Түүний инээмсэглэх харах нь нэг л итгэж үл болмоор, олон жил ганцаараа явж тэр хэмжээгээр зожигорч хүнд итгэдэггүйн шинж нь нүдэнд хэтэрхий ил харагдах ч тэр үүнийгээ мэддэггүй бололтой. Гаднаас нь харахад хичнээн цэвэрхэн бас аятайхан бүсгүй гээч, хийж буй ажил өмсөж буй хувцас гээд л тэр өөрийгөө дээд зиндааныханы амьдралд аль хэдийн хөл тавьсан гэдэгийг илтгэхийг хүснэ. Хотын гудамжаар гоёмсог машинаараа тэр салхи татуулан давхина, хүүхэд насных нь хэцүүхэн амьдрал багаас л түүнийг тэвчээртэй хатуужилтай зоримог болгож өсгөсөн учираас тэр хэнд ч бууж өгөх дургүй тэр тусмаа эр хүнд, хамгийн сүүлд эр хүнийг яаж хайрлаж энхрийлж байсан нь ч мартагдаж орхижээ, зүрх сэтгэлээсээ юу............зүрх сэтгэлээсээ хүн хайрлахий........ мэдэхгүй тэр мартаж орхисон, хаа нэгтэй болдог сэтгэл хөдөлдөггүй болзоо, түүний бүхий л зүйлд шунан дурласан залуугийн хэрцгий нүд, эсвэл албан тушаал алт мөнгө амласан түнтгэр гэдэстэнгүүдийн шүлсээ залгин байж харах шунамгай нүд, алинд нь ч тэр дургүй гэвч түүний амьдралд байсаар л байх хэвшмэл үзэгдэл. Баянхошууны эцэс хэмээн алдаршсан ус ч үгүй гэрэл ч үгүй хүн мал хааяадаа нэг харагдах уйтгартай газар тэр очих дуртай, өндөр дэнж дээр нь машинаа тавьчихаад л зүгээр л өөрөө өөртэйгөө улаан дарс хундгалж суух дуртай. Баяр хүргьеэ! чи тэр новшын амьдралаас гарч чадсан шүү гэж өөртөө хэлэх дуртай гэвч ганцаардалын ангалд живсэнээ тэр хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй.
Тэртээ харагдах цэнхэр дээвэртэй улаан амбаарт тэр өссөн, бороо орчихоор намагтдаг, жаахан хүйтэрчихээр хөлдчихдөг тэр ядруухан гудамжинд тоглож өссөн, тоглох ч гэждээ зовж өссөн, жилийн дөрвөн улирал худгийн ус царайчлан дөчийн бидонтой ус түрэх, өвөлдөө шуудай нүүрс вокзалаас хулгайлж амьдарсан тэр тарчиг амьдрал, ээжийнх нь өвчтэй цэхэр нүд, хоолгүй хоосон ходоод, хамгийн сүүлд түүнийг үнсээд одохдоо ээжийнх нь дусгасан ганцхан нулимс.......тэр энэ бүхнээс салсан, хагацсан, асрамжийн газараас оюутан, оюутангаас ажил, тэгээд бас ажил, дахиад ажил тэр нэг ч удаа тэр гутамшигт амьдралыг туулсан гудманд тэр тусмаа эхийнхээ нулимсыг харсан гудманд очихыг хүсэж байгаагүй. Харин сүүлийн үед хүйт дааж цэвдэгшсэн амьдралаас нь илүүтэй тэр ядруу гудамж, ноорхой амбаар хань болоод ч байх шиг.
Ганган хар машин гудамжаар алгуурхан ургашилна, өмнө нь улаан хамбан тэрлэгтэй нялх хүүхэд газарын хотгор тогтсон ус хутган шавар зуурч тоглоно,
Тэрээр машинийхаа хурдыг багасган охины дэргэд ирж зогсвол, халтартаж саарайсан нүүрээ зүүн гараараа зөөлөн арчаад түүнийг гайхсан янзаар харахад юунд ч догдолдоггүй зүрх нь өөрийн эрхгүй хүчтэй цохилж гар нь чичирч сандаргав. Энгэрээдээ нэлэнхүйд нь шавар шавхай болгосон халтар охиныг харахад нэг л хайр хүрмээр, эгчийн дүү нааш ир - аниа нь чихэр өгьеө гэж гараа тосход охин ердөө ч гэрэвшээсэн шинжгүй түүний тэвэр өөд хэзээ ч хэнд ч итгэхэд бэлэн тэр л нялх энхрий нүдээр инээмсэглэн ойртоход, хиртэж буртагдсан сэвлэгнээс нялх хүүхдийн зөөлхөн үнэр ханална.
Сүүлийн үед хань ижил түүнд бодогходоо больжээ уг нь гуч хүрээгүй юм чинь гэж өөрийгөө өмөөрч явсан юмсан харин одоо далын талыг нэгэнтээ насалсан ч үр хүүхэд битгий хэл хань ижил ч алга. Мэдлэгтэй ажилтай мөнгөтэй байхад болно доо бүгдийг бүтээж болно гэж бодсон тэр сэтгэл нь яг л энэ ядуу гудамж шиг хоосон санагдана, өөртэй нь төстэй амьдралтай найз нь чи бид хоёрт ч хань ижил олдохгүй байхаа, гутлаа чирсэн нэгнийг нь бид тоохгүй гунхасан нэг нь аль эрт хань ижилтэй болоод арван жилийн охид эргүүлж явдаг болж дээ гэж уйлхад би заавал аз жаргалтай амьдрана гэж шазуур зууна, харин тэр жаргалтай амьдрал хаа яваа юм бол?
Охины хувцас гандаж орхижээ бодвол эцэг эх нь өөрийнх нь тэр л бодохыг хүсдэггүй амьдралаар өглөө өдөр орой алхалдаг байх гэхээс яс нь хавталзаж охины гарт жүүс чихэр атгуулаад энгэрт нь 20000 дэвсгэрт хийгээд орхив. Охин хүслээ биелүүлсэн гэсэн шиг түүнийг орхин гэр өөдөө гүйхэд бүсгүй дахиад л ганцаар үлдэж хэзээ хүртэл амьдралыг өнгө мөнгөөр өөрийг нь хуурсаар л явах бол гэхээс зүрх нь базалж өнөөх өөрийгөө худалдахаас ч наахнуур босгосон амьдрал нь охины тоглож байсан шавхайнаас долоон дор харагдана. Түүний амьдрал яг л шавхай шиг нэг нь ирж тоглоно нөгөөдөх нь дээгүүр нь хурдлан давхина.


Сэтгэгдэлүүд:
Бүсгүйд сайхан хайр ирнэ ээ, жоохон л хүлээх хэрэгтэй, тэр олон залуус дунд түүнийг гэсэн ухаалаг нэгэн байж л байгаа.
HAAN SHIG AMIDRAVCH
HARTS SHIG UHNE
үргэлжлэлийг нь хүлээжийе дөө
САЙХАН БИЧЧЖЭЭЭ
Өөрийнх нь хэрэг байх, энэ бол өнөөгийн нийгмийн амьдралын нэг төрх шүү дээ...
Би бас иймэрхүү бүсгүйчүүл мэддэг, бахархмаар байдаг шүү...
Иймэрхүү өнгө аястай бичлэг хоёрдахиа уншиж байна, яагаад ч юм уншмаар санагдаад байдын, ганц бие эмэгтэйн амьдралын тухай..
gehdee urgeljleliig n huleey bi buruu bodson baij bas magad
Сэтгэгдэл үлдээх: