Хүний нохой идэхээр өөрийн нохой идэг!

Өчигдөрөөс эхлээд Ж-мобайль хэрэглэдэг бүх найзуудруугаа ярьж чадахгүй болчихлоо. Мобиком, Скайтел, Юнител зэрэг компаниуд эдийн засгийн тулгуур хууль болох чөлөөт өрсдөлдөөнийг зөрчиж жижиг компани тэр тусмаа шинэлэг арга барил үйл ажиллагааны эсрэг Монопол арга хэмжээ авав. Үүнийг улс төрчид болон манай хэрэглэгчид зүгээр нэг хараад бас сууж болохгүй шиг санагдана. Өмнө нь Ж-мобайл гадаадад суугаа Монголчуудад эх оронруугаа бага төлбөрөөр ярих боломж олгож, харь оронд үр хүүхэд, хань ижилтэй хүн болгон л Ж-мобайлруу хошуурч баярлаж байсан цаг саяхан, миний ээж хүртэл Ж-мобайлын утас авчихаад хүүрүүгээ одоо хямдхан ярьна даа гээд баярлаж байсныг өчигөр мэт санаж байна. гэтэл “Мобиком”, “Скайтел”, “Юнител” мөн л монопол арга хэрэглэж өөрсдийн сүлжээрүү Ж-Мобайлын гадаад дуудлага орохыг хааж олон арван Монгол хэрэглэгчидийн эрх ашигийг зөрчсөн. Нөгөө шудрага бизнесийг дэмжигч төв ч билүү юу ч билээ тэр байгууллага нь ер нь хааччихсан юм бэ? Яагаад харийн хөрөнгө оруулалттай эдгээр байгууллагууд Монголын ард түмний эрх ашгийг тэр тусмаа худалдаа бизнесийн эрх чөлөөг хурцаар зөрчиж байгаа юм бэ? Үүний эсрэг Монголын ард түмэн үг хэлж болохгүй юу? Би Мобикомын дугаартай дараа төлбөрт энэ дугаарыг сүүлийн 6н жил барьж байна, намайг Монголдоо байхгүй хооронд дүү минь хэрэглэдэг гэтэл 6н жилийн хугацаанд Мобиком нэг ч удаа надад хөнгөлөлт уруумшуулал үзүүлж байгаагүй тэр битгий хэл зарим үед өдөрөөр нь тасалж ажил удчихаад уучлалт гуйхгүй ч байх удаа бий. Миний эцэг эх Мобикомыг 10 гаруй жил хэрэглэж буй хуучны үнэнч хэрэглэгч нар тэдэнд хэзээ ч урамшуулал хөнгөлөлт үзүүлж байгаагүй, анх дугаар аваад түүгээрээ ажилаа амжуулж дугаарыг нь ажил хэрэг, албан газарын хүмүүс нь мэддэг болсон учираас ихэнх хүмүүс хуучин дугаараа солих дургүй байдаг, гэтэл тэр дугаарыг нь алтан, мөнгөн, хүрэл эсвэл хуучны 9911, 9909 гээд л худлаа гуншин дуудаж суурь хураамжийг нь ямар ч гэрээ хэлцэлгүй хэд хэдэн удаа нэмсэн, ямар ч хүмүүс хуучин дугаараа, ажилаа амжуулдаг зайлшгүй хэрэгцээгээ алдаxгүйн тулд арга буюу эдгээр компаниудын зальжин арга, булхай арга замыг зөвшөөрхөөс аргагүйд хүрдэг! Ийм замаар, Япон улсын хөрөнгө оруулалттай Мобиком, Солонгос улсын хөрөнгө оруулалттай Скутел, Хятад улсын хөрөнгө оруулалттай Юнител, зэрэг корпорациуд Монголын ард түмний эрх ашгийг уландаа гишгэж, цорын ганц үүрийн телефоны үндэсний оператор Ж-Мобайлыг Монопол аргаар дампууруулах гэж оролдож байна. АНУ-д ажиллаж амьдарч байх хугацаанд тэр улсын үүрэн телефоны опероторууд болох Verizen Wirless, Sprint, зэрэг компаниудыг хэрэглэж байлаа, тэд надад сар бүр урамшуулал илгээхээс гадна, жилдээ хоёр ч удаа үнэгүй утас бэлэглэчихдэг байсансан, тэр битгий хэл үнэгүй ярих эрх хүртэл нээнэ, гэр бүлээрээ нэг сүлжээнд орвол бүр ч хямдхан болоод тусчихна гэтэл Мобикомд ийм үйлчилгээ хэзээ ч байдаггүй гэр бүлийн 5 билүү 6н гишүүн нийлж гэр бүлийн үйлчилгээнд хамрагдаараай гээд суртачилаад л байсан боловч тэрхүү дугаарууд нь дараа төлбөрт байх ёсгүй гэж доромжилно. Хэдий нэг юм ярьж байгаа ч нөгөө өнцөгт нь үргэлж хууран мэхлэлт зальжин арга агуулагдана. Иймээс иргэнийхээ үүднээс би үүнийг эсэргүүцэж, маргааш гэхэд Ж-мобайлын дугаар очиж худалдаж авах болно. Хуучин дугаараа хаялгүй дуудлага хүлээж авах ч Ж-мобайлын шинэ дугаараар гадаад дотоод дуудлагаа хийе гэж бодож байна, миний ажил дандаа улсын байгууллагуудруу залгадаг тул энэ хүү хориг арга хэмжээ нь надад нээх садаа болохгүй байх гэж бодно. Монгол залуучууддаа хэлэхэд энэхүү Монопол арга хэмжээний эсрэг тэмцэе, дуу хоолойгоо улс төрчид, тэр шудрага бизнес эрхлэгчидын холбоонд хүргэе, дугаараа Ж-Мобайлруу солих арга хэмжээ авцгаая, Монголын цорын ганц үндэсний оператороо дэмжицгээе!

Сэтгэгдэлүүд:

1. Монгол Зон | 2009-08-19 19:20:04
Хоноц хоноцдоо дургүй хонуулсан Монгол Улс бүгдэд нь дургүй шүү гэж хэлмээр юм. Чиний хэлээд байгаа үндэсний компани тэгээд байна уу, бас л хэн нэгэн монгол хүний нэрээр боловч адагтаа бас нэгэн доншуучын л хөрөнгө байх вий. Хоноцдоо дургүй гээд үндэсний үйлдвэрлэгчээ дэмжих нь, тэдгээр нь өөрийн үндэстэн нэгтэндээ шударга чанартай үйлчилгээ үзүүлж байваас хөгжил гээч нь хажууханд л байгаа шүү.
Сарнайха блогт бичсэн байсан нэгэн бичлэгт, Сөүл хотноо үйлчилгээ явуулах монгол хоолны газар хэдэн хиргис залуус ортол хоолоо ч юм уу, хүүхнүүдээ ч юм уу харамлаж халамцсан хэдэн монгол нэртэнгүүд нүдээд явуулсан тухай байсан. Монголын нэрийг, бизнес хийж буй тэдний нэрийг доош хийхээс гадна үндсэрхэг үзэл гаргах гэсэн явуургүй бодлогоос үндэснийхээ нэгэн бизнес эрхлэгчийг шатаах алхам хийснээ ухаарсан болов уу, тэд?
МобиКом бол 95 оноос монголчуудад холбоо, харилцааны технологийн дэвшил гэж юу байдгийг анхлан мэдрүүлсэн гавьяатан мөн боловч Жасрайн Засгийн газраас монополь эрх авч монгол түмэнг шулан сэгсэрч байгаа гадны хөрөнгө оруулагчдын тод томруун жишээ юм.
Тиймээс үнэхээрийн үндэсний үйлдвэрлэгч, хөрөнгө оруулагч нар байвал дэмжээд л явцгаах нь Та өөрөө өөртөө алсуураа хөрөнгө оруулж, эдийн засгийн тусгаар тогтнолд хувь нэмрээ оруулж буй хэрэг шүү.
2. .....ХЭН БЭ..,.. | 2009-08-19 19:20:45
ТОМ НЬ БАГЫГААА ЗАЛГИХ ХУУЛЬТАЙ ОРОН ШҮҮ ДЭЭЭЭ...ХО ХО
3. apabst | 2009-08-19 19:26:26
Ж-мобайль гэж байдаг болсон юм уу? нөгөөдүүлийг нь л мэдэхээс энийг танихгүй юм байна шүү.
4. Oyuna | 2009-08-19 22:13:56
ядуу бөгөөд өөрийн толгойгүй хүнээр хэн ч юуг ч хийж болно гэсэн зарчимтай гэдгийг АНУд байхдаа ойлгоогүй буцаа юу даа....
5. Хэнхэг Гэндэн | 2009-08-19 22:32:35
МОБИКОМ ХХК СКАЙТЕЛ ХХК ЮНИТЕЛ ХХК
Миний эрхэнд, хорин мянган төгрөгний өмчинд бодитоор халдаад байгаа учир үүнийг бичмээр санагдав.

Юутай нарийн дүрэм журмыг уншиж үзээгүй олж хараагүй гэдгээ эхэлж хэлэх нь зүйтэй байх. Би зөвхөн хэрэглэгч гэдэг үүднээсээ хандаж, яагаад дээрх гурван үндэсний тэргүүлэгч компаний мэдэгдэл нь хууль бус, миний өмчийн чадамжид хохирол учруулж байгааг доорх байдлаар нотлохыг хичээлээ.

1. Үүрэн телефоны оператор Жи-Мобайл компани нь тусгай зөвшөөрөлгүйгээр интернэт протокол ашиглан Олон Улсын ярианы холболт хийж байгаа нь үнэхээр хууль бус үйлдэл байсан уу.
Миний дүгнэлт: ҮГҮЙ
Интэрнэтийн орчин бол гадаад улс биш. Олон улсын яриа гэдгийг ямартаа ч тухайн өөр улсын шугам сүлжээ, оператораар дамжин хийгдэж байгаа яриа гэдгийг ойлгох ёстой. Энэ асуудал чинь тусдаа өөрөө зохицуулсан Олон улсын конвэнци, дүрэм байгаа.
Ж Мобайл-н хувьд интэрнэт протоколыг өөрийн сүлжээндээ тохируулж ашигласан нь харин ч бусдаас түрүүлж хэрэглэгчддээ шинэлэг, тэдний хэрэгцээ шаардлагыг ханган ажиллаж байгаа орчин үеийн мэнэжмэнтийн нэг хэсэг гэж үзнэ.
Заавал гадаад яриа зөвшөөрөлгүй хийгээд байна гэж байгааг ер нь яаж нотлох юм бол. Орчин цаг үед хүн болгон, оюутан болгон зөөврийн компьютэртэй байгаа. Мэдээж интэрнэт холболттой. Тэд эх орондоо компьютэрээр дамжиж өөр хоорондоо холбоо барих нь боломжгүй зүйл биш шүү дээ. Гар утас гэдэг төхөөрөмж угаасаа компьютэржсэн хэрэглээ рүүгээ улам ойртож байгаа үед интэрнэт бол гадаад орчин гэж үзэх нь өөрийгөө болоод өрөөл бусдаа доромжилсон үйлдэл юм.
Тийм учраас Ж Мобайль интэрнэт протоколыг өөрийн сүлжээндээ тохируулахын тулд заавал зөвшөөрөл авах шаардлага байхгүй. Хууль номоо мөрдөөд мөшгөөд үзсэн ч гэсэн интэрнэтээр дамжин үйлдэгдэж буй яриаг Олон улсын яриа гэнэ гэсэн юм олж чадахгүй гэдэгт итгэлтэй байна. Нэгэнт манайх өөрөө эх газрын эрх зүйт орон учир өнөө хуулиар хориглоогүй бүгдийг зөвшөөрнө гэсэн ерөнхий хуулийн зарчмын дагуу энэ нь хууль эрхийнхээ хувьд бүрэн боломжтой нээлттэй үйл ажиллагаа гэдэг нь тодорхой болно.
Энгийнээр хэлэхэд Монголд дотор байгаа 2 хүн хоорондоо энэ утсаар чинь бас харилцаж болно шүү дээ. Гадаадаас интэрнэтээр дамжаад яриад байна гэдгээ нотолж чадсан хойноо тэр зөвшөөрөл номоо яриач гэж. Нөгөө талаараа хууль дүрэм журам чинь амьдралаас байнга хоцроод байна. Нэгэнт ийм төрлийн харилцааг зохицуулсан хууль байхгүй тохиолдолд боломжийг нээлттэй байлгах нь шударга ёсонд нийцнэ ээ хөө.
2. 2009 оны 8-р сарын 1-ний өдрөөс эхлэн өөрийн сүлжээндээ төдийгүй төрийн өмчийн оролцоотой суурин холбооны Монголын цахилгаан холбоо, Төмөр замын холбоо, Иргэний нисэхийн холбоо, Төрийн холбоог нэгтгэн хоорондоо 0 төгрөгөөр, хязгааргүй үнэгүй ярих тухай мэдээлэл сурталчилгааг хүчтэй явуулж байгаа нь хэрэглэгчдийг төөрөгдүүлж, буруу мэдээллээр хангасан үйлдэл болсон гэжээ.
Миний дүгнэлт: Тийм биш
Монголын телефон холболт яриа дуудсан тал нь төлбөрөө төлдөг ерөнхий зарчимтай. Нэгэнт та бүхэн тэндэр, гэрээгээр хүлээсэн үүрэг гэж байдаг бол өөрсдийгөө хичээ. Энэ чинь тухайн тухайн компани өөрөө эрсдлээ үүрээд өөртөө хураах төлбөрийг чөлөөлсний үндсэн дээр хэрэглэгч татах зорилгоор хийж байгаа үйлдэл гэдэг нь асар тодорхой байна. Тэгээд ч Монголын цахилгаан холбоо, Төмөр замын холбоо, Иргэний нисэхийн холбоо, Төрийн холбоо гэсэн газрууд нь өөрсдөө гомдол гаргаагүй байхад хөндлөнгийн , яг үнэндээ адилхан өрсөлдөгч гэж үзэж болох танай 3-н оператор санаа тавих ямар ч үндэслэлгүй юм. Ж Мобайль хэрэглэгчийг төөрөгдүүлж, буруу мэдээллээр хангаад байна аа гэвэл та бүхэн тэдний үйл ажиллагааг зогсоолгох , шалгуулах эрх чинь хуулийнхаа хүрээнд бүрэн нээлттэй байгаа.

3. Түүнчлэн харилцан холболтын тухай журмыг ноцтой зөрчиж, төрийн өмчийн оролцоотой харилцаа холбооны компаниудыг үнэгүйдүүлэхийг оролдож байгаа үйл ажиллагаа нь Монгол Улсын Харилцаа Холбооны тухай бусад хууль тогтоомжийг бүдүүлгээр зөрчсөн хууль бус үйлдэл юм.
Миний дүгнэлт: хууль тогтоомж зөрчсөн үйлдэл энд байхгүй. Ямар харилцан холболтын тухай журам зөрчсөн нь тодорхойгүй учир энд хууль зөрчсөн гэх үндэслэл гарч ирэх боломжгүй. Төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийг дампууруулахаар хууль бус үйл ажиллагаа явуулж байна гэвэл тухайн аж ахуйн нэгжүүд өөрсдөө эхэлж эрхээ хамгаалах үүрэгтэй. 3 дагч оролцогч энэ харилцаанд хэрэггүй юм үндсэндээ.

4. Иймд мэдээлэл харилцаа холбооны салбарын бодлого зохицуулалтыг алдагдуулсан, холбогдох хууль дүрэм журмуудыг зөрчсөн энэхүү үйлдлийг таслан зогсоох үүднээс Мобиком, Скайтел, Юнител ХХК-ууд 2009 оны 8-р сарын 19-ний 01 цагаас эхлэн Жи-Мобайл компанитай харилцан холболтондоо тодорхойгүй хугацаагаар хязгаарлалт хийх болсныг албан ёсоор мэдэгдэж байна.

Миний дүгнэлт бас хариулт: Хол очиж хуц. Хуультай дүрэмтэй улс оронд үйл ажиллагаа явуулж байгаа юм бол ном журмынх нь дагуу явуулж сур . Та нар хууль сахиулах байгууллага юм уу . энэ чигээрээ маанагтаад байвал Төрийн байгууллагыг үл хүндэтгэсэн тэдний өмнөөс шийдвэр гаргасан гэдгээр чинь эргүүлээд захиргааны арга хэмжээ цаашлаад тэндэр, гэрээний үүргээ биелүүлээгүй, илтэд татгалзсан гэдэг үндэслэлээр тусгай зөвшөөрөлтэй чинь ярьна шүү малуудаа

Ха ха ха эрх мэдэлтэй хүн авчихлаа даа энүүн дээр.

Ерөнхий дүгнэлт

-Ер нь бол энэ 3н үндэсний оператор маань хамтарч хэрэглэгчээ сэгсрээгүйн төлөө Ж Мобайлыг пойльдож байгаан байна.
-Мөн хамгийн том дүгнэлт гэвэл манай улсын хууль тогтоомж орчин цаг үеээсээ ихэд хоцрогдчихсон байна.тэр байдлыг нь энэ хэд нь шүүрч аваад дарамтлаастай.
-Шудрага өрсөлдөөн гэж энэ салбарт байдаггүй юм байна
-хэрэглэгчийн эрх ашиг гэдэг зүйл маш өчүүхэн хэмжээнд байна . өөрсдийнхөө хэрэглэгчийг бас хохироогоод байна гэдгээ мэдэж байгаа байлгүй дээ.


За тэгээд хужаа Солонгос гээд хэрэлдээд байв. Бид нарт л таатай үйлчилгээ үзүүлж байвал хэн байх нь үнэндээ падлийгүй юм ш дээ.
6. хэрэглэгч (зочин) | 2009-08-20 00:21:45
Жи-Мобайл бол үндэсний компани мөнөөсөө мөн. Монгол 2 компани нийлж байгуулсан. гэвч гадных биш бол шнэхээр хавчигддаг л юм байна лээ.
7. iin | 2009-08-20 01:23:20
ингэснээр харин ч их хүн ж -г сонгох байхдаа, ийм спам мснжрээр тараачихгүй юу,
8. freestyle529 | 2009-08-20 01:33:33
яг л чамаас гарах үг мөн дөө. дуугүй байхгүй гэж мэдсиймаа. зөв зөв.
9. Okey (зочин) | 2009-08-20 01:39:50
НЭЭХ ИХ МЭДЭМХИЙРСЭН УЛСУУД
10. iin | 2009-08-20 01:44:17
океу, жирийн хэрэглэгч ингэж л ойлгоно шд, нарийн ширийн юм байдаг бол тэрийгээ хэлэх л хэрэгтэй шд, зүгээр л харилцаа холбооны дүрэм яриад байгаа биздээ,
11. yagtiimee (зочин) | 2009-08-20 01:56:22
Манайхан асуудлыг арай өөр өнцөгөөс хараад байх юм. Хэн нь хамгийн чанартай сайн үйлчилгээ үзүүлж байна тэрийг нь дэмжих ёстой. Тэр нь Моби байна уу Жи байна уу хамаа байхгүй. Хэрвээ ЖИ-г дэмжиж байгаа бол зүгээр л хамгийн хямд бөгөөд хамгийн ашигтай тариф санал болгож байна гэхийн оронд Хүний нохой идэхээр өөрийн Нохой ч гэх шиг. Өөрсдийгөө нохой болгоод шаачина. Дээр нь лаг эх оронч өнгө аяс оруулах гээд ядаад байгаа нь шог байна.

Би ЖИ-г дэмжиж байна. Яагаад гэвэл хамгийн хямд үнэ, өргөн бололцоог санал болгож байна. Үүний цаана тэр Япон нь байна уу Хужаа нь байна уу миний хувьд сонин биш.
12. buzzz | 2009-08-20 02:03:32
Гадаадых дотоодых гэж ялгах ямар хэрэг байнаа. Гадын хөрөнгө оруулалттай ч гэсэн тэр 3 компанид чинь адилхан л өчнөөн олон монголчууд ажиллаж гэр бүлээ тэжээж байна. Яагаад Жи-Мобайл одоог болтол хэрэглэгчиддээ хандаж ганц ч мэдэгдэл хийхгүй байгаан. Үнэхээр тэдний зөв байсан бол аааль хэдийн сонин хэвлэлээр өөрсдийхөө явуулж байгаа үйл ажиллагаанд тайлбар өгөх л байсан шүү дээ.
13. ooolhonooo | 2009-08-20 02:07:55
Za baiz yahuuu ingeed l banjigtaa ergeldeed bicheed baihuuu yamar neg sanaa onoogoo negtgeed dorivtoi yum hiij bolohgui yu? Unendee hyamd baih tusam l hereglegchid taatai handna uu gehees ugaasaa bid mobi sky 2 t shuluulj baigaagaa medseer baijiij l udii hurtel duugai l baij irsen shd ed nar yasan hanaj tsadaj meddeggui umhiinuud be. J-mobeliig anh bii boloh geed hyatadaas horongo oruulj baisniig bi sain medne gehdee ene ni chuhal bish hamgiin gol ni ali ni hyamd baij baigaa ni chuhal. Mobi sky 2 umnu ni bas l gadaadaas mongolruu yaridag hamgiin hyamd uilchilgee boloh internet yarianii gartsiig ni bas l uuriinhuu erh ashigt haagdsan geed l haalgaj baisan shd. unen tomorchih yumaaa ene mobi sky 2 neeree zaluus neg yum bodno baigaaa
14. name (зочин) | 2009-08-20 04:18:54
Эцсийн эцэст гадаад нь байна уу дотоод нь байна уу хамаагүй хямд үнэ түргэн шуурхай үйлчилгээ байх нь чухал шүү дээ. Жи мобайл хямд үнэтэй үйлчилгээ гаргаж чадсан байна. Нөгөө хэд нь чадахгүй бол тэгээл дуугүй л байх хэрэгтэйшдээ.
15. T. Хүслэн | 2009-08-20 05:49:36
4-т. хэлхэд надад тийм зарчим ажиглагдаагүй ээ, би АНУ-д 6н жил амьдарсан мэдвэл мэдэхээр л хугацаа харин ч надад хүний эрх үүргийг тэнцүү ухамсарласан газар шиг санагдсан. Манайд эрх нь хэтэрээд үүрэг нь доройтоод байна уу даа!
9-т. Мэдэмхийрсэн бишээ амьдрал тийм л байна, өнөөдөр Ж-д сардаа 50-60г төлөхүү Моби-д 200-300 мянга төлөх үү? гэдэг чинь ил л байна шүү дээ.
12 болон 14-т. Гадаад дотоод гэж ялгах хэрэг байлгүй яахав бид гадаад дотоод гэж ялгаж чадаагүйгээсээ болж өнөөдөр Монголд үндэсний үйлдвэрлэл байхгүй болж бид импортлогч орон, түүхийн эдийн дамжуулагч бааз орон болсон, ингэснээр сүүлийн 10 жилд Монгол мөнгөний үнэ навс унаж цаас болж одоо бүр 20000 төгрөг хэвлэгдээ биз дээ? Монголд өөрийн гэсэн юм байхгүй болж хүнийх л болсон цагт Монгол мөнгөний үнэлгээ унасаар л байх болно, хямрал улам бүр ихэссээр байх болно? Монголчууд ядуу хэвээрээ л байх болно! Хэрэв энэ байдлаараа үргэлжилвэл өөрийн хөрөнггүй, ямар ч үл хөдлөх хөрөнггүй хүн зээл авах гэж оролддог шиг бид Дэлхийн банк, Азийн банкийг цариачлан гуйлгачилах болно. Одоо ч царайчилж байгаа, хамгийн том хоёр уурхай, Монгол дахь ганцхан төмөр зам нь гадаадын эзэмшилтэй гээд бодоод үзэхээр монгол улсад өөрийн юм үлдэх нь үү? Удахгүй ганц нисэх буудал нь тэгээд уул уурхай гээд бүгд өмчилж шилжинэ Монгол хүнд юм үлдэхүү? Өөрийнх гэж хэлсэний цаана улс үндэстэний асар том эдийн засгийн стратеги байгаа юм аа. Солонгос, Япон, Хятад ялгаагүй бүгд л өөрийн үндэсний бүтээгдэхүүнээ хэрэглэдэг дэмждэг гэтэл монголын дэлгүүрийн лангуун дахь бүтээгдэхүүний 99%-г гадаадын импортлагч бүтээгдэхүүн эзэлж байна. Ийм л байдалаар таны мөнгө эх ороныхоо хөгжил дэвшилд орохын оронд гадаад улс гүрнийг санхүүжүүлж байна. Миний хувьд гадаадад байхад ч эх орондоо ирсэн хойно ч Ж-мобайл арай л шинэлэг сайн үйлчилгээ үзүүлээд байгаа л гэж бодож байгаа шүү дээ. за за тэгээд дур дураараа ухаан ухаанаара болно биз дээ.
16. molor | 2009-08-20 05:55:11
хээх, ямар олон цэцэн мэргэн цэргийн хүүхдүүд вэээ???? гэж
17. dao | 2009-08-20 13:36:55
odo yaxu tegd daramtlulal ende xudla yaritsgaagad l bjde
18. dao | 2009-08-20 13:37:03
odo yaxu tegd daramtlulal ende xudla yaritsgaagad l bjde
19. Oyuna | 2009-08-20 16:43:43
4. Oyuna | 2009-08-19 22:13:56
ядуу бөгөөд өөрийн толгойгүй хүнээр хэн ч юуг ч хийж болно гэсэн зарчимтай гэдгийг АНУд байхдаа ойлгоогүй буцаа юу даа....

АНУ бишээ дүү минь холоос эх орныхоо сайн мууг харж байхдаа гэдгээр бичив....
20. Г (зочин) | 2009-08-21 10:45:55
Хамгийн анх Мовигийн утаснаас Скайтэл руу мэссэж бичиж болдоггүй байсан биздээ.

Тэгэд мэссэж бичиж болох тэхникийн саналыг Скайтэл тавихад Моби яаж новширч байлаа. Бараг тэгж болдоггүй юм Огт бүтэхгүй зүйл мэтээр эргүү Монголчуудыг догматикласаар байсан биздээ. Бид юм үзээгүй хөөрхийс өө болдоггүй л байх гэж ойлгоод л. хэхэ

Мобисом татвар төлөөгүй. Хүний яриа чагнадаг.Хүний смс уншдаг одоо бүр Хүний утсыг тасалж хаядаг болсон байна шүү дээ.
21. Хожуул | 2009-09-02 20:53:06
Олигополиуд үнээр өрсөлдөөд аль нэг нь дампуураад л дуусна. Харж л байгаарай. Эсвэл ийм ситуацийг зохицуулдаг байгууллага байгуулагдаж ч болох юм. ШБӨХЗГазар гэж нэр нь хүндэдсэн байгууллагад даанч тэр эрх нь байхгүй л дээ.

Үндэсний хэдээ дэмжих нь зөвөө. 100 хувь дэмжиж байна.
22. Жиргээ | 2009-09-02 21:02:27
hojuul 5 sainuu?
oroin mend!
23. Хожуул | 2009-09-02 21:05:18
Сайн сайн. Та сайн уу?
24. jirgee (зочин) | 2009-09-02 21:09:53
sain, uxaant duugiin blog xaachsiim?
25. Хожуул | 2009-09-02 21:17:10
Хаа нэгтээ хэн нэг нь аваад яваа бизээ. Алга болсон байна лээ.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.