Монголын эрх баригчидаас Хятадын төрд бэлэглэсэн 10 тэрбум төгрөг

Үхсэн хүний ясыг өндөлзүүлэхтэй адил нүгэл үйлдэж энэ үгээ хэлмүү. Өнгөрөгч засаглалын тэргүүн Н. Энхбаяр унахаасаа өмнө УИХ болон Засгийн газарын гишүүдтэй хамтран олон нийтийн дунд ухуулга суртачилгаа хийсээр байгаад төрд жилдээ 8-10 тэрбум төгрөг оруулдаг ямааны ноолууранд оногддог гаалийн татварыг тэгэлсэн билээ. Уг асуудал аль хавар шийдэгдчихсэн бол малчидад болон дотоодын наймаачидад тус болох байлаа, нэг ёсондоо ямааны ноолуур гарч эхлэхээс өмнө шийдчихсэн бол ноолуур хэдэн жилийн өмнөx шигээ дөчин мянга хүрчихсэн ч байж болох талтай гэж зарим нэгэн хүн харамсаж байхад манай төр засгийг гишүүд ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр аль зуны дунд сар ороод малчид нь ноос ноолуураа бүгдийг нь авахыг нь аваад өгөхийг нь өгчихсөн хойно энэхүү асуудаалаар тууштай ярилцаж асуудал шийдвэрлэхдээ удаж дуншдаг Их Хурал их л эрчимтэйгээр барахгүй бараг л долоо хоногийн дотор энэ асуудалыг шийдчихсэн нь гайхал төрүүлэхээс илүүтэй хардах сэтгэл төрүүлж буйг нуух юун. За ямар ч байсан улсад ордог 8-10н тэрбум төгрөгийг гарздан байж гаргасан шийдвэр нь өдгөө малчидад болон дотоодын наймаачидад ашиг авчиравуу гэтэл үгүй, шийдвэр гарсанаас хойш эхний долоо хоногтоо ноолуурын үнэ 1000 төгрөгөөр өсөж эмээлт зах дээр хятадууд баярын хур буулгаж ноолуур авна гэж хашгиралдаж байсан сурагтай гэвч эл асуудал дараагийн долоо хоногт нь 360 градус эргэж эмээлт зах дээр Xятад битгий хэл Монгол хүн ноолуур авахаас халширав учир нь Хятадын төр ноолуурт оногдуулдаг онцгой татвараа 15% болтол нь өсгөж урагшаа ноолуур гаргадаг хүмүүст ямар ч ашиггүй болоод зогсохгүй Монгол даxь үнийн хөөрөгдөлийг барих нь битгий хэл навс унагаж орхив.

Монголын төр ухаангүй урдах хойдохоо харж бодлого гаргаж сураагүйнхээ гайгаар төрд орж ирдэг 10 аад тэрбум төгрөгийг Хятадын төрд ''МАЙ'' гээд л бэлгэлчихэв.  Тэрхүү 8-10 тэрбум төгрөгөөр бид юу хийж болох байсан бол? Хүний нохой идэхээр өөрийн нохой ид гэдэг Монголчуудын маань зүйр үг байдагсандаа, ямар ч туйлбаргүй, алсын бодолгүй, улс төр эдийн засгийн мэдлэг гэхээсээ илүүтэй 1990 -ээд оны дунд үед овсгойтохон наймаа хийж явсан хэдэн нөхдүүд өнөөдөр улс төр барьж буй нэртэй хувааж идэж талцан зодолдож улс эх ороны татварыг харийханд бэлгэлээд л сууж байна. Ноолуурын татварыг тэглэсэн асуудал нь мөн л хахууль, харийн дэмжлэгтэйгээр бий болсон гэх бөгөөд учир шалтгаан нь манай үйлдвэрүүд ноолуур авч чадахгүй, авьяа ч мөнгө байхгүй, өмнө нь улсын компаниудад төрөөс дэмжлэг үзүүлээд мөнгө олгон ноолуур ав үйлдвэрлэлээ явуул гэсэн боловч ихэнх нь чадаагүй дампуураад л алга болсон, үүнийг далимдуулж хаварын ихэн сар болохоор Хятадаас орж ирсэн наймаачид өөрсдийн оноосон үнэ өртөгөөр ноолуур болон түүхий эдийг худалдаж аваад хадгалчих нь тэр, тэртээ тэргүй манай улсын болон хувийн үйлдвэрүүд авах чадваргүйээс хойш малчид наймаачид Хятадуудын хэлсэн үнэнд нь өгөхөөс өөр аргагүйд хүрнэ, иймэрхүү аргаар монополчилон авсан ноолуур нь зуны дунд сар гэхэд л 5-8 тонн хүрчихсэн байх бөгөөд энэ үед урагшаа их Xятадруугаа гаргая гэхэд Монголын татвар саад болоод байсан бололтой.

Монголын улс төрчидийг худалдаж аваx тэр тусмаа өмнөх ерөнхийлөгч Н. Энбаяр бантаж балмагтаж, нүгэлээ нуух газаргүйд хүрч малчиддаа ядаж буянтан болох гэж хичээсэн үү, эсвэл их хэмжээний мөнгө Хятадын наймаачидаас авсан уу? ямар ч байсан унахаасаа өмнө уйлахаас наахнуур болж байж баталж гаргасан татварын хууль нь зөвхөн Хятад наймаачидыг дэмжсэн арга хэмжээ байлаа.  Харин эл сул шийдвэрийг ажиглаж өөрсдийнх нь хилээр асар их хэмжээний түүхий ид ямар ч зохицуулалтгүй чөлөөтэй орж ирэхийг ажигласан хятадын төр ноолуурт оногдуулдаг татвараа 15%  хүртэл нэмж хирээс хэтэрсэн наймаачидаа чангалж Монголын улс төрчидийн тэнэгийг олон улсад гайхуулаад тавьчихав. Нүгэл нь нүдээрээ гарч энэ жил төрд орж ирэх ёстой 8-10 тэрбум төгрөгийг Монголын улс төрчид тэр тусмаа хуучин ерөнхийлөгч Н. Энхбаяр болон С. Баярын засгийн газар ард түмэнээсээ болон үр хүүхдээсээ хулгайлаад Xятадынд төрд бэлгэлчихлээ. Жилээс жилд яригддаг ноолуурын асуудалаа олигтойхон шийдчихэж чаддаггүй засгийн газар шинээр бий болж буй уул уурхайн асуудалыг олигтой шийднэ гэдэгт нэг л эргэлзээ төрчихлөө. Уул уурхай ярьж уйлан дуугарч хичнээн тэрбумаар нь харийн улс төрчидөд болон бизнэсс эрхлэгчидэд татварын мөнгийг өгөх бол?

Эзэн Чингис хаан нэгэн удаа, Тангуд улс мөхөөгүй гэдэгийг өглөө бүр надад сануулагтун гэж захисан шиг Хятад улс мөхөөгүй гэдэгийг улс төрчидөд сануулах нь юун харин дайсан биш юм аа гэхэд мөнхийн хөрш явах хоёр их гүрний бодлогийг харж бодлого гаргаж сурах ухаан улс төрчидөд минь дутаад байнуудаа.

Сэтгэгдэлүүд:

1. Энгийн үг | 2009-06-21 05:08:13
harin yostoi oilgomjgui yumoo.... huuli bainga guuli bolno deer ni batlaad gaa huuli heden hunii erh ashgaas hamaaraad ch bgaa yum shig..
2. FT (зочин) | 2009-06-21 05:55:10
Биднийг хоорондоо хэрэлдэж , алж шудах дээрээ тулалцаж, хэдэн биeнийхээ муу муухайг дуудалцаж байх хооронд, Бээжинд дэлхийн хамгийн шилдэг номийн санг барьж дууссан байна даа....Монгол залуучууд хүний нутагт, харин тэд эх орондоо хийж бутээж байгуулж байх юм.......
Буцах цаг болоогүй гэж үү???

Financial times сонины өнөөдрийн дугаар дээр гарсан байна...USA-д болон UK амьдардагууд нь олж уншина биз.....


өө, бас Google-ийн удирдлагаас зарим гадаадийн (ялангуяа, бохир заваан)линкүүдэд хаалт хийхийг шаардсан байна лээ....жишээ нь хэн нэгэн хүн google-ээр дамжин дээрх линкууд рүү орж чадахаа болино гэсэн үг...
3. VperV (зочин) | 2009-06-21 18:24:45
Наад асуудлыг чинь УИХаас Ганхуяг Сэдванчиг за тэгээд Монголын ноос ноолуурын холбоо, Монголын ноолуурын холбоо Түмэнбаяр гээд мөн үндэсний үйлдвэрлэгчид чиглэл мэргэшлээрээ тэмцээд хүчирсэнгүй ээ. Гарах сөрөг үр дагаварыг нь эргээд даван туулахад хэцүү юм хийчихлээ.ҮҮнд хориг тавих байлгүй дээ.Элбэгдорж Эсвэл бүр өнгөрсөн үү?
4. T. Хүслэн | 2009-06-21 20:15:19
3-t tegeed l temtseed huchirheeguig bodohod tsaana n ter tusmaa S. Bayar Enkhabyariin ard yamar negen atgaas mongo hahuuliin asuudal baisan biz dee. odoo harin Elnbegdorjiig horig tavichihval nooluuriin une bur unaad balardag baihdaa manaih horig tavichihlaa geed yamar Hyatadiin tor bodlogoo oorchloh bish, muu hun ch gej yostoi muu l hun baih yum uhehdee hurtel nugelee ur huuhed deeree nyalzaagaad uhdeg ene enkhbayar yamar ch baisan saihan yavahgui baih oo. Odoo bol horig tavilaa ch hetsuudlee l dee nooluuriin une unaj boon l yum boloh baih daa zailuul yeronhiidoo barag tavichihsan n deer ugiin Hytaduudin gart ih hemjeenii nooluur bna odoo barag nooluur garna gedeg yu l bol tiim bolohoor elbegee zoriglood horig tavichihval yadaj tatvariig mongoo olj avna daa.
5. Mendee | 2009-06-22 10:25:17
teneg pizdaakuud
6. jagii12 | 2009-06-29 06:13:44
oo notoi notoi.caana ni oorsdod ni ashigtai bolood l helelceh uedee helelcej baigaa biz.
7. Lily | 2009-07-04 21:23:37
tsag hugatsaa gej ba aa bas shuumjleh ayagui amarhan.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.