
Утаа утаа бүр утаа ч биш угаар! Энэ агаар бол аймшигтай бохирдож хүн битгий хэл адгуус амьдрахад хэцүүхэн л болж байна даа. Манай Улаанбаатар хот дэндүү их утаатай юм аа гэж найздаа хэлсэн чинь чи юу ярина вэ? Удахгүй урд чинь яваа хүнийг 5 алхамын цаанаас харж чадахгүй болохоороо утаатай байна гэдэгийг мэдэх болно, харин одоо утаагүй байгаа дээр нь сайхан амьсгалж ав гэж сургамжидхаар нь тэр өдөрийг хэзээ мөдгүй ирэх байх гэж айсаар л сууна. Гэртээ харинa, ажилдаа явах замдаа таксины жолооч нартай жаал хөөрөлдөх юм, жолооч нарын ярьж байгаагаар урьдах машинаа харж чадахгүй болтол утаатай болдог гэсэн, над мэт шиг 6,7н жил Монголынхоо өвөлийг үзээгүй усны шудууд шиг нүүдлийн амьтад энэ өвөлийг яаж өнгөрөөнө доо гэж тураалтай мал хэрхэн онд орно доо гэдэг шиг айдастай сууна.
Энэ жил гэхэд л 3,5 тэрбум төгрөгийг Улаанбаатар хотын утааг багасгахад зориулж байгаа гэнэ, асар их тоо шүү, жил бүрийн өвөл энэ хэмжээний мөнгө зарцуулаад сайжирдаггүй салбарыг бол дампуурсан салбар гэж зарлаад хөрөнгө оруулалтыг нь хаачих хэрэгтэй. Намайг 6-н жилийн өмнө л АНУ явж байхад утаагүй зуух, утаагүй түлш бий болгоно гээд л төсөвөөс мөнгө батлаад л байсан, ярьсанаараа бол хийчих л цаг боллоо тэгээд ч 3.5 тэрбумыг нэг өвөлд зарцуулаад байвал сүүлийн 6н жилд дор хаяж 30-аад тэрбум төгрөг зарлагадаж дээ. Хий дэмий энэ мэтээр мөнгө үрж байсаны оронд 30 тэрбумаараа орон сууц бариад ядуу ард иргэддээ үнэгүй тараагаад өгчихсөн бол өвөлдөө нүүрс түлдэг гэр хороололынхон багасч тэр хэмжээгээр Улаанбаатарын утаа алга болох байсан биз ээ.
Намайг ингээд бичичхээр хүний хийсэн юм хүндэлдэгүй шинжлэх ухааныг ойлгож үздэггүй гэж энэ салбарт ажиллаж буй хүмүүс уурсах л байх гэхдээ сүүлийн зургаан жилд утаагүй зуухны түлшийг зарж байхыг үзэв үү? Сүүлийн зургаан жилд утаагүй зуух зарагдаж байхыг харав уу? Өдөрийн од шиг хаа нэгтэй зурагтаар энэ чинь нөгөө утаагүй зуух гэнэ ээ гээд л ярьна тэгээд л алга болно, хавар зун болно дулаан орох хэрээр утаа ч багасна утаа гэдэг хорт уршиг нь дараа өвөл дахиад ирэхгүй юм шиг ар д түмэн ч УИХ, Засгийн Газар ч мартана, тэгээд л намар өвөл ирнэ - яана аа нөгөө утааа гээд л дуу дуугаа авч орилолдоод л зарим нэгэн төсөв төсөл хоёрыг идэж сурсaн хүмүүсийн арааны шүлсийг гоожуулж гэдэс ходоодыг нь 3.5 тэрбумаар цатгана.
Хийж үзээгүй хүнд хэлж ярихад амархан байдаг юм билээ гэсэн нээрэн үнэн ч байж магадгүй гэхдээ миний бодолоор энэ олон ажилладаг ажилладаггүй нь мэдэгддэггүй төслүүдийг зогсоож, Улаанбаатар хотын хорт утаа, агаарын бохирдолыг багасгах зорилготой төслүүдийг ерөнхийлөгчийн удирдлаган доор авмаар санагдах юм. Байгаль орчны яам мэтийн газарууд нь авахаар хэн нэгэн албан тушаалтанруугаа тохсоор байгаад дуусна санаагаар болдог бол Ерөнхийлөгч та энэ төслүүдийг авчих тэгээд хэрэгжүүл, хэрэгжүүлж чадхагүй бол таньтай хариуцлага тооцъёо гэсэн нь арай л шудрага болох байх. Нөгөөтэйгүүр бүх 3.5 тэрбум нь биш юм аа гэхэд тодорхой хэмжээний мөнгө утаагүй зуух, утаагүй түлшиндээ орж л байгаа байх гэтэл яагаад энэ төсөл хэрэгжихгүй байна, хэрэгжсэн ч яагаад амьдрал болж ашиглагдахгүй байна гэхээр өнөөх л эдийн засгийн судалгаа шинжилгээ гэдэг юм нь төсөл хэрэгжүүлж буй байгууллагадад дутагдаад байх шиг ер нь тийм шинжилгээ хийдэг ч юм уу үгүй ч юм уу, зүгээр л нэг зуух хийж болох нь уу үгүй юу гээд үзээд л байдаг үзээд л байдаг, эцэст нь нэг зуух гэсэн нэртэй төмөр, түлш нэртэй зуурмагтай л үлддэг энэ асуудлыг жаахан цэгцэлмээр санагдах юм.
Наад захын жишээ нь нөгөө утаагүй зуух, уутаагүй түлшийг нь зах зээлд гаргачихлаа гэхлээр худалдан авагчиддаа яаж хүрч очих вэ? гэдэг аймар том асуудал болчихож, манайхан залхуу л даа үнэнг хэлэхэд утаагүй түлш нь 2 гудамжны цаана, өнөөх хорт нүүрс нь нэг гудамжны наана байна гэвэл өнөөх утаат нүрсрүүгээ л явна. Вокзалаас нүүрс хулгайлж буй этгээдүүд гэр хороололын гудамж бүхний үзүүрт нүүрсээ зарна. Манай иргэдийн ихэнх нь ядуу учираас нүүрсээ тонн тонноор нь авах боломжгүй тул жижиглэнгээр уут шуудайгаар нь гудамжныхаа үзүүрээс авна. Өнөөх утаагүй түлш, утаагүй зуухны маркетингийн бодлого маань зүгээр л нэг нүүрсний наймаачны бодлогоoc давж хэрэгжихгүй байгаа нь үнэхээр гайхширмаар.
Хэрэв миний хүсэл бодолоор болдог бол 3.5 тэрбумаараа эхлээд утаагүй зуухаа дараа нь утаагүй түлшээ бий болгочихъёо. Эдгээр хоёр эх бэлтгэл нь бий болсон цагт утаагүй түлшээ ирэх 1 ээc 2 жилийн өвлийн хэрэгцээнд зориулаад үйлдвэрлэе, мөн зарж борлуулах цэгүүдээ өнөөх гудамжны үзүүрүүдэд бий болгох хэрэгтэй. Ингэснээр анхан шатны түлшний нийлүүлэлт бий болж борлуулатын цэгүүд ч тодорхой болно, араас нь өнөөх түлшгүй зуух гэгч зүйлээ яаж ард түмэнд нийлүүлэх вэ гэдэг асар том асуудал гарч ирнэ?
1 сая 1.5 сая төгрөг өгнө бүр сүүлдээ 50 мянган төгрөг зүгээр л иргэний мэдээлэл бий болгоход иргэн бүрт өгнө гээд ард түмнийхээ толгойг илж, айлын эрх нь дэндэж ямба нь баригдашгүй хүүхэд шиг болгочихсон ард иргэддээ ямар зарна, та нар ав гэлтэй биш үнэгүй өгөхөөс л аргагүй болно. Утаагүй зуух үнэгүй тараанаа гэж та гайхаж магадгүй л дээ гэхдээ үнэгүй тараахаас өмнө, өнөөх дутуу шаталттай зуух айл гэр бүл хэрэглэхгүй гэсэн хуулийг гаргах хэрэгтэй болоод л байгаа юм. Ийм хууль гаргаснаар ахуйн чанартай дутуу шаталттай зуух ашигладаг хувь хүмүүс тэрхүү зуухаа дахин хэрэглэх эрхгүй болж байгаа бөгөөд төрийн цагдааг явуулж бүх дутуу шаталттай зуухнуудыг хурааж аваад дараа нь Утаагүй зуухаа тарааж өгөх хэрэгтэй, ингэхдээ эхний жилд зөвхөн гэрт амьдарч буй хүмүүст дараагийн 3н жилд шавар байшин, тоосгон байшин зэргийг хамруулахгүй бол өнөөх тоосгоор өрсөн зуухаа ямар тэр зундаа нураалтай бишдээ, бүх тоосгон байшинтай хүмүүс зуухаа нураачихлаа гэхэд өвөлөөс өмнө айл бүрийн шавар байшинд таарсан утаагүй зуух тараана гэвэл үлгэр л дээ. Тийм учир юмыг дэс дараалалтай хийхгүй бол болохгүй. За ингэхээд айл бүхний зуухыг хурааж авна гэхээр хүний эрх, эрх чөлөө дураараа амьдрах талаар ярьж зарим нэг нь онгирох байх гэтэл МУ-ын үндсэн хуулинд -та биднийг амьд явах эрхтэй, эрүүл орчинд амьдрах эрхтэй гээд заачихсан байдаг, өнөөх дутуу шаталттай зуух хэрэглээд байгаа нөхдүүд үндсэн хуулийн хамгийн эхний заалтуут болох та бидний эрүүл амьд явах эрхийг зөрчөөд л байна . Иймэрхүү хуул бус үйлдлүүдийг, - өө энэ чинь Монгол амьдралын хэв маяг, чи дас гэх маягтай хүлээж авч тоохгүй байгаа нь үндсэн хуулиа ч өөрийгөө тэр битгий хэл ирээдүйнхээ эрүүл мэндийг уландаа гишгэж байгаагаас ялгаа юун.. Хууль бус юм хийгээд байхад дуугүй байдаг иргэд өөрсдөө хуулийг нь сахиулдаг болгоход асуудал үүсгэвэл хууль ёсны дагуу хариуцлага хүлээлгэх хэрэгтэй гэж бодож байна.
Өнөөх амалсан 1, 1.5 саяаа өгч чадахгүй байхад юун үнэгүй зуух гэж та ярьж магадгүй л дээ гэхдээ утаагүй зуухныхаа төлбөрийг утаагүй түлшнийхээ борлуулалтаас олж болно шүү дээ. Улаанбаатар даяар утаагүй зуух хэрэглэдэг болчихвол наад захын түлшнээс нь орж ирэх борлуулалтын орлого ямар байх нь хэнд ч тодорхой. Өнөөдөр Улаанбаатар хотын нийт иргэдийн 70% нь уушигны архаг бронхиттой, төрж буй нярайчуудын ихэнх нь уушигний өвчтэйамьсгалын эрхтний гажигтай төрж байна энэ чинь л нөгөө дутуу шаталттай зуух хэрэглэж хууль зөрчсөний наад захын сөрөг үр дагавар. Цаашилбал.,, дөнгөж саяхан МУ-д дэлгэрээд буй гахайн ханиад хэр хурдацтай тархаж олон хүний амийг авч одож байгаа нь энэ хорт утаатай салшгүй л холбоотой. Энэ мэтээр хүлээгээд л байвал бид хүлээгээд л байна, өвчилж үхээд, үр хүүхэдээ эд эрхтэний дутагдалтай тахир дутуу болгоод байвал болгоод л байна. Юманд учир суманд гичир бий гэдэг шиг улс төрчид маань нэг зүйлийг хийнэ байгаа л гэж харах юм даа. Тэдний хүүхэд ч миний хүүхэд ч ялгаагүй энэ улсын минь нийслэл Улаанбаатарын дэнж дээр хамтдаа л тоглож өснө, миний хүүхэд уушиг, амьсгалын замын өвчин туслаа гэхэд улс төрчийн хүүхэд гээд өвчин тэднийг тойрохгүй л өнгөрнө гэж байхгүй. Идэж уулаа гэхэд эрх биш эрүүл нөхцөлд, ирээдүйнхээ амьдралаар тоглоогүй юмаар идэж уумаардаа энэ улс төрчид.


Сэтгэгдэлүүд:
- ДУТУУ АМЬСГАЛААД Ч БОЛОВ АМЬДАРНА ДАА
Хэлээд л байгаа. ЗГ гэр хорооллын иргэдэд өгөх 50аа утаагүй түлш үйлдвэрлэгчидэд өгөөд улмаар тэдгээр үЙлдвэрлэгчид нь 50тай дүйцэх хэмжээний утаагүй түлшийг шууд иргэдийн гар дээр нь өгье. Хэрвээ тэр зуух нь байдаг юм бол зуух үйлдвэрлэгчидэд ч өгч болноо доо. Тэд нь зуухаа иргэдэд өгнө гэх маягтай.
Тэр хууль гаргаад хорьчих хэрэгтэй гэдэг чинь их зөв санаа. 2-3 жилийн өмнөөс хэсэг гарууд ярьж эхэлсэн л дээ. Дэмжигдэхгүй л байгаа болохоос.
Уг нь бол утаагүй түлш түлэх сонирхол иргэдэд байдаг гэж байна лээ. Гэхдээ хошин нь тэр утаагүй түлш нь илч их муутай тиймээс нүүрс авч түлдэг гэсэн шүү хүмүүс. Судалгаа харсан.
Ер нь тэгээд заавал орон сууц нтр гэж томорч байхаар гэр хорооллын иргэдэд сайхан нийтийн байр бариад өгчих хэрэгтэй шд.
UTAAND HORDLOO GENE BID OORSDOO TER UTAAG GARGAAD BAIGAA HUMUUS. HAMAG MALAA ZARAAD HOTOD ORJ IREED SAIN DURAARAA HORDOJ HORDUULJ BAIGAA HUMUUS GER HOROOLOLIINHNIII NILEEN HUVIIG EZELNE.
TOR ZASAG NAMAIG TEJEEHGUI BAINA GEJ TALBAI DEER JAGSAJ EMH ZAMBARAAGUI BAIDAL GARGAJ NURAAJ SHATAAJ BAIHAAR UG NI HODOO YAVAAD MALAA MALLAAD NOGOOGOO TARIAD ILUUGEE ZARAAD IDEED AMIDRAH SETGEHUITEI BOLCHIHVOL MON OLON ZALUUS MAANI SAIHAN AMIDRAH BAIHDAA
BIDNII ZALUUS L UUNIIG HIIJ CHADNA. ARGAA YADSAN SOLONGOSIIN SAVANGIIN DUURI UZUULDEG.
Hojuul-utaagui zuuh gej neg yum hiigeed baigaa yum aa, utaagui n ch haashaa yum yamar ch baisan hort utaa, dutuu shataltaas uussen utaag baihgui bolgodog l gej yarij baigaa. Tiim neg zuuh yarigdaad olon jil bolloo sh dee.
Миний бодлоор бол энэ гэр хорооллын айлуудыг нэмэгдүүлэхгүй байх талаар асар анхаармаар санагдана.
Шинэ ирж байгаануудад нь хотоос зайтай Жаргалант, Өлзийт гэх мэтээр байрлуулмаар. Тэгээд тэнд нь сугууль, цэцэрлэгийг нь барьж өгөөд наашаа цаашаа явдаг унаа уншийг нь сайн шийдэх нь утаа хасагддаггүй юмаа гэхэд нэмэгдэхгүй байхад нэг том алхам болох шиг санагдана.
2 жил дараалан. ээж аав 2 маань цахилгаан халаагчтай амар жимэр л байна шүү дээ.. шөнө байшингаа сайн халаагаад авахад дулаан алдалт багатай бол ууг нь туун зүгээр шийдэл шүү дээ.. цахилгаан халаагуур...
Сэтгэгдэл үлдээх: