
Өдөрийн гурван цагийн ид халуу шатна, замын бөглөрөөнөөс залхасанаас тэрүү алхахаар шийдэн Сүхбаатарын талбаа өнгөрөөд үндэсний түүхийн музей хажуугаар алхаж явтал 16-18 насны боловуу гэмээр таван охин шал согтуу хана налан байж зогсоод хавь ойртсон хүн болгонлуу хашгична. Харахад насанд хүрээгүй байлтай энэ охидын аашлах, хашгирах дуу хоолой нь хаажууханд нь ажилаа явуулах төрийн их өндөрлөгүүдэд сонсогдсон болов уу? Таван охины нэг нь найзруугаа ярьж байгаа бололтой, - за больдоо чи, юун сүртэй юм гараад ир гээд байхад, тийн яадгийн найз нь жаахан уусын чи юундаа сүржигнээд байгаа юм гараад ир, хэмээх согтуурхана. Балай хүмүүжилгүй шаарнууд вэ, хэмээн уурссаар хажуугаар нь өнгөрвөл нээх удалгүй хоёр залуу мөн л архи үнэртүүлэн чанга чанга ярилцсаар өнгөрөв, ялалтын буудал дээр гурав дөрвөн залуу согтуурхан зодолдож ноцолдох аядацгаана, хажууд нь байх хүмүүс иймэрхүү зүйл байдаг л юм гэсэн шиг үл анзаарна. Ялалт өнгөрөөд Гандангийн гудамжаар орон дээш алхав, Гандангийн зүүн төв хаалганы үүдэнд нэгэн эр шал согтуу шороотой холбирон унтах бөгөөд хажуугаар нь зөрсөн хүмүүс шашин шүтлэгийн газараас энэ мэтийн эвгүйрхэмээр үзэгдэлийг алга болгох талаас нь арга хэмжээ авах нь битгий хэл, харин ч үл тоосон байртай тойрон алхана, - хөөё ахаа та чинь харьж унтахгүй юм уу гэвэл, айн чи муу бацаан юугээд гуцаад байгаа юм зайл гээд бас үг хэлээр доромжилуулаад авлаа, Гандангийн баруун хаалгаар гаран хороолол өөд өгсвөл мөн л эхнэр нөхөр хоёр архинаас болж хэрүүл хийж байгаа бололтой бөөн хэрүүл, сонсохыг ч хүссэнгүй, Ачлал дэлгүүрийн үүднээ ойролцоогоор 15-16 тай боловуу гэмээр, тав зургаан банди шал согтуу нэг нэгнийгээ мөнгө олж ирэх талаар ятгана. Энэ бол зохиогоогүй үнэн явдал, энэ мэтээр хэдэн ч архичинтай өнөөдөр таарсанаа таашгүй, Ачлал дэлгүүрийн доор байрлах хүнсний дэлгүүрлүү орж жаал жуул юмаа цуглуулаад касс-д оочирлон зогсвол архи авч гарч буй 2,3н хүнийг харлаа, касс-н дээр нь очвол чихэр, бохи, мөн тамхитай зэрэгцүүлэн жижиг Чингис архи зарж байв. Хуучинаар Өвгөнт хэмээх архи дурайсан гэлтэй жижигхэн тэр Чингис хэмээн өргөмжилөгдсөн тэр архи, Их Эзэн хааныг минь гутаагаад зогсохгүй их төрийн минь түүхийг доромжилоод байх шиг харагдана. Ай, дөч хүрээд дөнгөж амс, тавь хүрээд тавьж уу, жар хүрээд жаргаж уу, гэсэн Их Чингис хааны минь үг хаана явна даа, нас хүйс, ажил мэргэжил харгалзахгүй архидан согтуурах энэ бусармаг үеийг яалтай, шашин шүтлэг минь гэж билэгшээж дээдэлдэг ард түмэн, Архиа бага ууж, айргаа тааваараа уу гэсэн Далай багшын үг бас хаачсан бэ? Хаана ч ямар ч дэлгүүрт хэнд ч хамаагүй чөлөөтэй архи худалдана, аравтай эсвэл зуу настай байна уу хамаагүй халаасанд нь мөнгө л байвал архи худалдана, өдөрийн нэг цаг, гурван цаг ч байсан хүмүүс согтуу алхална, гэртээ тайван нойрсоно гэдэг худал, долоо хоногийн дөрвөн өдөр нь дор хаяж согтуучууд цонхны доор ямар нэгэн асуудалаас болж орилолдоно. Арга ч үгүй юм уу даа, би - Ерөнхийлөгч, Н. Энхбаяр байна, би ерөнхий сайд, С. Баяр байна, би Ардчилсан намын дарга. Элбэгдорж байна гээд ард түмнийхээ өмнө согтуу гарч ирж архийг зад суртачилж байсан юм чинь, орой үдэшгүй зурагтаар пивоны суртачилгаа, ийм зах замбараагүй нийгэмд хүн яаж ч тайван амьдрах вэ дээ. Архины татварыг нэмьеэ гэхээр архи нь үнэтэй болчихоор архичид нь хор ууж үхээд бөөн юм болно гэж архины үйлдвэрын эзэд улс төрчидын ч ард түмний ч толгойг угаана. Архи 100 мянга болчихвол арван хэдхэн настай хүүхдүүд арай ч дээ энэ хатуу ундааг авч уугаад байхгүй биздээ. Өнөөдөр үндэсний үйлдвэрлэлээс Монголд аль нь хөгжиж байна гэвэл Архи, Пиво архины төрлөөс өөр ямар ч үйлдвэрлэл ийм хурдацтай шийдэмгий өсөхгүй байна. 15-16 насандаа архинд согтуурч өссөн хойч үе минь идэр насандаа юунд мансууран согтох юм болоо? Сархад савнаасаа бусдыг дийлнэ, сархад өнөөдөр Монголын төрийг ч Монголчуудыг ч дийлээд байна даа.


Сэтгэгдэлүүд:
Харин Пиавны рекламыг бол дэмждийшд. Залуучууд маань нэг үеээ бодвол цагаанаасаа шар луу ороод овоо болоод байгаа санагддын.
Кибер гэгдэх энэ ертөнц ч гэсэн нуль архидалт, худлаа бялдуучлалаар дүүрэн.
ГАЙХААД БОДООД УЧРЫГ НЬ ОЛСОНГҮЙ...
харамсалтай нь эх орны минь өдөр тутмийн дүр зураг мөн дөө
Сэтгэгдэл үлдээх: