
Анисга нүдээ алгуурханаар бүр зөөлхөн нь аргагүй анин, юунд ч юм бэ, аль нэгэн саваагүй зүйлд давхийн сэрчихмээр эмзэгхэн нь аргагүй тайван нойрсох түүнийгээ харахаар эргэн тойроны бүхий л муу муухайгаас хамгаалмаар. Халуун бие нь хажуунаас төөнөж, зөөлөн амьсгал чихнээ эрхлэнгүй сонсогдоход яагаад түүнд одоо хүртэл хайртай байдагаа бүхнээс илүүтэй ойлгодог, зүгээр л чинийхээ дэргэд баймаар. Ахиад чамайг хүлээж чадахгүй ээ, орхиод явбал чинь өөр хүнийх болж орхино шүү гэж айлгасан хайртынхаа худал ч гэсэн зоригтой хэлсэн үгнээс нь айсандаа ахиж орхихгүй гэж хэзээ ч амлаж байгаагүйгээрээ амлачихсан. Удаан зөндөө удаан хүлээсэн, ирэх тоолондоо өөр хүн болоод ирчихдэг хайрыгаа үнэнчээр таван жил хүлээсэн түүнээс би хайраас нь өөр юу хүсэх юм. Онгоцны буудалд инээмсэглэн хүлээх түүнийгээ харах болгондоо л дахиад дурладаг, зүрх хурдтай зохилон, юу ч хэлэхээ мэддэггүй, тэр л үед чаддаг зүйл минь түүнийг тэврэх л байдаг, ичингүйрэхдээ үнсэхгүй холдохоор нь олон жил тэмүүлсэн зүрх минь бас л гомдчихдог.
Хайртай хэмээн нүдээрээ хардаг бүсгүй минь одоо дэргэд минь тайван унтана, нүдэн дээр нь үнсэх гэж зөндөө хүлээсэн юм болохоор би алдахыг хүсдэггүй ээ.
Арван жилийн минь анд би чамтай хайртай болохоороо бичсэн юм гэж өгсөн хайрын захиатай дэвтэр одоо ширээн дээр минь дэлгээстэй, хайртынхаа харцнаас нууж байгаад хааяахан уншихдаа хайртдаа бүр ч их хайртай болж улам илүү болгоомжтой байх юмсан гэж боддогдоо, тэрхүү дэвтэрний төгсгөлд, '' Oлон охины зүрх гомдоож байж учирсан хайр юм чинь үнэнч байгаарай'' гэж бичсэн захиас. Хүмүүс шувууд шиг нутаг солиод л нүүчихнэ, хавар нь ирвэл намартаа буцаад л, хаа нэгтээ харийн оронлуу ажил, алба, сургууль, бизнесс гээд л явчихна, олон зүрх лугшаад ард нь үлддэг байхдаа. Тэр олон хүлээсэн зүрхний хичнээн нь үдэж явуулсан сэтгэлдээ тэврүүлдэг бол? Би орхиод явсан, нулимстай үлдсэн тэр л зүрхэн дээр эргэж ирэхийг хичнээн их хүсээ вэ? харин одоо тэр зүрх дэргэд минь хайраар лугшиж, сэтгэл тайван армана. Xарахаар хайр хүрээд байх юм, үүнийг уншаад дахиад нэг зүрх гомдож байгаа байхдаа.
Oлон зүрх гомдоож байж учирсан хайр юм чинь үнэнч байгаарай...............................мартахгүй юмсан


Сэтгэгдэлүүд:
гоё үг байна. ийм олон жил хүлээж чадсан хайр амархан нугарахгүй ээ.
хайраа тордож байгаарай
Одоо хүүхнүүдийн санаа муудсан цагт бол тун ховор сайхан хайр байна.Юм юм л байдаг байх.Урьдын таван жилийн цэрэг албанд мордохдоо цэнхэр дурдам алчуур Цээжний мах 2оо урж тасдаж хүлээдэг их хайртай зүйрлэм их хайр байна.
Олон зүрх гомдоож учирсым чинь Ориг хайр байх байлгүй дээ.
Ирэх тоолондоо өөр хүн болоод ирдэг гэдэг ч үнэн үг шүү. Удаан хол байхаар нээх сонин гэрэвшээд ч байх шиг байдгийн шд.
2 jil yavah bolchihood yaj barna da gej bodoj bsan ch 5 jiliin daraah ta 2-g unshaad setgel sergechihlee
tiimee minii hairt huleej chadna bi tuundee itgej bna :-)
Хурдтай цэцтэй Монголын наадам
Есөн хөлт тугаа өөд тэнгэртээ залж
Ерөөл буюны хийморь дэгдээж
Санаа цагаан заяа тэгш сайхан наадаарай!
Oлон зүрх гомдоож байж учирсан хайр юм чинь үнэнч байгаарай
Сэтгэгдэл үлдээх: