Амьдрал гэдэг хэзээ мөнхийн байлаа чи зүгээр л... хайрла л даа! - Шинэ бичлэгүүд http://huslee.blog.banjig.net Банжиг Блог нь Монголын хамгийн том Блог сайт юм. mn-mn Banjig.Net Thu, 05 Nov 2009 18:45:28 +0800 http://blogs.law.harvard.edu/tech/rss Banjig.Net Feed Generator info@banjig.net support@banjig.net Банжиг Блог http://blog.banjig.net/images/headlogo.gif http://blog.banjig.net <![CDATA[Утаа ( Онд орохгүй мал шиг амьдрах нь )]]> http://huslee.blog.banjig.net/post.php?post_id=292329  

Утаа утаа бүр утаа ч биш угаар! Энэ агаар бол аймшигтай бохирдож хүн битгий хэл адгуус амьдрахад хэцүүхэн л болж байна даа. Манай Улаанбаатар хот дэндүү их утаатай юм аа гэж найздаа хэлсэн чинь чи юу ярина вэ? Удахгүй урд чинь яваа хүнийг 5 алхамын цаанаас харж чадахгүй болохоороо утаатай байна гэдэгийг мэдэх болно, харин одоо утаагүй байгаа дээр нь сайхан амьсгалж ав гэж сургамжидхаар нь тэр өдөрийг хэзээ мөдгүй ирэх байх гэж айсаар л сууна. Гэртээ харинa, ажилдаа явах замдаа таксины жолооч нартай жаал хөөрөлдөх юм, жолооч нарын ярьж байгаагаар урьдах машинаа харж чадахгүй болтол утаатай болдог гэсэн, над мэт шиг 6,7н жил Монголынхоо өвөлийг үзээгүй усны шудууд шиг нүүдлийн амьтад энэ өвөлийг яаж өнгөрөөнө доо гэж тураалтай мал хэрхэн онд орно доо гэдэг шиг айдастай сууна. [...]]]> Thu, 05 Nov 2009 18:45:28 +0800 http://huslee.blog.banjig.net/post.php?post_id=292329 <![CDATA[Амь нас нь үнэгүйдсэн Монгол төрийн цагдаа.]]> http://huslee.blog.banjig.net/post.php?post_id=284663

 Төв шуудангийн өмнөх төв замын ногоон гэрлээр цэцэрлэгийн хүүхдүүд жагсаад зам  хөндлөн гарах гэж хичээнэ, даанч жолооч нар юм үзээгүй амьтад шиг жаахан жааханаар урагшилна. Цагаан зураасыг ногоон гэрэл нь асаж байхад л жоохон жоохоноор урагшилсаар байгаад өнгөрчихнө. Энэ үйл явдал мөрдөс зүүж тангараг хүлээсэн цагдаагийн нүдэн дээр илтээс илт тодоос тод болно. Цагдаа аажуухан урагшлах, амьхандаа л бусдаас өрсөөд урсгалд орчих санаатай дүрэм зөрчих Лексус 470 машины өмнө ирж өөрийн биеэр хаагаад [...]]]> Thu, 29 Oct 2009 15:27:11 +0800 http://huslee.blog.banjig.net/post.php?post_id=284663 <![CDATA[Нөхөргүй бүсгүй]]> http://huslee.blog.banjig.net/post.php?post_id=270930 Түүний инээмсэглэх харах нь нэг л итгэж үл болмоор, олон жил ганцаараа явж тэр хэмжээгээр зожигорч хүнд итгэдэггүйн шинж нь нүдэнд хэтэрхий ил харагдах ч тэр үүнийгээ мэддэггүй бололтой. Гаднаас нь харахад хичнээн цэвэрхэн бас аятайхан бүсгүй гээч, хийж буй ажил өмсөж буй хувцас гээд л тэр өөрийгөө дээд зиндааныханы амьдралд аль хэдийн хөл тавьсан гэдэгийг илтгэхийг хүснэ. Хотын гудамжаар гоёмсог машинаараа тэр салхи татуулан давхина, хүүхэд насных нь хэцүүхэн амьдрал багаас л түүнийг тэвчээртэй хатуужилтай зоримог болгож өсгөсөн учираас тэр хэнд ч бууж өгөх дургүй тэр тусмаа эр хүнд,  хамгийн сүүлд эр хүнийг яаж хайрлаж энхрийлж байсан нь ч мартагдаж орхижээ, зүрх сэтгэлээсээ юу............зүрх сэтгэлээсээ хүн хайрлахий........ мэдэхгүй тэр мартаж орхисон, хаа нэгтэй болдог сэтгэл хөдөлдөггүй болзоо, түүний бүхий л зүйлд шунан дурласан залуугийн хэрцгий нүд, эсвэл албан тушаал алт мөнгө амласан түнтгэр гэдэстэнгүүдийн шүлсээ залгин байж харах шунамгай нүд, алинд нь ч тэр дургүй гэвч түүний амьдралд байсаар л байх хэвшмэл үзэгдэл. [...]]]> Mon, 05 Oct 2009 13:54:27 +0800 http://huslee.blog.banjig.net/post.php?post_id=270930 <![CDATA[Сэтгэл хаачив Админ удирдлагуудаа]]> http://huslee.blog.banjig.net/post.php?post_id=267053 Сүүлийн үед блогдоо нийтлэл бичих тэр тусмаа банжиг блогруу орход ч уур хүрдэг болов, нууцгүй хэлхэд банжиг зар суртачилгаа, санхүү хэт хөөдөг болчихон. Би  www.news.banjig.blog.com зочлох нэлээн дуртай ч сүүй хэлхэд банжиг нэт нийтлэгчидээ дэмжихийн оронд боон зар суртачилгаа үлийн үед компани байгууллагуудын суртачилгаа зараар дүүрсэн унших ч юм байхгүй болсон. банжиг гэж хий хоосон суртачилгааны талбар болсон, гэвч өдөрөөс өдөрт хуучны итгбайсаүн вэхитэн уншигч блог нийтлэгч нар маань алга болж байгааг банжиг админ удирдлагууд тоож үзэхгүй ойшоохгүй байна. Блог нийлтэгч нар банжигийн админуудад дэндүү зөөлөн бас юм болгонд хүлцэнгүй ханддаг, тэглээ гэхээр нь аан тэгсэнүү ингэснүү гээд л өнгөрдсөн, зарлал суртачилгааг ч ойлгодог л байсан ойлгохгүй байж болохгүй, мэдээж санхүүгийн асуудал гээд л олон арван шалтгааныг админ удирдлагуудаас авхуулаад тоочно. Би битгий суртачилгаа явуул гээгүй гэтэл сүүлийн үед засвар шинэчлэл нэртэйгээр блог нь орохгүй, орохоороо гишүүнчлэл минь нэвтрэхгүй, нэвтрэхээрээ блогийн сүүлийн хуудасууд гарахгүй дургүй хүргэж алдаа заана. Банжиг блогийн загварууд аль хэдэн жилийн өмнөх шигээ хэвээрээ ганц загвар нэмэгдсэнүү үгүй? өөр юм байхгүй, хуучин загварууд нь алдаа заана, шинэ загвар хийе гэхээр энэ талаар мэдлэг чадвартай нэгнийг гуйх хэрэг болно. Блогд маань нүүрний хуудаснаас бусад хуудас нь гарахаа байлаа гэж админуудад мянга хэлсэн даанч хүлээж авч сонсдоггүй, хүмүүс ч хэлэх юм блогийн чинь сүүлийн хуудасууд яагаад ажиллахгүй байгаа юм бэ гэж хэтэл би яаж мэдэх вэ дээ алдаа заагаад байгаагаас хойш. Болжмор маань осолд орсоноос хойш энэ блог нэг л хүйтэн хөндий удирдлага зохион байгуулалтгүй болчих шиг, уриалан дуудах хүний хоолой дутаад байх шиг. Нөгөө хүний сэтгэл татсан нийтлэлүүд цөөрсөөр.... гайхмаараагийн сонин сонин зургууд, Эрхцас, Алтаргана, Сайхансанаа, [...]]]> Thu, 24 Sep 2009 01:02:15 +0800 http://huslee.blog.banjig.net/post.php?post_id=267053 <![CDATA[Улаанбаатарын нэг өдөр? согтуу согтуу бас дахин согтуу]]> http://huslee.blog.banjig.net/post.php?post_id=250214

Өдөрийн гурван цагийн ид халуу шатна, замын бөглөрөөнөөс залхасанаас тэрүү алхахаар шийдэн Сүхбаатарын талбаа өнгөрөөд үндэсний түүхийн музей хажуугаар алхаж явтал 16-18 насны боловуу гэмээр таван охин шал согтуу хана налан байж зогсоод хавь ойртсон хүн болгонлуу хашгична. Харахад насанд хүрээгүй байлтай энэ охидын аашлах, хашгирах дуу хоолой нь хаажууханд нь ажилаа явуулах төрийн их өндөрлөгүүдэд сонсогдсон болов уу? Таван охины нэг нь найзруугаа ярьж байгаа бололтой, - за больдоо чи, юун сүртэй юм гараад ир гээд байхад, тийн яадгийн найз нь жаахан уусын чи юундаа сүржигнээд байгаа юм гараад ир, хэмээх согтуурхана. Балай хүмүүжилгүй шаарнууд вэ, хэмээн уурссаар хажуугаар нь өнгөрвөл нээх удалгүй хоёр залуу мөн л архи үнэртүүлэн чанга чанга ярилцсаар өнгөрөв, ялалтын буудал дээр гурав дөрвөн залуу согтуурхан зодолдож ноцолдох аядацгаана, хажууд нь байх хүмүүс иймэрхүү зүйл байдаг л юм гэсэн шиг үл анзаарна.  [...]]]> Sat, 29 Aug 2009 10:13:25 +0800 http://huslee.blog.banjig.net/post.php?post_id=250214 <![CDATA[Хүний нохой идэхээр өөрийн нохой идэг!]]> http://huslee.blog.banjig.net/post.php?post_id=244812

Өчигдөрөөс эхлээд Ж-мобайль хэрэглэдэг бүх найзуудруугаа ярьж чадахгүй болчихлоо. Мобиком, Скайтел, Юнител зэрэг компаниуд эдийн засгийн тулгуур хууль болох чөлөөт өрсдөлдөөнийг зөрчиж жижиг компани тэр тусмаа шинэлэг арга барил үйл ажиллагааны эсрэг Монопол арга хэмжээ авав. Үүнийг улс төрчид болон манай хэрэглэгчид зүгээр нэг хараад бас сууж болохгүй шиг санагдана. Өмнө нь Ж-мобайл гадаадад суугаа Монголчуудад эх оронруугаа бага төлбөрөөр ярих боломж олгож, харь оронд үр хүүхэд, хань ижилтэй хүн болгон л Ж-мобайлруу хошуурч баярлаж байсан цаг саяхан, миний ээж хүртэл Ж-мобайлын утас авчихаад хүүрүүгээ одоо хямдхан ярьна даа гээд баярлаж байсныг өчигөр мэт санаж байна. гэтэл “Мобиком”, “Скайтел”, “Юнител” мөн л монопол арга хэрэглэж өөрсдийн сүлжээрүү Ж-Мобайлын гадаад дуудлага орохыг хааж олон арван Монгол хэрэглэгчидийн эрх ашигийг зөрчсөн. [...]]]> Wed, 19 Aug 2009 19:01:18 +0800 http://huslee.blog.banjig.net/post.php?post_id=244812 <![CDATA[Oлон зүрх гомдоож байж учирсан хайр юм чинь үнэнч байгаарай]]> http://huslee.blog.banjig.net/post.php?post_id=219873

Анисга нүдээ алгуурханаар бүр зөөлхөн нь аргагүй анин, юунд ч юм бэ, аль нэгэн саваагүй зүйлд давхийн сэрчихмээр эмзэгхэн нь аргагүй тайван нойрсох түүнийгээ харахаар эргэн тойроны бүхий л муу муухайгаас хамгаалмаар. Халуун бие нь хажуунаас төөнөж, зөөлөн амьсгал чихнээ эрхлэнгүй сонсогдоход яагаад түүнд одоо хүртэл хайртай байдагаа бүхнээс илүүтэй ойлгодог, зүгээр л чинийхээ дэргэд баймаар.  [...]]]> Sat, 04 Jul 2009 15:21:43 +0800 http://huslee.blog.banjig.net/post.php?post_id=219873 <![CDATA[Монголын эрх баригчидаас Хятадын төрд бэлэглэсэн 10 тэрбум төгрөг]]> http://huslee.blog.banjig.net/post.php?post_id=210138

Үхсэн хүний ясыг өндөлзүүлэхтэй адил нүгэл үйлдэж энэ үгээ хэлмүү. Өнгөрөгч засаглалын тэргүүн Н. Энхбаяр унахаасаа өмнө УИХ болон Засгийн газарын гишүүдтэй хамтран олон нийтийн дунд ухуулга суртачилгаа хийсээр байгаад төрд жилдээ 8-10 тэрбум төгрөг оруулдаг ямааны ноолууранд оногддог гаалийн татварыг тэгэлсэн билээ. Уг асуудал аль хавар шийдэгдчихсэн бол малчидад болон дотоодын наймаачидад тус болох байлаа, нэг ёсондоо ямааны ноолуур гарч эхлэхээс өмнө шийдчихсэн бол ноолуур хэдэн жилийн өмнөx шигээ дөчин мянга хүрчихсэн ч байж болох талтай гэж зарим нэгэн хүн харамсаж байхад манай төр засгийг гишүүд ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр аль зуны дунд сар ороод малчид нь ноос ноолуураа бүгдийг нь авахыг нь аваад өгөхийг нь өгчихсөн хойно энэхүү асуудаалаар тууштай ярилцаж асуудал шийдвэрлэхдээ удаж дуншдаг Их Хурал их л эрчимтэйгээр барахгүй бараг л долоо хоногийн дотор энэ асуудалыг шийдчихсэн нь гайхал төрүүлэхээс илүүтэй хардах сэтгэл төрүүлж буйг нуух юун. [...]]]> Sun, 21 Jun 2009 03:30:11 +0800 http://huslee.blog.banjig.net/post.php?post_id=210138 <![CDATA[Ухаант залуус минь ухаарч ойлгоно биз дээ]]> http://huslee.blog.banjig.net/post.php?post_id=203930

Яаран яаран ирсэн Эх Ороныхоо хөрсөнд хүү нь алхаллаа, агаар нь хуурай сэрүүн, бороо дөнгөж ороод чийг үнэртсэн орчинд би ирлээ. МИАТ-ын шалган дээр зогсох доо " Та Эх oрондоо тавтай морилно уу! " гэж хэлэхийг хэн нэгэнээс хүлээгээд ч байх шиг гэвч рэгистерийн дугаараа бичдээ гэсэн үгнээс өөр юм сонссонгүй. Уг нь бусад оронд аялж явахдаа та АНУ-д тавтай морилно уу! эсвэл Солонгост тавтай морилно уу гэж хэлдэг гэвч манайхан даанч хэлсэнгүй. Юм бүхэн хэвээр өөрчлөгдсөн юм цөөхөн байна аа. Харин хөдөөнөөс орж ирсэн хүмүүс нэлээн их болсон бололтой нуулгүй хэлэхэд нэгэн аймгийн төвд явж байгаа юм шиг сэтгэгдэл нэг хэсэгтээ л төрсөнийг нуух юун. Хар бараан хувцас зонхилж хүмүүс нь ууртай бухимдалтай хэн нэгэнийг хэзээ мөдгүй цохиод унагаах гэж байгаа юм шиг харна. Танидаг хүнийхээ захиасыг дүүд нь өгөх гээд хүлээж байхдаа эргэн тойроныг сайтар ажиглавал энд тэндгүй эв хавгүй баригдсан барилга, гайхалтай нь хуучин оросын угсармалууд шинэ үед баригдсан барилгуудаас өнгө үзэмжээр илүү харагдах нь сүүлийн 20-иод жилд барилгын зарим салбар яаж ард түмэнээ хулхидаж хуурч байсан нь ил тод. [...]]]> Tue, 09 Jun 2009 16:51:04 +0800 http://huslee.blog.banjig.net/post.php?post_id=203930 <![CDATA[Сайн үйлс дэлгэрэх болтугай!]]> http://huslee.blog.banjig.net/post.php?post_id=193594

Вашингтоны цагаар өглөөний 9-н цагт аав минь залгаж  - Миний хүүгийн ирээдүй болоод Монголын минь хойч үе өнөөдөр л арай гэгээллэг харагдах боллоо. Аав нь сонгуулийн мэдээ хүлээгээд унтаж чадалгүй үүр цайлгалаа одоо сайхан амарна аа. Монгол маань Ардчилсан ерөнхийлөгчтэй боллоо шүү дээ гэж хэлэхтэй зэрэгцэн хоолой өөд нэг юм огшоод баярлах ч шиг болж билээ. Сайнтай муутай орчлонд Монголын шинэ ерөнхийлөгчид алдаа ч бий оноо ч байгаа. Ирэх дөрвөн жил ч гэсэн алдаа оноогоор дүүрэн л байх болно гэхдээ тэр хүний хийж бүтээх ажил нь өнгөрсөн дөрвөн жилд алба хашсан тэр нэгэн хүнээс  хавьгүй илүү байх биз дээ.  [...]]]> Tue, 26 May 2009 05:14:10 +0800 http://huslee.blog.banjig.net/post.php?post_id=193594