Сүүлийн үед блогдоо нийтлэл бичих тэр тусмаа банжиг блогруу орход ч уур хүрдэг болов, нууцгүй хэлхэд банжиг зар суртачилгаа, санхүү хэт хөөдөг болчихон. Би www.news.banjig.blog.com зочлох нэлээн дуртай ч сүүй хэлхэд банжиг нэт нийтлэгчидээ дэмжихийн оронд боон зар суртачилгаа үлийн үед компани байгууллагуудын суртачилгаа зараар дүүрсэн унших ч юм байхгүй болсон. банжиг гэж хий хоосон суртачилгааны талбар болсон, гэвч өдөрөөс өдөрт хуучны итгбайсаүн вэхитэн уншигч блог нийтлэгч нар маань алга болж байгааг банжиг админ удирдлагууд тоож үзэхгүй ойшоохгүй байна. Блог нийлтэгч нар банжигийн админуудад дэндүү зөөлөн бас юм болгонд хүлцэнгүй ханддаг, тэглээ гэхээр нь аан тэгсэнүү ингэснүү гээд л өнгөрдсөн, зарлал суртачилгааг ч ойлгодог л байсан ойлгохгүй байж болохгүй, мэдээж санхүүгийн асуудал гээд л олон арван шалтгааныг админ удирдлагуудаас авхуулаад тоочно. Би битгий суртачилгаа явуул гээгүй гэтэл сүүлийн үед засвар шинэчлэл нэртэйгээр блог нь орохгүй, орохоороо гишүүнчлэл минь нэвтрэхгүй, нэвтрэхээрээ блогийн сүүлийн хуудасууд гарахгүй дургүй хүргэж алдаа заана. Банжиг блогийн загварууд аль хэдэн жилийн өмнөх шигээ хэвээрээ ганц загвар нэмэгдсэнүү үгүй? өөр юм байхгүй, хуучин загварууд нь алдаа заана, шинэ загвар хийе гэхээр энэ талаар мэдлэг чадвартай нэгнийг гуйх хэрэг болно. Блогд маань нүүрний хуудаснаас бусад хуудас нь гарахаа байлаа гэж админуудад мянга хэлсэн даанч хүлээж авч сонсдоггүй, хүмүүс ч хэлэх юм блогийн чинь сүүлийн хуудасууд яагаад ажиллахгүй байгаа юм бэ гэж хэтэл би яаж мэдэх вэ дээ алдаа заагаад байгаагаас хойш. Болжмор маань осолд орсоноос хойш энэ блог нэг л хүйтэн хөндий удирдлага зохион байгуулалтгүй болчих шиг, уриалан дуудах хүний хоолой дутаад байх шиг. Нөгөө хүний сэтгэл татсан нийтлэлүүд цөөрсөөр.... гайхмаараагийн сонин сонин зургууд, Эрхцас, Алтаргана, Сайхансанаа, Жижигхеро нарын сонирхолтой нийтлэлүүд, Андромеда мэдлэг боловсролын нийтлэлүүд, Нэгэн бүсгүйн хөгтэй явдлууд, гээд л олон арван сайхан нийтлэл бичдэг хүмүүс цөөрсөөр, өөрсдөө ч завгүй байдаг байх бичигдсэн бичлэгүүд нь лав тэр блог мэдээ, нийтлэл, индэр ч билүү тэрэн дээр нь гарч байхыг хараагүй, бөөн зар! Блог сервер шинэчлэл хийнэ гээд л байгаа, мянга хийлээ гээд л өдөрөөс өдөрт нэмэгдэж байгаа олон блогуудыг хаана байрлуулах юм, тэрний оронд дээрээс хойш энэ хэдэн хуучирсан хүн юм бичдэггүй, ганц хоёр бичлэгтэй, хүн битгий хэл блог хөтлөгч нь ч өөрөө орохоо больсон олон арван зуун блогийг устгаачээ гэхэд л устгахгүй юм, тооны хойноос хооцолдохоо болихгүй юм уу админуудаа! манайх тэдэн блогтой тэдэн нийтлэгчидтэй л гэнэ яг үнэн чанартай байнга нийтлэл оруулж блогоо хөтөлдөг 100 ч хүрэхгүй нийтлэгчид байгаа шүү дээ. тооноос илүү чанар нь хэрэгтэй байна аа мөн энэ шинээр бичлэг оруулхад од ч юм уу нар ч юмуу тийм үнэлгээний систем оруулаад өгөөчээ, сэтгэгдэл бичих дургүй хүмүүс нь тэр од нар саран дээрээ дараад 1-10 хооронд үнэлгээ өгөөд байцгаая тэгвэл өндөр үнэлгээтэй нийтлэл гэдэгээр хүмүүст хүрхэд амар болно шүү дээ гэж мянга хэллээ хэзээ хэрэгжүүлэх юм бэ. Ер нь жаахан шүүлтүүрний юм болгохгүй бол энэ банжиг чинь хэцүүдлээ ш дээ. Мөн сонингийн албадуудтай хамтарч олонд хүрсэн, өндөр үнэлгээтэй, ард түмэнд хэрэгцээтэй байж болохуйц нийтлэлүүдээ яагаад блог хөтлөгчийн зөвшөөрөлтэйгээр хэвлэн нийтлэж болохгүй гэж? Энэ тал дээр Өдөрийн сонин, Нийслэл Таймс сонингууд хамтран ажиллахад бэлэн байгаа гэж би хэлмээр байна, харин энэ талаар мэдээлэл авхыг хүссэн мөн сонирхосон админ, удирдлага, блог хөтлөгч нар надтай холбоо барина уу? Одоо бөөн биеэ өмөөрсөн хийсэн ажилаа сайшаах гэсэн хүмүүс бөөн хэрүүл үүсгэцгээвээ, харин тийм ийм зан гаргахаасаа урьтаж хүмүүс минь сэтгэл жаахан гаргацгаая л даа. банжиг бидний хувьд төрсөн гэр орон шиг минь л дотно байдаг, төрсөн гэрээ жаахан өөд нь татацгаая!


Сэтгэгдэлүүд:
сонин уншдаг хүрээнийхэн чинь арай өөр хүмүүс байдаг бусуу
цензур гэж нэг юм хаачив...
Өө тийм саяхан Найз блогын 2007 оны нэг бичлэг уншсан тэнд сэтгэгдэл үлдээсэн хүмүүсийн үг бүхнээс үнэн бас дотно сэтгэл мэдрэгдэж байсан шүү.
Хааяа бичлэг нэмэх гэхээр блог гацчихсан, орохгүй байх үнэхээр урамгүй байдаг. Би хичнээн цаг зав бодол ухаанаа шавхан байж нийтэллээ гэхэд уншигчдад хүрэхгүй юм бол ямар хэрэг байнаа?
uuruu USA-s orj irsen mashinii history medej ugch humuust tuslaad bsan. Odoo tiim bolomj bgaa yu? Bolomjtoi bol bi ymar medeelel uguh heregtei ve ?
тэгсэн чинь дандаал ордог блог минь байна өө
амьдрал хэзээ мөнхийн байлаа чи зүгээрл хайрла л даа гээдл
Marmaled bolon Zorigt8 nart bi ch gesen ta 2-g olson shuu odoo hamtarch ajillana shuu, blogdoo namaig surtachilaarai holbooson deeree oruulchih bi ch gesen suulgachihya
bodmoor l asuudal bn. banjigiinhan unshsan bhaa.
Сэтгэгдэл үлдээх: