэж хэлдэг гэвч манайхан даанч хэлсэнгүй. Юм бүхэн хэвээр өөрчлөгдсөн юм цөөхөн байна аа. Харин хөдөөнөөс орж ирсэн хүмүүс нэлээн их болсон бололтой нуулгүй хэлэхэд нэгэн аймгийн төвд явж байгаа юм шиг сэтгэгдэл нэг хэсэгтээ л төрсөнийг нуух юун. Хар бараан хувцас зонхилж хүмүүс нь ууртай бухимдалтай хэн нэгэнийг хэзээ мөдгүй цохиод унагаах гэж байгаа юм шиг харна. Танидаг хүнийхээ захиасыг дүүд нь өгөх гээд хүлээж байхдаа эргэн тойроныг сайтар ажиглавал энд тэндгүй эв хавгүй баригдсан барилга, гайхалтай нь хуучин оросын угсармалууд шинэ үед баригдсан барилгуудаас өнгө үзэмжээр илүү харагдах нь сүүлийн 20-иод жилд барилгын зарим салбар яаж ард түмэнээ хулхидаж хуурч байсан нь ил тод. Намайг явахад баригдаж байсан барилгуудын будаг, өнгө үзэмж нь аль хэдийн гандах нь гандаж хуурч унах нь хуурч унасан байхад тэртээ жар далаад онд баригдсан барилгууд сайхан хэвээрээ харагдах нь хичнээн сайхан бас гайхмаар. Үл таних залуу ирээд өгөгдсөн барааг авахдаа, " тэр сайхан ороноос яах гэж ирэв ээ" гэж хэлээд мушилзах нь сэтгэлд нэг л хүйтэн санагдаж яагаад ч юм сэгсгэр ч гэсэн ээж минь, сиймхий ч гэсэн гэр минь гэсэн үг бодогдоно. Дэлгүүр зоогийн газараар орохдоо зарим нэгэн хүнд зам тавьж хаалгыг нь барьж өгсөн биш арай л модон хаалгач болчихсонгүй "Баярлалаа" ч гэж хэлэх хүн алга дайрчих шахаад л өнгөрнө. Гудамжаар алхах хүмүүс нь үл инээнэ, бүгд л барайсан тамхи сийгүүлсэн залуусыг харахдаа мөн л дээхэний нэг сайхан дуу болох " Бүсгүй минь чи инээмсэглэж яваарай" гэдэг дууг санаж бүсгүй хүн биш ч арзайтлаа инээж гудамжаар алхаллаа, зарим нэг нь галзуу амьтан явж байна гэж бодсон биз дээ зайлуул. Хаа очиж зарим зоогийн газарын үйлчилгээ сайжирчээ, орчин нь ч сайхан болж, юмны үнэ гэж тэнгэрт хадаж бараг л АНУ-тай амьдралын түвшин адилхан болсоныг хэлэх нь зөв болов уу. Цалингийн түвшин бага манай улсад ийм өндөр өртөгөөр амьдарна гэдэг яамархуу хүнд болох нь зүгээр л наад захын нэг гудамжинаас нь мэдрэгдэнэ. Дээрэм хулгай хүчирхийлэл их болсоныг сануулж төрсөн дүү минь гарт минь хүний нутагт ч барьж үзээгүй "ГАЗ'' гэгч зүйлийг атгуулав. Гайхан асуувал, ахаа санаа зоволтгүй орой болохоор Улаанбаатарт чинь ширэнгэний хууль үйлчилдэг юм ш дээ гэж сургамжилав. Эх орондоо ирээд хоёр хоноход ийм мэдрэмж л төрлөө гэвч сайхан байна аа, олон жил хараагүй дүү нар минь зөндөө том болчихож, ээж аав минь юутай сайхан харагдана, энхрий хайрт минь нүүр дүүрэн жаргалтайяа инээмсэглээд л элэг бүтэн амьдрахын жаргал энэ л юм болов уу даа. Манай Монгол гоё байшин барилга машин тэрэг хөлхөлдөөд л ёстой сайхан болсон байна уу? хөгжсөн байна уу гэж хүн асуулаа..................байшин машиндаа бус эрчүүд нь бүсгүйчүүддээ ядаж хаалгыг нь онгойлгоод өгдөг, хүмүүс нэг нэгэндээ хараал бус хайртай, баярлалаа, баяртай, уучлаарай, гэх эелдэг үгнүүд хэлж зөв сайхан харьцааг амьдралдаа хэрэгжүүлж сурсан цагт улс эх орон хөгжинө өө, тэрнээс биш сүхбаатарын талбайд байх хэдэн буудалаар яаж эх ороны хөгжилийг тодорхойлох вэ дээ. Ухаант залуус минь ухаарч ойлгоно биз дээ, Аав ээжийнхээ дэргэд, амраг хайртынхаа хажууд эх орондoo хүү нь жаргалтай байна аа, эх орон минь сайхан байна.


Сэтгэгдэлүүд:
Эхлээд иймэрхүү мэдрэмж төрдөг л юм, хэд хоноод гайгүй болно оо. Хамгийн сайхан нь элэг бүтэн жаргал мэдэрч, хайртай бүхнийхээ дэргэд байх нь л шүү дээ.
bolorka83-t hehe bi odoo mashin barihaas aigaad baigaashd, hed honog alhalj baihaas odoo yahav tegeed jaahan dasaad ireheeree l barihgui bol neeren bas ter boglorol ter joloochiin buduuleg asuudal neeren aimar baina aa.
3 сарын дараанаас энэ байдалд дасч эхлэн, өөрөө хөмсөг зангидан явахад хүрч байсан даа.
Нутагтаа ирсэнд чинь их баяртай байна. Ихийг хийгээрэй. Зоригтой залуу юм.
ochij uzeegui bolohoor medehgui yum doo.
Бид өөрчлөгдөнө өө.Өөрчлөгдөх ч истой.
Nogooh ni "ogloo uureer yag 4 tsagt bosch shoniin 12 tsagt orondoo ordog, erdoosoo 4 tsag l untdag bsan...Eej aav nadad Englsih surgahiin tuld zuzaan zuzaan nomnudiig butneer ni tseezluuldeg bsan" gej yarij bas angailgaad...
Gehdee uneheer mundag ohiduud...Hamt hicheel hiigeel suuj bhad , ted chini hodlohguigeer 3, 4 tsag suuj bgaam... getel bi baihgui, baihgui 30 minut bolov uu gui yu l huzuu seer hoshood l, bosch iish tiishee guigeed l... Ted chini tegeed shalgaltand deer eroosoo 100% hiij bgaam chini... neg udaa neg ni 98.5%, bi eej aaviinhaa achiig ingej hariulj bna.. Bi ichij uhlee..geed uilaad bsan...2laa hodoo tosgond osch torson... Yostoi tsagaan budaa huursan joohon nogoogoor l gol zogoodog tiim ailiin huuhduud... Neg ni Hyataddaa enjeneering-eer surch togsson , nogooh ni bas biochemistry/ engeneering surch togsood irsen ohiduud baisan...too moondoo bol eroosoo zugeer l gaval aa gaval....
tednees(Hyataduudaas)manai zaluuchuudad surmaar yum bas baina, yag tag, sursan shig surch bgaamaa ted nar...
Manai eej aav nar huuhdee uchirgui zuugeer hatgah ni yu yum... gehdee bas tednees surmaar zov zodoj humuujuulmeer...... Manaihan chini huuhdee mongo olj ir geed hamag muu muuhaigaar ni duudaj haraaj, gudamjind hooj gargachaad, olj irsen mongoor ni arhi dars avch uugaad oorsdoo jargaad hevtdeg shig l dur zurag nudend buugaad baih yum...
Bayanhan shig ailiinh ni huuhduud , bur erheere hattsan.. neeh l tom zan... har tamhi mamhi, piav miav, party marty erguulsen shig...
Za sain mundag huuhduud bailguil yahav... tedniig end heleegui shuu ,....bitgii teed Hyataduudiig bishren shuteed Mongolchuudiigaa gutaalaa ntr geed haraagaad baigaarai... kkk
Дүү нутагтаа очоод ямар сайхан юм бээ дээ. "Сиймхий ч болсон гэр минь, Сэгсгэр ч болсон ижий минь" гэж сайхан үг шүү.
чамайг намайг бид нарыг хүлээгээд хөгжөөгүй байгаа байхаа одоо л сайхан хөгжүүлээд өг дөө..удахгүй араас чинь очиж хөгжин дэвших юх аянд мордноо...
нээрээ манай гаалийнхан аймаар аймаар...олоон жилийн өмнө миний бие гадгаадын орноор ажлаар амин хувиар их биш ч явдаг л байлаа...нэгэн удаа их далайн эрэгт хэдэн сар амьдарч байгаад ирсэн хүн буцдагийн жамаар эх орноо зориход та сайн яваад хүрээрэй гээд үдүүлсэн хүн эх орныхоо хилийн дээсэн дээр хаагуур яагаад ямар удаан дэмийрч явсын хэмээн паспортыг минь гүйцэд эргүүлээд харчих чадалгүй өөртэйгөө үе тэнгийн залуухан бүсгүйд загнуулаад өөртөө би гутарч билээ...охин үрээ тээгээд хүний газар гүний хошуунд би юугаа хийж явах билээ дээ...
Buyant uhaa gej uneheer orovdoltei buhel buten uls-n airport bj 1 cafed ni orood suuh gesen 2hon sandaltai, haana zaigaa tavih, avsan zuilee idehee oilgoogui tend bas heden anglichuud bas uurtai l zogsoj bna lee, argagui shuu de,..
Manaihaan eniig end tend ajildag zondoo l zaluus unshij bgaa blgui, hund setgel garg-d uilchlej suraach de teh uu?
Mgld ajil hoozoldoh geed 1 gazar oroh-r hun suuh ch sandal bhgui bsan ch hedhen, tegeed zaindaa orj bna geed zag alga boldog ter hoorond ni yamar gazar suultain bishde,.. huniig uilchluulegch gesen utgaar bi ene hunii orond bval yah ve gesen nud-r harj suraach de, tegeed l buh yum ni hun buhimduulh-r hiine, uilchluulegch haan gedg-g hezee surna da, hun bolgon hund setgel-ree ter hund buhimdal bagatai ineemseglej saihan uilchileerei de gej husie da,..
Bayarlalaa
oorsdoosoo l soyol, hariltsaagaa saijruulahaa ehelbel bolno doo.
-ЯДАЖ Л ӨГЛӨӨ БОСОХОД ЦОНХООР ЧИНЬ ГЭРЭЛ ГЭГЭЭ, НАР ТУСААД САЛХИ СЭВЭЛЗЭЭД ӨӨР БАЙГАА БИЗ ДЭЭ.
Барилга байгууламжийн хувьд хот төлөвлөлтийн бодлого алдагдсанаас.. наад захын бацааны өрөөд нураасан тоглоом шиг болчоод байгаам даа хот маань...
Монголдоо ирэхэд сайхан л байдаг шдэ онгоцноос буухад гэр бүлийнхэн найз нөхөд бүгд нэг л гэрэл цацруулаад л би гэдэг чинь бүгдийн анхаарлын төвд орцон бүгд чамаас аз жаргалыг мэдрээстэй тэр үед л би л эдэндээ тутаж байж дээ л гэж боддог. Харин тэр америкт юу вэ? Зүгээр л нэг ази. Хужа юу? Аан япон уу? Үсрээд л чингис? л гэдэг шдэ. Америкт бол амьдрахгүй юм билээ Монголдоо л амьдрана зүгээр. Тамын амьтан тамдаа л жаргалтай гэдэг дээ.
Чиний туйлын зөв шүү, магадгүй ирээд харсан бодол сэтгэгдэл минь дэндүү буурангуй байсан байх аа гэхдээ хүн гурван жил эх ороноо хараагүй элгэн садантайгаа уулзаагүй байж байгаад ирэхэд зүгээр л эх орондоо тавтай морил гэдэг үгийг хэн нэгэнээс хүсдэг юм билээ. Харин сурсан мэдсэн зүйлийн хувьд их байлгүй яахав, ямар ч байсан тэнэж яваад зүгээр суугаад ирээгүй болохоор хийе сэтгэе гэсэн зүйл их байна. Гэхдээ юмыг битгий туйлшруулаарай хүн шүүмжилж байж хэлж байж өөрчлөгддөг гэдэгт би итгэдэг хүн хэлэхээс нааш цааш чичилэхээс нааш цоорохгүй гэдэг үг байдаг байхаа. за ямар ч байсан сэтгэгдэлээ хуваалцсанд баярлалаа дараа чиний хүссэн сэдвээр мөн миний бодсон ажилаар бичлэг оруулна аа.
Сэтгэгдэл үлдээх: